Sovaldi элэгний эм

Элэгний С вирусийн СОВАЛДИ, ХАРВОНИ эмүүдийг ДЭМБ хэрхэн дүгнэсэн бэ?


Монголд элэгний А В С D вирүстэй 400 гаруй мянган хүн байдгаас элэгний С вирустэй 150 мянган хүн байна. Харин эдгээрээс нэн яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай 52 мянга гаруй хүн байдаг талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.
Тэгвэл удаан хугацааны хэлэлцээрийн үр дүнд манай улс АНУ-ын “Gilead Sciense” компаниас элэгний С вирусын эсрэг гурван сарын курс эмчилгээний Совалди болон Харвони хэмээх хоёр эмийг 900 болон 1200 ам.доллараар нийлүүлэхээр боллоо.

СОВАЛДИ
“Gilead Sciense” компаниас Совалдийг /Софосбувир/ 2013 оноос дэлхийн зах зээлд гаргажээ. Энэ нь бусад эм бэлдмэлтэй хавсарч элэгний С вирусыг эмчилдэг бэлдмэл юм. Бусад эмтэй харьцуулахад Совалдийг гаж нөлөө багатай, эмчилгээний үргэлжлэх хугацаа богинотой, эмчилгээний өндөр үр нөлөө үзүүлдэг гэж үзжээ.
2013 онд АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас Совалдийг бусад эмтэй хавсран эмчилгээнд хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрсөн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анагаах ухааны томоохон ололт гэж дүгнээд, нэн шаардлагатай эмийн жагсаалтанд албан ёсоор багтаасан.
Өөрөөр хэлбэл софосбувирыг гепатит С вирусын 2 ба 3 дугаар генотипын эмчилгээг рибаверин хэмээх эмтэй, 1, 4 дүгээр генотипын эмчилгээг гурван төрлийн эм бэлдмэл /софосбувир+ рибаверин (амаар) + интерферон альфа (тариагаар)/ хавсран хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрчээ.
Совалди эмийг хямдруулсан ч Интерферон нь өндөр үнэтэй байдаг учраас монголчуудын хувьд эмчилгээ хийлгэх хүндрэлтэй билээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ эмийг анагаах ухааны томоохон ололт гэж сайшаагаад, нэн чухал эмийн жагсаалтанд /энэ жагсаалтын 16-р хуудаст sofosbuvir нэрээр тэмдэглэгдсэн/ албан ёсоор багтаасан байна.
Oлон эх сурвалжаас харахад Совалди эмийн 12 долоо хоног буюу гурван сарын курс эмчилгээний үнэ АНУ-д 84 мянган ам.долларын үнэтэй байдаг.
2014 оны есдүгээр сард тус компани хөгжиж буй 91 улсад зориулан Совалди эмийг хөнгөлөлттэй үнээр үйлдвэрлэхээр болжээ. Гэхдээ хуурамч эсвэл чанар муутай биш яг л оригинал эм бэлдмэл мөн гэдгийг тус компанийн төлөөлөгч Аарон Бритфорд мэдэгдсэн юм.

130 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш