Өөрийгөө өөдрөг байлгацгаая

Найз нөхөдтэйгөө уулзах нь таны дархлалын системд таатай нөлөөлнө. Эрдэмтдийн судалгаагаар найз нөхөд, хамаатан садан, хамт ажиллагсад зэрэг олон нийтдэй байнга харьцдаг нийгмийн идэвхитэй хүмүүс ханиад бага тусч байгаа нь ажиглагджээ. Мөн гар барих, тэврэх зэргээр бусадтай хүрэлцэх нь вирусээр халдварлагдсан эс болон хавдрын эсийг олж устгадаг байгалийн хядагч эсийг идэвхижүүлдэг байна.

Хүн хөгжим (Беетховены) сонсоход дархлалын систем сайжирдаг болох нь тогтоогджээ. Хөгжим нь хүний сэтгэл санааг тайвшруулж өгдөг байна. Мөн хооллох болон сексийн үед хүний тархи идэвхижиж сайхан мэдрэмж төрдөг шиг хөгжмийн аялгуу нь мөн хүнд огших сэтгэлийг төрүүлдэг байна. Энэ нь хүний дархлалын системийн байгалийн хядагч эсийг идэвхжүүлдэг байна. Харин хашгирсан чанга дуу чимээ нь булчинг агшааж, зүрхний цохилт түргэсэх, цусны судаснууд агшиж, хоол боловсруулалт хямрах, стресст өртөмхий болох муу талтай. Удаан хугацаагаар ийм нөхцөлд байхад цусны даралт, холестрины хэмжээ, дархлалын байдалд сөргөөр нөлөөлдөг. Энэхүү таагүй дуу чимээний үед цусан дахь адерналины хэмжээ ихэсч зүрх судасны өвчинд өртөх риск ихэсдэг. Машины сигнал, шүгэл зэрэг гэнэтийн дуу чимээнд өөрийгөө хянаж сурах хэрэгтэй. Бидний бодол санаа, мэдрэхүйтэй дархлалын систем холбоотой байдаг учир ертөнцийг өөдрөгөөр харах хэрэгтэй. Пицбургийн анагаахын их сургуулын эрдэмтдийн судалгаагаар юмыг муугаар боддог, гутранги үзэлтэй стрестдэг хүмүүст гепатитын эсрэг вакцины дархлаа өрнөх чадвар өөдрөг үзэлтэй хүмүүсийнхээс сул байсан байна. Хувь хүний зан чанарын онцлогийг өөрчлөх хэцүү боловч ягаан туяатай нүдний шил зүүх нь дархлалын системд эерэг нөлөөтэй болохыг эрдэмтэд тогтоожээ. Аль нэгэн төрлийн хүнсний дутагдал өвчлөлд хүргэдэг. Хэрэв хүн өлсөхөд цусанд стресс гормон ялгардаг. Мөн биеийн жин долоо хоногт 2 паундаас илүү хэмжээгээр алдагдах үед биед орсон гадны биет болон халдвардагдсан эсийг илрүүлдэг Т эсийн үйл ажиллагааг доголдуулдаг байна. Усгүйжилт нь тэсвэрлэх чадварыг бууруулдаг. Иймд хангалттай хэмжээний уураг хэрэглэх, жимс хүнсний ногоо болон шингэн зүйл сайн хэрэглэх, сайн чанарын өөх тос тухайлбал омега-3 зэргийг хэрэглэх нь тустай. Уурлаж бухимдах, гуниж гутрах нь хүний эрүүл мэндийг муутгаж байдаг бол инээх нь эсрэг нөлөөг үзүүлж байдаг. Сэтгэлийн угаас гарч байгаа баярлах сэтгэл нь халдвартай тэмцэх эсрэг биеийг нэмэгдүүлж байгалийн хядагч эсийг идэвхижүүлдэг байна. Инээх нь цусны бичил эргэлтийг сайжруулах, хоол боловсролтыг идэвхижүүлэх, цусны даралт бууруулах болон булчингийн чангаралтыг сулруулдаг байна. Хошиг шог эрүүл мэндэд эерэг нөлөөтэй.

44 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш