Солувит H элэгний архаг үрэвслийн үед бодисын солилцоог дэмжинэ

Усанд уусдаг олон төрлийн аминдэм агуулсан хуурай бодис
Солувит H бэлдмэл нь бусад ижил төстэй олон найрлагат амин дэмийн бэлдмэлүүдтэй харьцуулвал амин дэмийн нэр төрөл нь олон, тунгийн агууламж нь өндөр байдгаараа илүү үр дүнтэй байдаг.


Антидот буюу хор саармагжуулах бэлдмэл болгон хэрэглэх боломжтой . Тухайлбал, энэхүү бэлдмэлийн найрлаганд агуулагдах эдетат нь хүнд металл болох цайр, кадми, кобальт, хар тугалга, уран, маргенцийн ионтой нэгдэж усанд амархан уусах нэгдэл үүсгээд биеэс тэдгээрийг гадагшлуулдагаараа хүнд металл болон ховор металын хордлого тайлах үйлдэлтэй.
Насанд хүрэгсэд ба 10 кг-с доош жинтэй хүүхдэд, түүний дотор нярай болон дутуу нярайд ч хэрэглэх боломжтой давуу талтай.
Жирэмсэн эхчүүд хэрэглэх боломжтой.

Найрлага: Нэг флаконд агуулагдах хэмжээ:
Тиамин мононитрат 3.1 мг
Рибофлавин натрийн фосфат 4.9 мг
Никотинамид 40 мг
Пиридоксин гидрохлорид 4.9 мг
Натрийн аскорбат 113 мг
Натрийн эдетат 0.5 мг
Фолийн хүчил 0.4 мг
Цианокобаламин 5 мкг
Глицин 300 мг

Хэрэглэх заалт:
Элэгний архаг үрэвсэл
Хүнд металын хордлого
Солувит H нь хүүхэд болон насанд хүрэгсдийн нэг хоногийн усанд уусдаг аминдэмийн хэрэгцээг судсаар бүрэн нөхөх боломжтой бэлдмэл юм.

Хориглох заалт:
Тухайн бэлдмэлийн найрлагад агуулагдаж буй аль нэг бодист хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэж болохгүй.


Дотрын эмч З.Уранчимэг

53 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш