Ханах засал

• Ханах засал гэдэг нь хүний биеийн гадаргуугийн нүдэнд ил харагдах цусан судсуудын тогтсон орныг тусгай хануураар ханаж, өвчний цусыг өөрөөр хэлбэл муу цусыг гаргахаар дамжуулан өвчин эмгэгийг эмчлэх нэг зүйлийн уламжлалт засал юм.


• Тус засал уламжлалт таван заслын эрхэм нь болох бөгөөд цусан өвчнийг анагаахад хамгийн сайн үр дүнтэй байдаг. Ханах засал нь муу цусыг ханаж гаргахаар дамжуулан цусны гүйх сүвүүдийг нээн, хий цусны гүйдлийн сайжруулан, цусан халууныг бууруулж, махбодыг тэгшитгэж, өвчнийг анагаадаг.
• Ханах орон: 77 судас байдаг
• Элэгний-рүтүн, бөөрний – лонза
• Ханах засал нь тотсон жам ёстой, үр дүн өгөхдөө түргэн, өвдөж хатгахыг тэр даруйд нь зогсоож, өвчнийг үндэснээс нь арилгах давуу талтай.
• Засал хийхийн өмнө тан 3-5хоног хэрэглэнэ

Засал хийж болох өвчнүүд:
- Артерийн даралт ихсэх
- Элэг, ходоод цөсний үрэвсэл өвчний цочмог үе нь өнгөрсөн үе шат
- Уушгины багтраа
- Бөөрний үрэвсэл зэрэг дотрын өвчин
- Гүйлсэн булчирхайн үрэвсэл
- Залгиур ба мөгөөрсөн хоолойн үрэвсэл
- Хамар улайх, хамрын нусгай ханиад зэрэг чих хамар хоолойн өвчин
- Нүдний өвчин (нүд улайх, нүдэнд цагаан унах

Ханах заслын хүндрэл
Цусүлгарах: өвчтөн даарч хөрсөн, өлөн байх эсвэл хэтэрхий цатгалан байх, ханах засал хийхээс айсан, хануурын багажны ир мохоо ханасан шархны ам багадсан, арьс болон судсыг мушгиж боосон, ханасан даруйдаа боолтыг огцом сулруулах, өвчтөн их хөлөрсөн зэрэг тохиолдолд цус бага гарна
Цус алдах: судас тасарч,цус алдах үе яаралтай цус тогтоох арга хэмжээ авна.
Хавдах: ханасан сүв хэтэрхий багадсанаас хавдалт үүсэх ба арьсан доор цус хурна.мөн ясны,бүлх шөрмөсийг гэмтээх, судсыг нэвт хатгаснаас үүснэ
Ухаан алдах: ханах засалын талаар зөв ойлголт өгч сэтгэл зүйн бэлтгэл хийгээгүйгээс айх, хий түрэх, цус их гарсан зэргээс болж өвчтөн ухаан алдана.
Хий түрэх: энэ үед бэлчрүүдэд үрийн тос түрхээд илэх буюу бурамтай эм уулгана. Эсвэл бурмын архи буюу ясны шөл уулгана.

Элэгний судал ханах засал /v.atibrachii/
• Өвчтнийг суугаа байрлуулна
• Хануур хийхээс өмнө эмчийн үзлэг хийнэ
• Цусны даралт хэмжих
• Өвчтөнд хануур хийх үед гараа хөдлөхгүй байх айхгүй байхыг анхааруулна
• Өвчтнийг суулгаж баруун гарын тохойн үеэр нугална
• Тохойн үеэс дээш 4 хуруу газар чангалуур тавина
• Чангалуур тавих хугацаа 5 минут
• Өвчтний баруун гарын сарвууны 4 хурууны хэмжээгээр тохойн шонтгор яснаас дээш хэмжиж ханах цэгийг тэмдэглэнэ
• Хануур хийх талбайг ариутгана
• Зориулалтын хануурын хутгаар рүтүн судсыг хатгаж цус гаргана.50-100мл орчим цус авна
• Хануур хийсний дараа өвчтөнд давтан үзлэг хийнэ

Бэлтгэсэн:О.Оюунцэцэг

603 удаа уншсан

1 comment

  • dr ameer Бямба, 2 дугаар сарын 03 2018 05:23 бичсэн dr ameer

    Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байгаа, бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдсэн хэвээр байна, би 180 сая доллараар азотын эмнэлэгт худалдаалж байгаа гэж хэлэхэд баяртай байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл эмнэлэг рүүгээ холбоо барьж болно [fortis.hospital.in@gmail.com] бид таныг визийнхээ боловсруулалтанд зориулж мөнгө төлж өгдөг мэс засал хийгээд мэс засал хийснийхээ дараа танд үлдсэн үлдэгдэл бэлнээр өгнө, Индонезийг бүрдүүлж байна уу, хэрэв та сонирхож байгаа бол эмнэлэгт хандаарай
                       fortis.hospital.in@gmail.com

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш