ХАВДАР ТАНЫ АМЬДРАЛЫГ ӨӨРЧИЛДӨГ

Хорт хавдар бол хүнд өвчин хэдий ч хорт хавдартай болсон хүн бүр энэ өвчнөөс болж нас бардаггүй. Архаг өвчтэй хүмүүстэй нэгэн адил хавдартай хүмүүс үлдсэн амьдралынхаа туршид, хавдрын эмчилгээ дууссан ч гэсэн байнга хяналтанд байх ёстой. Гэхдээ бусад архаг өвчнөөс ялгаатай нь эмч зөвлөөгүй бол эм уух шаардлагагүй ба эмчилгээний дараа тусгай хоол идэх шаардлагагүй байдаг.


Хэрвээ та хавдартай бол бага зэргийн өвдөлт, өвчинд ч мэдрэг болж болно. Маш бага өвдөлт ч таны сэтгэлийг зовоох нь бий. Та үхлийн тухай бодохоос илүү амьдралдаа анхаарлаа хандуулах нь чухал. Хавдар бол үхлийн шийтгэл биш гэдгийг санах хэрэгтэй. Хорт хавдартай олон хүмүүс төгс эдгэрдэг ба зарим хүмүүс удаан хугацаанд амьдардаг. Тиймээс хавдраар өвчилсөн ч эмчилгээгээ хийлгэж идэвхтэй амьдрах хэрэгтэй. Хүмүүс хорт хавдрыг янз бүрээр хүлээж авдаг.
Энэ зөвлөмж таньд бусад хавдартай хүмүүсээс суралцахад туслах ба бусад хүмүүс хорт хавдрыг яаж хүлээн авч байгаа нь таныг өөрт төрж буй мэдрэмжээ ойлгоход тус болох бизээ.
Хавдраас бий болдог олон асуудлыг бусад хүмүүс яаж зохицуулж байгааг мэдэх нь таньд тулгамдсан асуудлуудад яаж хандах арга замаа олоход туслах болно.

Таны мэдрэмж: Хавдартай болсноо мэдэх
Хавдартай болсноо мэдэхэд танд янз бүрийн мэдрэмж төрнө. Эдгээр мэдрэмж нь өдрөөс өдөрт, цагаас цагт, бүр минутаас минутанд өөрчлөгдөж болно.

Танд төрж болох зарим мэдрэмжүүд:

  • Үгүйсгэл
  • Уурлах
  • Айх
  • Стресс
  • Санаа зовох
  • Сэтгэлийн дарамт
  • Гуниглах
  • Буруутай мэт санагдах
  • Ганцаардах

Энэ бүх мэдрэмжүүд бол хэвийн үзэгдэл!
Итгэл найдвар төрөх нь бас л хэвийн. Хэн ч үргэлж баяр баясгалантай байгаад байдаггүй ч хорт хавдартай болсон үед, итгэл найдвар таны амьдралын чухал хэсэг болно.
Хорт хавдартай хүмүүс болон тэдний ойр дотныхонд янз бүрийн мэдрэмж төрж сэтгэл санааны өөрчлөлтөнд ордог. Эдгээр мэдрэмжүүд байнга өөрчлөгдөж байдаг.
Үе үе та:
• Ууртай, айсан, санаа зовсон
• Хавдартай гэдэгтээ итгэж өгөхгүй байх
• Өөрийгөө хянаж чадахгүй болох
• Гунигтай, буруутай, ганцаардмал болох
• Ирээдүйд итгэх хүчтэй мэдрэмж төрөх зэрэг байдлыг мэдэрнэ.

Гэр бүлийн асуудал
Хорт хавдар таны амьдралыг болон таны хүрээлэн буй хүмүүсийн амьдралыг өөрчилнө. Үүнд
• Таны хэвийн амьдралын хэмнэл алдагдана.
• Үүрэг хариуцлага өөрчлөгдөнө
• Харилцаа холбоо тань суларна эсвэл хүчтэй болно.
• Мөнгө, даатгалтай холбоотой асуудал үүснэ.
• Өөр хэн нэгэнтэй тодорхой хугацаанд амьдрах шаардлага гарч болно.
• Аар саар ажил, үүрэгт тань тусламж хэрэг болж магадгүй.
Ихэнх хүмүүс тэд, тэдний найзууд, гэр бүлийнхэн хавдрын тухай, ярилцахдаа бие биенээ илүү ойлгон түүнийг даван туулах талаар илэн далангүй ярилцах шаардлагатай байдаг. Гэр бүлийн амьдрал нь янз бүрийн хэлбэртэй байдаг. Зарим гэр бүл нөхөр, эхнэр, хүүхдүүдээс бүрддэг бол зарим нь хамтран амьдрагчид эсвэл бие биеэ хайрлан дэмждэг хэсэг хүмүүс байдаг.
Таны гэр бүлийн амьдрал ямар хэлбэртэйгээс үл шалтгаалан, таны өвчин зөвхөн таны төдийгүй таны эргэн тойрны хүмүүсийн амьдралыг өөрчилдөг. Хавдар хүмүүсийн амьдралд янз бүрээр нөлөөлдөг.

Зовлонгоо хуваалцах
Хорт хавдрыг ганцаараа даван туулахад хэцүү. Эхлээд хорт хавдрын тухай ярихад хэцүү боловч ихэнх хүмүүс өөрийн бодол, мэдрэмжээ бусадтай хуваалцах нь түүнийг даван туулахад тусалдаг гэж үздэг.
Санамж:
• Сайн сонсох хүнийг ол. Танд зөвлөгөө өгөх эсвэл юу хийхийг хэлэх хэн нэгэн хэрэггүй ч байж болно. Харин, та яг одоо амьдрал таньд ямар санагдаж байгааг сонсох, ойлгохыг хичээх хэн нэгнийг хүсэж болох юм. Та ийм хүн олохын тулд гэр бүлийн биш хүнийг хайж болно.
• Бодлоо хуваалцах зөв үеийг сонго. Зарим хүмүүс таньтай хавдрын тухай ярилцахад бэлэн байгаа тухай дохио өгдөг. Та бусад хүнээс энэ талаар тэдний бодол, мэдрэмжийг асууж болно.
• Уур уцаарыг ойлгох. Заримдаа уурласан үгс яг уурласнаас биш өөр шалтгаанаар, жишээ нь санаагаар унах, сэтгэл зовох эсвэл гунигласнаас болж гардаг. Та яагаад уурлаж түүнийгээ гаргахыг хүсэж байгаагаа тодруулах гээд оролдоод үзээрэй. Энэ мэдрэмжээс зугтахыг хичээх хэрэггүй харин энэ тухай бусадтай хуваалцаж, ойлгохыг хичээ.
• Баяр баясгалантай дүр эсгэх хэрэггүй. Та өөрийн хүчтэй мэдрэмжээс таны эргэн тойронд буй хүмүүстэй хуваалцахыг хүсэж байж болох юм. Гэвч хөхүүн хөгжилтэй байх нь таны жинхэнэ мэдрэмжийг илэрхийлэхэд туслахгүй. Баясгалантай байхад бусдад таны бодол, мэдрэмжийн үнэн зураг харагдахгүй.
• Хүмүүст чиглэсэн нөөц боломжид ханд. Дэмжих бүлгийнхэн болон зөвлөх ажилтан таньд илүү дэмжлэг үзүүлж болох юм.

Найз нөхөд, гэр бүлийнхний мэдрэмж
Хавдрын тухай таньд хүчтэй мэдрэмж байгаатай адил таны найз нөхөд, гэр бүл мөн янз бүрээр хүлээн авдаг. Үүнд:
• Өөрсдийн гунигтай мэдрэмжийг нуух эсвэл үгүйсгэх
• Хавдраар өвдсөндөө буруутгах хэн нэгнийг олох
• Хавдрын тухай ярихад сэдвийг өөрчлөх
• Бодит бус шалтгаанаар тэнэг юм шиг аашлах
• Хавдрын тухай онигоо ярих
• Цаг ямагт баясгалантай дүр үзүүлэх
• Тантай хавдрын тухай ярихаас зайлсхийх
• Танаас хол хөндий байх эсвэл бага уулзах болдог.

Ярилцах зөв цагийг сонгох
Хавдрын талаар хэзээ ярилцах нь зөв болохыг хэлэхэд хэцүү. Заримдаа хүмүүс ярихыг хүсэх үедээ дохио илгээдэг. Үүнд:
• Хорт хавдрын тухай сэдвийг гаргаж ирэх
• Хавдартай холбоотой зүйл ярих, тухайлбал, сониноос хорт хавдрыг эмчлэх шинэ эмчилгээ гарсан тухай уншсанаа ярих
• Тантай хамт илүү удаан хугацаагаар байх
• Санаа зовсон байдалтай байх, инээдтэй биш хошин зүйл ярих
Хавдрын тухай илүү ихийг мэдэж хариуцлагатай хандах
Та анх хавдрын тухай мэдэхэд таны өдөр тутмын амьдрал бүрэн эргэсэн юм шиг мэдрэмж төрнө. Өөрийн хавдрын онцлог болон эмчилгээний талаар илүү ихийг мэдэх нь танд байдлыг хянахад тусална. Өөрийн хавдрын онцлог болон эмчилгээг:
• эмч, сувилагчаасаа асуулт асууж
• эмчид үзүүлэх явцдаа тэмдэглэл хийх
• өөр санаа, үзэл бодол авах
• интернэтээс өөрийн хавдрын онцлог болон холбогдох материалыг хайх
• нийтийн болон өвчтөн , тэдний ар гэрийнхэнд зориулсан эмнэлгийн номын санд очих зэргээр мэдэж авч болно.
Хавдрын тухай мэдэх нь таньд эмчтэйгээ ямар эмчилгээг хийлгэх нь зөв болохыг ярилцахад тусална.

Хүмүүс бие биедээ туслах
Хавдартай үед танд бусдын хэрэгцээ их болох боловч үүний тулд хүмүүсээс туслахыг гуйх нь хэцүү. Гэсэн хэдий ч шаардлагатай үед тусламж авахын тулд дараахь хүмүүст хандаж болох юм. Үүнд:
• Гэр бүл, найз нөхөд
• Хорт хавдартай бусад хүмүүс
• Дэмжих бүлгийн уулзалтын үеэр уулзсан хүмүүс
• Таны итгэл үнэмшил болон үзэл бодлоороо нэгддэг хамт олон
• Эрүүл мэндийн тусламж үзүүлэгчид
• Асаргаа сувилгааны ажилтнууд
Хэн ч хавдартай ганцаараа тулах шаардлагагүй. Хавдартай хүмүүс бусдаас тусламж эрж түүнийг хүлээн авах нь тэднийг өвчнөө даван туулах байдлыг хөнгөвчилдөг.

Өөрийн шинэ байдалд зохицох
Та хорт хавдартай болсон, хавдрын эмчилгээ хийлгэх үед олон өөрчлөлтүүд гардаг.
• Хавдаргүй байх үеийн хэмжээний эрч хүчтэй байж чадахгүй.
• Бие тань хуучин шигээ биш болно.
• Хэрвээ та ганц бие бол, таны амьдрал утгагүй болно. Таны бэлгийн амьдрал шинэ сорилттой тулгарна.
• Хэрвээ та хамтран амьдрагчтай бол энэ харилцаа холбоонд өөрчлөлт гарна.
Эдгээр өөрчлөлтүүдийг хүлээн авахад хүнд. Гэвч ихэнх хүмүүс цагийн эрхээр өөрчлөгдөх ба өөрийн шинэ төрхийг:
• Амьдралд идэвхтэй оролцож
• Хэрэгтэй үедээ тусламж авч
• Хайртай хүнтэйгээ бэлгийн амьдрал дотно харьцааныхаа тухай нээлттэй ярилцах зэргээр олж авдаг.

Өдөр тутмын амьдрал
Хорт хавдартай амьдарна гэдэг зөвхөн үхлийг харах биш харин урт ч бай богино ч бай үлдсэн амьдралдаа хэрхэн яаж амьдрахыг хэлнэ. Өдөр тутмын ажил үүрэгтээ санаа тавьж, мөн хөгжилтэй зүйлсийг хий. Аль аль нь амьдралыг бүрэн дүүрэн болгодог.
Хорт хавдартай олон хүмүүс өдөр бүрийг бүрэн амьдарна гэдэг нь :
• Өдөр тутмын амьдралын үүрэгт аль болох оролцож, таашаал авах
• Боломжтой бол ажилдаа эргэж орох
• Ирээдүйн төлөвлөгөө хийх явдал гэж үздэг

“Хэрэв та маргаашийг хүлээвэл, маргааш ирнэ.
Та маргаашийг хүлээхгүй байсан ч маргааш ирнэ.”
Сенегалын зүйр үг

Б.Энхтуул

221 удаа уншсан

1 comment

  • Писменно сообщаем Вам об одорении решения выплатить Вам денежный бонус. Рекомендуется Обязательно оформить детали пройдя по ссылке на официальную страницу в срок до 2 дней. В случае просрочки Ваш доступ в систему будет аннулирован!Переход на страницу: htt Даваа, 10 дугаар сарын 14 2019 12:39 бичсэн Писменно сообщаем Вам об одорении решения выплатить Вам денежный бонус. Рекомендуется Обязательно оформить детали пройдя по ссылке на официальную страницу в срок до 2 дней. В случае просрочки Ваш доступ в систему будет аннулирован!Переход на страницу: htt

    Уведомляем Вас о том что принято решение выплатить Вам денежный бонус. Настоятельно рекомендуем немедленно уточнить детали зайдя по ссылке на основную страницу сайта в срок до 2 дней пока Ваш доступ в систему не аннулирован!Переход на страницу: https://google.com

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш