НЭН ХОВОР ВАНСЭМБЭРҮҮ

Монгол нэр: Нөмрөгт банздоо
Нутгийн нэр: Тэнгэрийн цэцэг, Вансэмбэрүү


Латин нэр: Saussurea involucrata
Түвэд нэр: Банздоо
Орос нэр: Соссюрея обернутая
Статус: Монгол улсын Улаан ном (1997): Нэн ховор (1995)
Таних шинж: Монгол оронд Нөмрөгт банздоо, Байгалийн банздоо, Дорогостайн банздоо, Бургас навчит банздоо зэрэг зүйлийн Вансэмбэрүү мэдэгдээд байна. Зуны богинохон хугацаанд 80 см хүртэл ургадаг Вансэмбэрүү цэцгийг монголчууд эрт цагаас «Тэнгэрийн цэцэг” хэмээн шүтэж хамгаалсаар ирсэн уламжлал өдгөө ч хэвээр хэвээр хадгалагдан үлджээ. Иш олон навчтай, 2-3 см голчтой, шүүслэг нүцгэн, суурь хэсэгтээ хагдарсан навч цөөнгуй. Навч өндөгөрхүү гонзгойвтор, суумал, тод шаргал судалтай, захаараа шүдлэг. Сагс багцэцэг хоёр эгнээ, сарьслаг ягаан. Үр ховилорхог нүцгэн, гурван судалтай, хүрэн өнгөтэй. Махлагдуу цагаан үндэстэй 70-90 өндөр ургадаг, навч нь гурвантаа өдлөг цуулбар, цэцэг нь цайвар цагаан, цагаан ягаан өнгийн дэлбээтэй. Үр эсгийрсэн цагаан үслэгтэй. Вансэмбэрүүний үндэс маш хүчирхэг хөгжин хад чулууны завсараар тор мэт сүлжилдэн бэхжиж шим тэжээлээ авдаг байна. Цэцэглэх явц маш удаан. Цэцэглэх хүртлээ 3-5 жил, заримдаа 8 жил болох нь бий. Амт хурц гашуун, эхүүн хурц үнэртэй. 
Тархац: Хөвсгөл, Хангай, Монгол Алтай, Говь Алтайн тойргийн өндөр уулын тагийн буслүүрийн хад асга, Хянган, Дорнод Монголын Онон Улзын хоорондох уулс, Халх голын зүүн эрэг, Хянганы Халх голын орчим, Дорнод Монголын Онон голын ай сав, тойргийн харьцангуй нам доор газар, элдэв өвст хээрт алаг цоог ургана. Мөн ойт хээрийн бүслүүрт нугархаг хээр ба хажуу, ойн зах, алаг өвст нуга, асга, нурангын чийгтэй хөрс, сөөгөн ширэнгэд ургадаг олон наст өвслөг, хосоороо ургадаг цэцэг. Алтай сумын нутагт Загалын овооны энгэр, Хяргаачийн эхэнд ургана.
Үзүүлэх үйлдэл: Эрт дээр үеэс эмийн зориулалтаар түүж ашиглаж байв. Гоц ашигтай эмийн ургамал. Үндэс хүрэн бор холтостой, улаавтар туяатай, хатуувтар, усанд бараан хурэн ханд болно. Шээс хөөх, хоол боловсруулах эрхтний уйл ажиллагаа, чихрийн шижин, бэртсэн шарх, цагаан мах эргэх, шээсний замын өвчин, чихрийн шижин, боом зэргийг эмнэхэд гоц ашигтай ургамал.
Ховордсон үндэслэл: 1990-ээд оноос хойш эмчилгээний зориулалтаар навч, цэцэг, ишийг эмийн зориулалтаар их хэмжээгээр түүж, биетээр болон нунтаг хэлбэрээр гаргах болсноор “Тэнгэрийн цэцэг” хэмээн өргөмжилсөн эл ургамал устах аюулд оржээ. Мэдээллийн хэрэгслээр “хосоор нь худалдана” гэж гэмт этгээдүүд эрээ цээргуй рекламдах боллоо.
Хамгаалагдсан байдал: УИХ-аас 1995,1997,2002 онуудад батлан мөрдүүлж буй “Байгалийн ургамлын тухай хууль’’-ийн хавсралтаар Вансэмбруүг нэн ховор ургамлын жагсаалтад 1995 оноос эхлэн улсын тусгай хамгаалалтад зориуд авснаар зөвхөн судалгаа-шинжилгээний зориулалтаар бага хэмжээгээр туүж болохыг заажээ. Мөн 1997 онд ховор ургамлын Улаан номонд оруулжээ. Харин ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хэрхэвч ашиглаж болохгуйг эл хуулиар тусгайлан хоригложээ. Энэ хамгаалалтыг зөрчвөл “Эрүүгийн тухай хууль’’-ийн 23 дугаар бүлэг заалтаар гэмт этгээдэд эрүугийн хариуцлага хүлээлгэнэ.

1222 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш