Сîðîíçîí çүү ýìчèëãýý

Анагаах ухаан илүүтэй хөгжсөн ази, европ, америк зэрэг орнуудад уламжлалт эмчилгээ хурдацтай дэлгэрч өргөн хүрээгээр хэрэглэгдэг болжээ. Энэ нь эмгүй эмчилгээг илүүд үзэх болсонтой холбоотой болов уу. Зүү төөнө хануур эмчилгээ нь уламжлалт анагаах ухааны хамгийн үр дүнтэй эмчилгээний нэг хэсэг билээ.

Зүү эмчилгээг соронзон зүү, тантай зүү, цахилгаан зүү эмчилгээ гэж хуваагдах бөгөөд орчин үеийн технологийн ачаар зүү эмчилгээний үр дүн нь сайжирсаар байна. Үүний нэг төрөл болох соронзон зүү эмчилгээ болон түүний давуу талыг дурьдахыг хүслээ. Цахилгаан соронзыг анх Андре Мари нээжээ. Зүүг хүний биед хатгаж арьсыг цоолж тавьдаг бол соронзон зүү нь арьсны гадна талаас хүний биед 6-9 см орчим нэвтэлж үйлчилдэг учир метал зүүнээс давуу юм. Соронзон зүүг ашигласнаар зүүгээр дамжих халдварын эрсдэлээс өвчтөн хийгээд эмч, сувилагчид өртөх аюулыг бууруулна.
Зүү эмчилгээнээс соронзон зүү эмчилгээний үйлчилгээ илүү өндөр, учир нь өдөр тутамдаа агаар бидний амьдралд ямар чухал болохыг мэддэггүйтэй адил соронз нь хүний биед чухал нөлөөтэй юм. Хүний биеийн эд эс өөрийн гэсэн соронзон талбайтай Электрон протоны тасралтгүй урсгалыг бий болгох замаар эсийг үржүүлж амьдруулж байдаг. Энерги нь багассан хуучин эсүүд өөрийгөө удаан шинэчилж, шинэчилсэн ч, шинэ эс энергийн дутагдалд орсон байдаг. Иймд соронзон эмчилгээ нь хүний биеийн цахилгаан соронзон чадварыг дээшлүүлж эсийн нөхөн төлжилтийг сайжруулсанаар амьдралыг уртасгаж болно. Зүүний философи, тэр дундаа хятадын зүү төөнүүрийн анагаах ухаан нь хосолмол буюу ин янгийн зарчимд тулгуурласан байдаг. Соронзон зүү эмчилгээ нь зүү эмчилгээний ерөнхий зарчим болох хийн урсгалыг нээж биологийн идэвхитэй цэгийг цочроож мэдрэлийн үйл ажиллагааг идэвхижүүлж өвчилсөн хэсэгрүү цусны урсгалыг хандуулах замаар эмчилдэг юм.
Соронзон зүү энергийг нэмэгдүүлэх, өвдөлтийг бууруулах, хаван багасгах, цусны даралтыг зохицуулах, халдварын үед эерэг сайн нөлөө үзүүлэхээс гадна хүчилтөрөгчийн хангамж, хүчил шүлтийн тэнцвэрт сайн нөлөө үзүүлдэг. Орчин үеийн анагаах ухаан дахь соронзны хэрэглээ соронзон орны олон төрлийн оношлогооны системгүйгээр орчин үеийн эмнэлгүүдийг төсөөлөхийн аргагүй билээ. Иймд соронзыг орчин үеийн анагаах оношилгоонд түлхүү ашиглаж байгаа бол уламжлалт анагаах эмчилгээнд ашиглаж байна.

67 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш