АЗИ ТИВИЙН УЛСУУД "БУТАН"

(Бутаны Вант Улс) Kingdom of Bhutan
Нутаг дэвсгэр: 38,4 мян.ам.дөр.км
Нийслэл: Тхимпху (31 мян.хүн)
Хүн ам: 765,5 мянга (2014)


Өмнөд Азид, Гималайн нурууны зүүн талд оршдог. Өмнөд, зүүн, баруун хэсгээрээ Энэтхэг Улстай, хойд хэсгээрээ Төвдтэй хиллэдэг.
Бутаны Вант Улс удаан хугацааны туршид Төвдөөс хагас хараат байдалд оршиж байсан. Дараа нь Английн хараат болсон хэдий ч арай колони орон болгож чадаагүй. 1947 онд Энэтхэг Улс өөрийн тусгаар тогтнолоо зарласны дараа Энэтхэг, Бутан хоёр харилцан тохиролцох гэрээ байгуулж уг гэрээ ёсоор Бутан бие даасан гадаад бодлого явуулж ирсэн. 1949 оны 8 дугаар сарын 15-нд тусгаар тогтносон.
Засаг захиргааны хувьд 18 тойрог, 191 тосгонтой. Хүн амын 50 хувийг бхоти, 35 хувийг непал, үлдсэн 15 хувийг нутгийн уугуул болон шилжин суурьшигч иргэд эзэлдэг. Хүн амын дундаж наслалт 66-69. Албан ёсны хэл нь зонха хэл. Бурхны шашныг Бутаны оюуны их өв гэж Үндсэн хуулийнх нь 3.1-д заасан байдаг.
Эдийн засгийн голлох салбар нь хөдөө аж ахуй. Аж ахуй эрхлэгчдийн 90 гаруй хувь нь газар тариалан эрхэлдэг. Аж үйлдвэрийн салбарт усан цахилгаан станцтомоохон байр эзэлдэг. Уулархаг газар нутагтай учраас зам харилцаа болон бусад дэд бүтцийн хөгжилд зохих хүндрэл учруулдаг. Шохойн чулуу, шавар, занар, чулуун нүүрс, гөлтгөнө, хар тугалга, зэс, цайр зэрэг ашигт малтмалын нөөцтэй гэж үздэг. Аялал жуулчлал хөгжиж буй орон юм.
Эрчим хүч, дал модны тос, шохойн чулуу, цемент, үнэт чулуу, халуун ногоо, гар урлалын бүтээгдэхүүн жимс, гуалин зэрэг бүтээгдэхүүн экспортод гаргаж, шатахуун, үр тариа, машин механизм, эд анги, хүнсний болон аж үйлдвэрийн зарим бүтээгдэхүүн импортоор авдаг. Гадаад худалдааны гол түншүүд нь Энэтхэг, Хонг-Конг, Япон, Герман, Сингапур, Тайланд.
Буурай хөгжилтэй орны тоонд багтдаг. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс гаргасан 2009 оны тайлан судалгаагаар Бутан Улс нь Хүний хөгжлийн индекс (Н01)-ийн үзүүлэлтээр дэлхийн 182 орноос 132 дугаарт оржээ. Мөнгөний нэгж нь Бутан нгултрум Дотоодын гүйлгээнд Энэтхэгийн рупийг өргөн хэрэглэдэг.
Бутаны төрийн удирдлагын хэлбэр нь Ардчилсан Үндсэн хуульт Хаант улс хэмээн үндсэн хуульдаа заасан.
НҮБ-ын 2014 онд гаргасан судалгаагаар тус улсын ДНБ 2,086 тэрбум, нэг хүнд ногдох
ДНБ 2721,8 ам.доллар. Мөнгөний нэгж нь Бутан Нгултрум (67.5 нгултрум = 1 ам.доллар 2013).
Монгол Улс Бутаны Вант Улстай 2012 оны 1 дүгээр сарын 18-нд дипломат харилцаа тогтоожээ.

181 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш