Цай бэлтгэж сурая

Жижиглэсэн ургамлыг шил буюу шаазан саванд эсвэл данх, халуун саванд хийж дээрээс нь шаардагдах хэмжээний буцлам халуун ус хийнэ. Хуурай ургамалд шингэхийг тооцоолж усыг 10-15% илүү хэмжээгээр авна. Дараа нь хандлах савыг сайн таглаад буцалж байгаа устай саванд хийж 15-20 минут байлгана.

Хугацаа дуусмагц хандыг гаргаж, 45 минут хөргөсний дараа 4-6 давхар самбай буюу өөр төрлийн шүүх даавуу ашиглан шүүж, дахин хөвөнгөөр шүүнэ. Шүүсний дараа хэрэглэсэн самбай, хөвөнгөө базаж, ханд хэмжээндээ хүрэхгүй бол усаар хөвөн самбайг норгож шахаад хандаа хэмжээнд нь хүргэнэ. Бэлтгэсэн ханд нь дуоаан газар хадгалахад гашлах, хөгцрөх, ялзрах зэргээр амархан муудддаг тул хандыг зөвхөн 1-2 өдөрт багтаан хэрэглэх хэмжээгээр бэлтгэж, гэрэлгүй, сэрүүн газар хадгалж хэрэглэнэ.
Цайны энгийн хандыг цайны ба хоолны халбагаар эсвэл бусад хэмжүүртэй саваар хэмжиж хэрэглэнэ.

Цайны чанамал ханд бэлтгэх арга, ажиллагаа
Чанамал ханд гэдэг нь энгийн хандны адил ургамлын түүхий эдэд байгаа үйлчлэгч бодисыг усаар хандлан авсан шингэн хэлбэр болно. Чанамал хандыг өндөр хэмд тэсвэртэй биологийн идэвхит нэгдлийг агуулсан ургамлын хатуу үндэс, үндэслэг иш, иш мөчир, холтос зэргээс бэлтгэнэ. Чанамал ханд бэлтгэх сул ба хүчтэй үйлчлэгч бодис агуулсан ургамал усны харьцаа энгийн хандны харьцаатай адил байна.
Ургамалд байгаа үйлдэл үзүүлэгч гол бодисуудыг хандлан авахын тулдудаан буцалгах шаардлагатай болдог. Хандлалт өндөр хэмд удаан үргэлжлэх учраас гол үйлчлэгч бодисуудаас гадна уураг, будагч бодис, аргаах бодис, давирхай, салс болон бусад дагалдах бодисууд нилээд хэмжээгээр ханданд ирдэг Чанамал ханд бэлтгэх үед эфирийн тос, фитонцид мээтийн дэгдэмхий бодисуудын хэмжээ багасаж, гликозидууд гидролизид орж задарч өөрчлөгддөг. Иймд чанамал хандны бие махбодид үзүүлэх нөлөө энгийн ханднаас ялгаатай байдаг.

Зэхмэл (цуглуулга)
Зэхмэл нь жижиглэсэн олон зүйлийн ургамлын цэцэг, үр, жимс, үндэс, холтос, үндэслэг иш, ургамлын газрын дээд хэсгээс бэлдсэн хуурай холимог юм. Холих ургамлуудыг цэвэрлэж, тус тусад нь жигнэн авч, жижиглээн, дараа нь сайтар хольж хэрэглэх хэмжээгээр боож, уутанд хийж бэлтгэнэ. Зэхмэлээс энгийн ба чанамал цай бэлтгэж хэрэглэнэ.

Элсний цульхир /Кумарчик песчанный/ 
Ургамал зүйн шинж:луультны овгийн угнаасаа эхлэн олон салаалсан ташуудуу ургадаг 30-40 смөндөр ургадаг, нэг наст өвслөг ургамал. Тархац, ургах орчин: элсэн дов, толгод манхан, тал сайрын ёроолын элс, хуурай элсэн хялгад ургана.
Цайны түүхий эд, бэлтгэх хугацаа: үр нь зуувандуу хавтгай, Цэцэглэлтийн болон үр жимс боловсоросн үед түүж цуглуулна.
Хэрэглээ: Ханиад, амьсгал давхцах, дотор бачимдах, чихрийн шижин, бөөрний зарим өвчний үед хэрэглэнэ.
Цайны үйлдэл, бэлтгэх арга, хэрэглээ: үр болон бүхэл өвсийг дангаар цайны зэхмэлээм хор тайлах, элэг хамгаалах, бие махбодийг тэнрүүлэх, хорт бодисыг гадагшлуулах, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Цай: Цульхирын үр бүхэл өвсийг нүдэж нунтаглаад өөх тосонд хуурч дээр нь ус хийж чанасны дараа тунгаасан цайгаа хольж сүүгээр сүлээд давстай уудаг. Ихэвчлэн хуурсан цайнд хэрэглэнэ.

Олслог халгай /Крапива коноплевая/
Ургамал зүйн шинж: Халгайтны овгийн 35-120 см өндөр ургадаг олон наст өвслөг ургамал.
Тархац ургах орчин: Уул толгодын хад чулуутай хуурай энгэр хормой бэл бул чулууны хооронд, асга, булаг, шандын болон жижиг голын эрэг, хуурай сийрэг ой, айлын бууц, туурь, суурин газар, замын дагуу элбэг тохиолдоно.
Цайны түүхий эд, бэлтгэх хугацаа: Навч, навчийг 5-сард түүж цуглуулна.
Хэрэглээ: Хордлого, хорт хавдар, цус алдалт,м чийг бамын өвчин, витамины дутагдал, үе мөчний хаван, хэроэг, тулай, бодисын солилцооны хямрал, ариутгах, хөхөлдөг ханиад, бөөр чулуушрах өвчин, өтгөн хаталт, элэг цөс зүрх судасны болон амьсгалын замын өвчний үед хэрэглэнэ.
Цайны үйлдэл, бэлтгэх арга, хэрэглээ: Навчыг дангаар болон цайны зэхмэлээр витаминжуулах, бодисын солилцоог тэнцвэржүүлэх зорилгоор хэрэглэнэ.
Цай: 1ц.х хатааасннавчийг 300 мл усанд хийж, 10 минут зөөлөн гал дээр чанана. Цайны ханд болгон хэрэглэнэ.

Нугын шимтгэлэй /Мягмансанжаа/
Герань луговая
Ургамал зүйн шинж: Шимтгэлэйний овгийн 25-80 см өндөр иштэй олон наст өвслөг ургамал.
Тархац, ургах орчин: Шинэсэн ой болон хусан ой, тэдгээрийн зах, нуга, судаг, сөөгөн ширэнгэнд ургана.
Цайны түүхий эд, бэлтгэх хугацаа: навч. Навчийг цэцэглэтийн сүүлчээр түүж цуглуулна.
Хэрэглээ: Суулгалт өвчин, цусан суулга, бөөр чулуушрах өвчин, хэрлэг, тулай, ясны хугарал, цус алдалтын үед хэрглэнэ.
Цайны үйлдэл, бэлтгэх арга, хэрэглээ: Навчийг дангаар болон цайны зэхмэлээр цангаа тайлах, бие махбодийг тамиржуулах, сэргээх, оюуны болон биеийн хүчний чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэнэ.
Цай: Хатаасан навчийг цай орлуулан чанаж ууна.

Хусны онгол мөөг
Берёзовый гриб
Ургамал зүйн шинж: Туурхайтны овгийн хусанд шимэгчлэн амьдардаг мөөг. Хусны онгол нь хусныүйс гмтсэн хэсэгт үүсч тогтдог, дундаа төвгөртэй, гонзгой буюу дугараиг хэлбэртэй, гадаргуу нь ан цавтай, барзгар нүүрсжсэн мэт харласан байдаг. Гаднах барзгар хар зүйлийг хумслахад хялбархан үйрч унана. Түүний цаана нягт хүрэн давхарга, хамгийн доод талд сийрэг шаравтар 3 давхаргаас тогтоно.
Тархац, ургах орчин: Хусан ой, шинэсэн хусан ой, нарс-хуш-хусай ойн хусанд шимэгчлэн амьдардаг.
Цайны түүхий эд, бэлтгэх хугацаа: Мөөгний их бие. Бүтэн жилийн турш түүж цуглуулах боломжтой боловч хавар, намар түүж бэлэглэвэл сайн. Онголыг хусны их биеэс сүх буюу ойлоор цавчиж авна. Авсан хэсгээ 3-6 см хэмжээтэй хэсгүүдэд хуваагаад хөвсгөр сийрэг хэсгүүдийг авч хаяна. Онголыг тасалгаанд буюу пийшэнд 50 хэмээс хэтрүүлэхгүй дулаанд хатаана. Хатаах явцад онгол хатуурч бараан хүрэн өнгөтэй болно. 6 сарын хугацаатай хадгална.
Хэрэглээ: Ходоод гэдэсний хямрал, ходоодны шарх, ходоодны архаг үрэвсэл, ходоодны хорт хавдар, ходоод гэдэсний замын зарим өвчний үед хэрэглэнэ.
Цайны үйлдэл, бэлтгэх арга, хэрэглээ: Мөөгний их биеийг дангаар болон зэхмэлээр ходоод гэдэсний ямрал, хорт хавдар тусахаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Цай: Хатааж жижиглэсэн нунтгийг цайнд хэрглэнэ. 1 ц. Х нунтагийг цайнд хэрглэнэ. 1ц.х нунтгийг 250 мл буцалсан усанд (50 хэмээс ихгүй) хийж 1-1.5 цаг таглаатай байлгаж хандлана. Өдөрт 100 мл-ээр 2-3 удаа ууна.

Хөдөөний шивлээ
Хвощ полевая
Ургамал зүйн шинж: Шивэлтний овгийн салаалсан үндэс бүхий 1 метр өндөр олон наст өвслөг ургамал.
Тархац, ургах орчин: Гол нуурын эрэг, хаялга, сөөгөн ширэнгэ, татмын болон чийглэг нуга, хужирлаг нугад ургана.
Цайны түүхий эд , бэлтгэх хугацаа: Салаалсан ногоон найлзуур. Зун 7-8 сард зулгаах, хадуураар хадах , хайчлах зэргээр түүжцуглуулна. Салхи нэвтрэх боломжтой сэрүүн газар хатаана.
Хэрэглээ: Зүрхний гаралтай хаван, давсагны үрэвсэл, цээжний хөндийд шингэн хурах, сүрьеэгээр өвдсөний улмаас цахиурын солилцоо алдагдах, амьсгалын замын өвчин, шээс хаагдах, тамир тэнхээ муудах, тулай, хэрлэг, зарим халдварт өвчин, хар тугалганы хордлогын үед хэрэглэнэ.
Цай: 4 ц.х хатаасан навчнаас авч 500 мл (өдрийн хэрэглэххэмжээ) буцалсан халуун усанд 2 цаг тавьж хандална. Хөргөсний дараа шүүж бүлээтгэж ууна.

Мөлхөө ганга
Тимьян ползучий ( чабрец)
Ургамал зүйн шинж: Мажтаны овгийн 2-5 см өндөр иштэй газраар ширэлдэн ургадал зраимдаг сөөг.
Тархац, ургах орчин: Хад асгатай толгод, уулын хад чулуутай өвөр, бэл, хормой, цөлт хээр, хагас ба бүрэн бэхэжсэн элс, эргийн хайргад ургана.
Цайны түүхий эд, бэлтгэх хугацаа:Навч. Навчийг цэцэглэлтийн сүүлчээр түүж цуглуулна.
Хэрэглээ: Ханиад, амьсгалын дээд замын үрэвсэл (бронхит), гэдэс дүүрэх, суулгалтын үед хэрэглэнэ.
Цайны үйлдэл, бэлтгэх арга, хэрэглээ: Навчийг дангаар болон цай зэхмэлээр ханиалга намдаах, биеийн ерөнхий эсэргүүцэл сайжруулах, алжаал тайлах зорилгоор хэрэглэнэ.
Цай: Хатаасан өвс навчийг бага хэмжээгээр цай орлуулан чанаж хэрэглэнэ.

Дорнодын гүзээлзгэнэ
Земляника восточная
Ургамал зүйн шинж: Сарнайтны овгийн 10-30см хүртэл ургадаг өндөр иштэй олон наст өвслөг ургамал.
Тархац ургах орчин: Шинэсэн ой болон холимог ой, хусан төгөл, тэдгээрийн зах ойн нугад тохиолдоно.
Цайны түүхий эд, бэлтгэх хугацаа: Жимс, навч, цэцэг. Навч ба цэцгийг 5-6 сард, үр жимсийг 7-8 сард, үндэслэг ишийг 9-10 сард тус тус түүж цуглуулна. Гүзээлзгэний навчийг цайны зориулалтаар зуны сүүл сард түүнд агуулагдах аргаах бодис багассан үеднь түүж бэлтгэнэ.
Хэрэглээ: Гүзээлзгэний газрын дээд хэсгийг ходоодны шарх, биеийн тамир тэнхээ сулрах, цус багадалт, тулай, бөөр чулуушрах өвчин, цусны даралт ихдэх, хаван,, эмэгтэйчүүдийн зарим өвчний үед хэрэглэнэ.
Цайны үйлдэл, бэлтгэх арга, хэрэглээ: Гүзээлзгэний үр жимс, навчийг дангаар болон ургамлын цайны зэхмэлээр бэлтгэж, судас хатуурах болон шээс хөөх , биеийн тамир тэнхээ сайжруулах , цус багадалтаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Цай: 1 ц.х хатаасан навчийг 250 мл буцалсан усанд хийж 4-6 цаг таглаж хадгална. Ханднаас 1-4 удаа 1 ц.х-аар шөнө хөлрөх үед ууна.

256 удаа уншсан

3 comments

  • Csqnlp Мягмар, 9 дүгээр сарын 15 2020 09:50 бичсэн Csqnlp

    These drugs could suggest a liver decompensation (systemic fungal of. sildenafil buy Quajxz gngcyy

  • cheapest cialis Пүрэв, 8 дугаар сарын 20 2020 12:52 бичсэн cheapest cialis

    Abces Clomid engemecect https://apcialisz.com/ - cialis online ordering Sweeda Acheter Du Kamagra peteIdesse cialis prices exaluallewly Flagyl Online No Prescription

  • Mgl Ням, 8 дугаар сарын 16 2020 02:17 бичсэн Mgl

    Uur oligtoihon medee bn uu

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш