СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ХАРЪЯА СҮХБААТАР СУВИЛЛЫН ГАЗАР

ЭРХЭМ ЗОРИЛГО: Cувиллын цогц үйлчилгээ үзүүлэх орчин үеийн жишиг сувилал болох
АЛСЫН ХАРАА: Бидний үйлчилгээ-таны сэтгэл ханамж
Сүхбаатар Сувиллын газар нь “Сувилллын цогцолбор” нэртэйгээр 2015 оны 6 сард нээлтээ хийн үйл ажиллагаа эхлүүлсэн.


ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн харъяа сувиллын газар нь 65 ортой. Харьяа дүүргийн 11000 гаруй ахмадууд, 3300 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд насанд хүрэгсэд, 250 гаруй суурь өвчлөлтэй хүүхдүүдэд сэргээн засах, уламжлалт эмчилгээний төрлүүдээр сувиллын тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой байгуулагдсан.
Одоогийн байдлаар дүүрэг харгалзахгүй хүлээн авч үйлчилж байна.
Сувиллын газрын барилга нь 2015 онд ашиглалтанд орсон, 4 давхар, нийт 42 өрөө тасалгаатай. Нийт талбай 2400 мкв
- Эмчилгээний өрөө тасалгаа-15
- Сувилуулагчийн өрөө- 16
- Ажилчдын амрах өрөө-1
- 40 хүний багтаамжтай хурлын танхим-1
- Нэгдсэн угаалгийн хэсгүүдтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчинг бүрдүүлж тэргэнцэртэй явах зам ОО-ийн өрөө, хүүхдийн ОО-ийн өрөө, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй сувилуулагчид зориулсан хоолны өрөөтэй.



ХҮНИЙ НӨӨЦ:
Эмч-2
Халдвар судлаач эмч-1
СЗЭ-ний сувилагч-3
Ахлах сувилагч-1
Ээлжийн сувилагч-4
Бариа заслын сувилагч-2
Үйлчлэгч-5
Харуул /лифтчин/-1
Угаагч-1 нийт 20 орон тоотойгоор ажилладаг
Сэргээн засах тусламж үйлчилгээ
- Сэргээн засалч эмчийн үзлэг, оношилгоо
- Хөдөлгөөн засал
- Хөдөлмөр засал
- Хэл засал
- Физик эмчилгээний /11 нэр төрлийн аппарат/

Уламжлалт эмчилгээ
- Уламжлалт эмчийн үзлэг, оношилгоо
- Зүү засал
- Бариа засал
- Төөнө засал
- Хануур засал
- Бумба засал


- Сэтгэл засал эмчилгээ
- Хоол эмчилгээ
- Биеийн тамир эмчилгээ

ЭМЧИЛГЭЭ, СУВИЛГААНЫ ҮЙЛ ЯВЦ:

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОЛТ, СУРГАЛТ СУРТАЛЧИЛГАА:

19 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш