Арвайн гурил эрүүл мэндэд нөлөөлөх нь:

Аливаа үндэстний уламжлалт хоол хүнс нь тухайн газар орныхоо байгаль, цаг уурын онцлог, амьдрал, зан заншилтай нягт холбоотой байдаг.

Монголчуудын уламжлалт хоол хүнсний нэг төрөл бол тарианы гурил буюу өргөн тархсан нэрээр бол “арвайн гурил буюу болсон гурил” юм. Ялангуяа эрт дээр үеэс тариалан эрхэлж ирсэн баруун аймгуудад арвайн гурил ихээр хийж хоол хүнсэндээ хэрэглэдэг байв. Тэжээллэг чанартай, эрүүл мэндэд ач тустай тул бусад газарт ч хэрэглэсээр иржээ.
- Ашиг тус
- Артерийн даралт бууруулах
- Цусан дахь сахарын хэмжээг бууруулах
- Биеийн жинг тогтвортой байлгах
- Гэдэсний хэвийн бичил биетэнг тэнцвэртэй байлгах
- Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг зохицуулах
- Цөсний чулуу үүсэхээс сэргийлэх – цөсний хүүдийн ханыг цочроож, цөс ялгаралтыг нэмэгдүүлэх
- Цусан дахь холестеролыг хэвийн түвшинд байлгах
- Бүдүүн гэдэсний өвчин, хавдар үүсэхээс сэргийлэх

Найрлага:

- Уураг
- Өөх тос
- Витамин B1, B2, B3
- Фолийн хүчил
- Төмөр
- Кальци
- Магни
- Фосфор
- Кали
- Цайр
- Зэс
- Манган
- Селен

Арвайн гурилыг хэрэглэх:

- Цайнд цацах. Энэ нь цайнд амт оруулаад зогсохгүй нэг төрлийн хөнгөн хоол болно.
- Цайнд дарж уух. Шар тостой багсран аяганы ёроолд нягтруулан дараад дээрээс нь цай хийж уугаад дээд өнгөн хэсгийг нь долоож иднэ.
- Зуурч идэх. Энэ нь их өргөн дэлгэрсэн хэлбэр бөгөөд ялангуяа өрөм, цөцгий юмуу шар тос, масло, сүүлний тостой хольж зуурдаг. Амт оруулах үүднээс элсэн чихэр нэмэх нь элбэг боловч аль болох чихэр бага байх нь таны эрүүл мэндэд тустай.
- Багсарч хэрэглэх. Удаан хугацаагаар аян жинд явахдаа шар тос авч явах боломжгүй үед шар тостой зуурч багсарна. Үүнийг халуун цайтай холих буюу эсвэл дангаар нь хүнсэндээ хэрэглэдэг.
М.Дулмаа

207 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш