Хүний ийлдсийн альбумин ALBUMIN тарилгын шингэн

Хэрэглэх заалт:
- Цусанд уураг багасах
- Гиповолеми


- Шок
- Түлэгдэлт
- Нойр булчирхайн үрэвсэл, перитонит
- Насанд хүрэгсэдийн амьсгал хямрах хам шинж
- Нярайн цус задрах өвчин
- Цочмог нефроз
- Элэгний цочмог дутагдал
- Бөөрний диализ
- Аалзавч доорхи цус харвалтын үеийн мэс азслын дараа

Альбумины үүрэг
Уураг нь амьд организмын үйл ажиллагаанд онцгой ач холбогдолтой дараах 9 үндсэн үүргийг гүйцэтгэдэг. Үүнд:
1. Каталитик үүрэг. Организмд тогтмол явагддаг, амьдралын үйл ажиллагааг хангадаг олон янзын химийн урвал нь фермент (энзим) хэмээх өвөрмөц уургийн тусламжтайгаар явагдах боломжтой болдог. Эдгээр өндөр зэрэглэлтэй биологийн катализатор нь организмд явагддаг химийн урвалыг хурдасгадаг. Энэ өвөрмөц чанар биологийн ямар ч полимерт байдаггүй.
2. Бүтцийн үүрэг. Хүний организмын нийт органик бодисын ихээхэн хэсгийг(20%) уураг эзэлдэг. Бүх эрхтэн, эд, эс, эсийн органелл нь найрлагандаа бүтэц, агууламж, шинж чанараараа ялгагдах уураг агуулдаг. Булчин, элгэнд 22%, тархинд 11%, харин өөхний эдэд 6% уураг тус тус агуулагддаг.
3. Энергийн үүрэг. 1 г уураг бүрэн задрахад 17, 15 кЖ (4.1 ккал) дулаан ялгардаг. Гэвч энергийн үндсэн субстрат болох нүүрс ус ба өөх тос дутагдсан үед л организм энергийн эх үүсвэр болгон ашигладаг.
4. Уургийн бүтэц. Организмын эс болгоны үйл ажиллагаанд түүнийг тогтмол тэжээлийн бодисоор хангах, бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүнийг зайлуулах, цусаар уургийн бүтэцтэй нэгдлүүдзэр зөөгддөг муу уусдаг бодисыг зөөх шаардлагатай байдаг.
5. Удамшил дамжуулах үүрэг. Удамшил дамжуулах процесст тэргүүлэх үүргийг энгийн уураг (протамин ба гистон) ба нуклеин хүчлээс (ДНХ, РпХ) тогтсон нийлмэл уураг болох нуклеопротеид гүйцэтгэдэг.
6. Хамгаалах үүрэг. Түүхэн хөгжлийн явцад амьд организм нь гадаад орчны таагүй хүчин зүйл болон дотоод орчны тогтмол байдал алдагдахын эсрэг төрөл бүрийн хамгаалах механизм бий болгожээ.
7. Зохицуулах үүрэг. Организмын бодисын солилцооны процессыг зохицуулан хянагч хүчин зүйлийн нэг нь гормоны үйлчилгээ байдаг. Гормонуудаас нилээд нь уураг, пептидүүд (нойр булчирхайн, гипофизын, гипоталамусын гэх мэт) байдаг. Уураг нь мөн цусны болон эсийн осмос даралт, орчны рН-ийг тогтмол хэмжээнд хадгалах мэт олон үүргийг гүйцэтгэдэг.
8. Тэжээлийн бодисын үүрэг. Өндөгний шар (овальбумин) үр хөврөлийн өсөлтөнд хэрэгтэй бол сүүний уураг (казеин) хүнс тэжээлийн бодисын үгүйцэтгэдэг. Олон уураг биологийн идэвхтэй бодисуудын урьдал нэгдэл болдог, бодисын солилцоог зохицуулдаг, амин хүчлүүдийн эх үүсвэр болдог.
9. Агших үүрэг. Булчингийн агшилт сулралтанд олон уураг оролцдогоос гол үүргийг актин ба миозин гүйцэтгэдэг. Агших үүргийг зөвхөн булчингийн уураг ч биш эсийн мембраны зарим уургууд гүйцэтгэдэг.
Уургийн эдгээр үндсэн үүрэг нь тэдгээрийн организмд гүйцэтгэдэг үүрэг, ач холбогдолыг хангалттай харуулдаг.
Альбумин 20%-н тарилгын уусмал нь МУ-н эмийн бүртгэлд бүртгэгдсэн ХДХВ-н шинжилгээнд хамрагдсан чанарын баталгаатай эмчилгээний өндөр идэвхтэй бэлдмэл юм.

2 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш