VEMLIDY (Вэмлидэ)
• Тенофовир альфенамид фумарат (таф) 25 мг
• ану-ын хүнс эмийн зөвлөл 2016 оны 11-р сарын 10 өдөр баталсан
• Европын холбоо эмчилгээнд хэрэглэхийг баталсан.
• Европын холбооны 28 улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн.
Хэрэглэх заалт
• Хепатитийн В вирүсийн архаг халдвартай, ээнэгшилтэй элэгний циррозтой, 12-оос дээш насны хүүхдүүд болон насанд хүрэгсдийн эмчилгээнд хэрэглэх заалттай.
• Бүрхүүлтэй шахмал
• Өдөрт 1 ширхэгээр 1 удаа хоолтой хамт хэрэглэнэ.
• Чайлд-Пью А, Бөөрний үйл ажиллагаа хөнгөн, дунд зэргээр алдагдсан өвчтнүүдэд тунгийн зохицуулалт шаардлагагүй.
Хэрэглэхийг хориглох заалт:
• Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд хэрэглэх: Креатинины клиренс <15 мл/мин бол хэрэглэхгүй.
• Элэгний үйл ажиллгаа алдалдтай өвчтөнд хэрэглэх: ээнэгшилгүй элэгний циррозтой (Чайльд-Пью С) хэрэглэхгүй.
• Хөхүүл эмэгтэй
• 12-аас доош насны хүүхдэд, жин < 35 кг
• Жирэмсэн эмэгтэй /эхээс урагт халдвар дамжих эрсдлээс сэргийлэх зорилгоор шаардлагатай тохиолдолд жирэмсний сүүлийн 3 сард хэрэглэж болно/
• 65 болон түүнээс дээш насны хүмүүст
Vemlidy эмчилгээ эхлэхээс өмнө:
• ХВВ-ийн эмчилгээнд орох заалт
• Өвчтнүүдэд ХДХВ-ийн тестийг үзэх : Vemlidy эмийг ХДХВ-ийн эмчилгээнд дангаар нь хэрэглэхгүй.
• Эмчилгээний өмнө болон явцад бүх өвчтөнд: ийлдсийн креатинин, фосфор, креатинины клиренс, шээсэнд сахар, шээсэнд уураг үзэх
ЭМНЭЛЗҮЙН СУДАЛГАА 108 & 110
• 3 үе шатат эмнэлзүйн туршилт судалгаа
• Олон улсын хэмжээнд хийгдсэн
• Хепатитийн В вирүсийн архаг халдвартай 1298 өвчтөн хамруулсан
Эмийн харилцан үйлчлэл
• Бөөрний үйл ажиллагаа эсвэл бөөрний сувганцрын шүүрлийн идэвхийг бүрэн бууруулах эмүүдтэй хамт хэрэглэхэд тенофовирын концентраци нэмэгдэж, тенофовиртай холбоотой гаж нөлөө үүсч болзошгүй.
• Дараах эмүүдтэй VEMLIDY хавсарч хэрэглэхэд ТАФ концентраци буурч эмчилгээний үр дүн буурах тул хамт хэрэглэхийг зөвлөхгүй: Oxcarbazepine, phenobarbital, phenytoin, rifabutin, rifampin, rifapentine, or St. John’s wort.
Энэ оноос манай оронд хэрэглэх боломжтой боллоо.
Б.Шинэхүү