Индиго хүүхдүүд гэж хэн бэ?

Жирийн хүүхдүүдтэй огт адилгүй энэ хүүхдүүд нь 1970 оны сүүлч, 80 оны эхээр төрөх болжээ. Амьдралынх нь эхний сараас л тэднийг ажиглахад маш эрт ухаан суусан байдаг. Том болох тусмаа л жирийн хүүхдүүдээс эрс ялгарах ялгаа нь ихэсч байв.
Хүүхдийнхээ ердийн бус зан авирыг ажиглаж, санаа зовж сандарсан эцэг эхчүүд Хүүхдийн Сэтгэл Судлалын Төвүүдэд олноороо хандах болов. Хүүхдүүд эцэн эхийнхээ үгийг огт сонсохгүй, үеийнхээ хүүхдүүдтэй харьцаж чаддаггүй, нэг зүйлээр удаан оролддоггүй, хичээл нь тэдэнд огт сонин биш байдаг байна.

Эхэн үедээ сэтгэл судлаачид үүнд нэг их анхаарал тавьсангүй, учир нь хаа ч “хэцүү” хүүхдүүд байж л байдаг хэмээн бодож байв. Багш нар нь болохоор ийм хүүхдүүдээс төвөгшөөн, эцэг эхэд нь гомдоллож өөр сургуульд шилжүүлэх санал тавьж байв. Гэвч үүнд нэг учир байлаа. “хэцүү” хүүхдүүд нэг зүйлээр оролдоод суууж чаддаггүй учир хийж байгаа юмаа байнга л солино. “шинэ” хүүхдүүд сонирхолтой зүйлээрээ хэдэн цагаар ч хамаагүй оролдоод суучихдаг учраас амжилтанд хүрдэг байв.
Эрдэмтдийн судалгаагаар “шинэ” хүүхдүүдийн оюун ухааны түвшин маш өндөр гарчээ. Тэд маш хөгжилтэй, сургуульд зааж байгаа хичээлийг тухайн түвшнөөс нь илүү мэддэг байв. Мөн энэ хүүхдүүд нь томчуудад дэлхий гэж юу болох, сансрын тухай, бусад гарагийн тухай ярьж өгдөг байна. Энэ хүүхдүүд нь бүх л зүйлийг өөрсдөө хийхийг хичээдэг, зөвхөн өөртөө л, өөрийнхөө хүчинд итгэдэг. Тэд юунаас ч айдаггүй, өөрийн зорилгоо биелүүлэхийн тулд маш их чармайдаг.
Ийм хүүхдүүдийг “гоц авьяастай” хүүхдүүд гэж нэрлэдэг. Заримдаа тэднийг шинэ үеийн хүүхдүүд ч гэж нэрлэдэг. Учир нь тэд ер бусын авьяастай хүүхдүүд. Гэхдээ эрдэмтэд сүүлийн үед Америкийн хэллэгийг сонгон авч, “Индиго хүүхдүүд” гэж нэрлэх боллоо. (индиго гэдэг нь хурц тод хөх өнгө гэсэн үг) энэ нь 1982 онд америкийн сэтгэл судлаач Нэнси Энн тэпп-ийн “Чиний амьдралд ямар өнгө илүү тустай вэ?” гэдэг ном хэвлэгдэн гарсантай холбоотой. Уг номонд хүн бүрийн аура тухайнхүний зан чанараас шалтгаалан, янз бүрийн өнгөтэй байдаг тухай бичжээ. Янз бүрийн эрин зуунд хүний аура өөр өөр улаан шар гэх мэт өнгөтэй байжээ. 20-р зууны сүүл үед хурц хөх өнгө идэвхитэй гарч ирсэн байна.
Нэнси Энн Тэпп индиго хүүхдүүдийг “комьпютерийн хүүхдүүд” гэж нэрлэсэн нь тэд 3-4 насандаа комьпютерийг сайн ойлгодогтой холбоотой. Бусад сэтгэл судлаачид Нэнси Энн Тэппийн саналтай санал нэг байна. Учир нь тэд физикийн тусгай багажаар”шинэ хүүхдүүд”-ийн аураг судлан тод хөх өнгийг олж харжээ.
Эрдэмтэд Индиго хүүхдүүд нь хүн төрөлхтөний түүхэн хувьсах хөгжил, техникийн хувьсгалын, комьпютер техникийн хөгжлийн үр дүн юм гэж үзэж байна. Эдгээр хүүхдүүдийн оюун ухаан нь асар өндөр хөгжилтэй бөгөөд комьпютер бол тэдний тархины үйл ажиллагааны үргэжлэл юм. Тэд коьпютерийн тоглоом тоглохдоо байнга хожихоос гадна асар их алсын хараатай байдаг. Тэд хүмүүсийг эмчилж хүний аураг харж, бодол санааг уншиж ирээдүйг харж чаддаг. Тэдний хүсэл тэмүүлэл жирийн хүүхдийнхээс огт өөөр. 1100 хүүхдийн дунд төрсөн өдрөөрөө ямар бэлэг авах дуртай вэ? Гэсэн судалгаа явуулахад, хариултууд нь сэтгэл судлаачдын гайхшийг төрүүлжээ. Индиго хүүхдүүд нь чихэр жимс, амттан, тоглоом зэрэг ердийн бэлэг биш, харин өвөө минь эрүүл болоосой, эцэг эх минь битгий хэрэлдээсэй, дуулдаг ямаа байдаг бол худалдаж авах юмсан гэх мэт хариулт өгчээ. Эдгээр хүүхдүүдийн сэтгэл судлалын ажил өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Тэд сургууль хичээлдээ сонирхолгүй, тиймээс өөрсдийнхөө замаар явцгаадаг. АНУ, Орос,Итали болон бусад орнуудадИндиго хүүхдүүдийн тусгай сургуулиуд нээгдэн ажиллаж байна. Мэдээж суралцагчдын тоо өдрөөсөдөрт өссөөр байгаа. 30 жилийн өмнө энэ тухай хүмүүсогт мэддэггүй байсан бол өнөөдөр 100 хүүхдээс 70 нь цэнхэр ауратай төрж байна.
Индиго хүүхдүүд төрсөн явдал бол тохиолдлын зүйл биш байлаа. Ямар учраас энэ шинэ үеийнхэн төрж байгааг шинжлэх ухааны онолоор тайлбарлаж байна. Энэ онолоор бол дэлхий дээр хүн төрөлхтөний түүхийн хамгийн бэрх агшинд шинэ эринийхэн төржээ. Тэдний төлөөлөгчид нь –индиго хүүхдүүд юм. Өнгөрсөн зууны 90-ээд оны эхээр нэгэн гэр бүлд нэг хүү мэндэлжээ. Эцэг эх хоёр нь ДОХ-оор өвчилсөн байв. Хүүгийн биед ч бас энэ аймшигт өвчний үхлийн нян байв. Хүүг 6 нас хүрэхэд эмч нар уг вирусыг түүний цусанд олж харсангүй. Хүү эв эрүүл байв. Шинжилгээний дүнд эмч нар энэ хүүгийн дархлаа маш өндөр учраас эрүүл болсон байна гэсэн днгнэлтэнд хүрэв. Хэсэг хугацааны дараа ямар ч өвчнийг тэсвэрлэх өндөр дархлаатай дахин нэг хүүхэд, дараа нь зуу зуун хүүхдүүд бий болов.
Статистикийн судалгаагаар өнөөдөр дэлхий дээр ийм хүүхдүүд 60 сая байгаа бөгөөд манай гарагийн хүн амын 1%-г эзэлж байна.
Индиго хүүхдүүд өөр гарагийн амьдралын тухай унших бичих зурах нь нь их байдаг. Индиго хүүхдүүдийн нэгэн төлөөлөгч гайхалтай түүхтэй Борис К гэдэг хүүг танилцуулъя.
Борис 1996 онд Оросын Волжск хотод төржээ. Ээж нь түүнийг төрүүлээд төрөхөөс буцаж явахад нь л гайхалтай зүйл эхэлжээ. Гэрт нь олон жил амьдарсан хөгшин муур хүүгийн харцнаас айж гэрээсээ үүрд зугтан одов. Борис бараг уйлдаггүй, огтөвддөггүй байлаа. 8 сартайдаа тэр ярьж эхэлсэн(хүүхдүүд 2 ойтойдоо ярьж эхлэдэг) бөгөөд түүнтэй хамт хэн ч хэрэглэж байгаагүй шинжлэх ухааны хүнд үг хэллэгийг яриандаа байнга хэрэглэж байв.Ой гурван сартайдаа Борис үсэг сурч үг холбож эхлэв. Дараа нь эвлүүлдэг тоглоомоор үл ойлгогдох зүйл хийв. Үүнийг ээж нь хараад генетикийн сурах бичиг дээр байдаг зургийг саналаа. Хүү нь ДНК-ийн загвар хийснийг ээж нь ойлгов. Энэ үед гэрт нь ямар ч лавлах толь бичиг, зурагт байсангүй. Ой хагастай Борис уншиж сурав. 3 настайдаа огторгуйн тухай ярьж эцэг эхээ гайхшруулав. Тэр нарны системийн бүх гарагууд түүний дагуулуудыг нэрлээд зогсохгүй оддын бусад системийг нэрлэж байлаа. Айсан ээж нь одон орон судлалын сурах бичгийг уншиж үзэхэд хүү нь сурах бичгэнд бичсэнээс ч илүү зүйлийг ярьж байв. Гэрт нь зочид ирэхэд хүү тэдэнд өөр гариг дээрх амьдралын тухай, урьд нь энэ дэлхий дээр байсан соёл иргэншлийн тухай, дэлхийн цаг агаар ирээдүйд яаж өрчлөгдөх, амьд байгаль хэрхэн хувьсах тухай маш дуртай ярьж өгч байв. Саяхан Борис дэлхий дээр устай холбоотой хоёр том аюул болно гэж хэллээ. Гэхдээ түүнтэй адилхан хүмүүс дэлхийн хүн амыг аварна, тэд үүний төлөө л төрдөг гэжээ.
Хүүгийн ярианаас 2 зүйл томчуудын гайхлыг төрүүлэв. Үүнд: 7-8 настай хүүхдийн ярьж чадах зүйлийг ярьж байгаа –Борисын ярианд бодит зүйлтэй холбоотой олон тусгай үг хэллэг мөн яриа нь маш их мэдлэгтэй байсан гэх мэт.
Оросын шинжлэх ухааны академийн эрдэмтэд бодисын ер бусын авьяасыг сонирхон судлаж байна. Тусгай багажийн тусламжтайгаар тэд түүний аураг хэмжиж, зургийг авахад түүний өнгө нь хурц цэнхэр индиго өнгөтэй байжээ.

Б.Амгалан

62 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш