21-р зууны чимээгүй тахал чихрийн шижин өвчний тухай мэдээлэл

Хэн чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байдаг вэ?

  • Жирэмсэн үедээ цусны глюкоз ихсэж байсан эсвэл 4кг-с дээш жинтэй хүүхэд төрүүлж байсан бол ЧШ-гээр өвчлөх магадлал нэмэгддэг.
  • Нас. 35-с дээш насанд тохиолдох магадлалтай гэж үздэг.
  • Илүүдэл жин, ялангуяа хэвлийгээр илүү таргалах
  • Зохисгүй хооллолт. Амьтны гаралтай ханасан өөх тос, нүүрс усаар баялаг, илчлэг ихтэй хоол хүнс хэт хэрэглэх нь илүүдэл жин үүсгэдэг.
  • Хөдөлгөөний хомсдол
  • Чихрийн шижингийн урьдал байдалтай буюу цусны глюкозын шинжилгээнд өмнө нь өөрчлөлттэй гарч байсан хүмүүс
  • Цусны даралт ихсэх өвчин
  • Тамхи таталт
  • Архи хэтрүүлэн хэрэглэх

Чихрийн шижингийн үед илрэх шинж тэмдгүүд:

  • Их шээх – хоногт олон удаа шээх
  • Байнга ам цангах – ам их цангаж, үргэлж уух юм хайх
  • Ядарч сульдах – амархан ядрах
  • Турах, жингээ алдах
  • Хоол идсэн ч өлсөх мэдрэмж төрөх
  • Арьс мэдэгдэхүйц хуурайших, загатнах
  • Биед үүссэн аливаа шарх удаан эдгэрэх
  • Идээт халдварт өртөмхий эмзэг болох
  • Нүдний хараа муудах

Чихрийн шижингийн үед гарах хүндрэлүүд
1.Цусанд глюкоз хэт багасах (гипогликеми)
Инсулин болон глюкоз бууруулах эм хэрэглэж буй хүмүүст цусны глюкозын хэмжээ 3ммоль/л (50мг/дл)-с багасахыг гипогликеми гэдэг.
Гипогликеми нь дараах тохиолдолд үүсч болно. Үүнд:

  • Инсулин эмчилгээний дараа хангалттай хэмжээний хоол, хүнс хэрэглэхгүй байх
  • Хооллох цагийг оройтуулах
  • Биеийн хүчний хэт их ачаалалын дараа
  • Глюкоз бууруулах эмийн тун хэтрэх
  • Инсулиний өндөр тун
  • Архи хэрэглэх

Цусанд глюкоз хэт багасах үеийн шинж тэмдгүүд:
Цусны глюкозын хэмжээ хэт багасах үеийн шинж тэмдгүүд нь хүмүүст янз бүрээр илэрч болох ба арга хэмжээ авахгүй буюу хэт оройтвол гипогликеми нь өвчтөн ухаан алдаж амь насанд аюултай байдалд хүргэж болно.

Илрэх шинж тэмдэг:

  • Хөлрөх
  • Өлсөх мэдрэмж төрөх
  • Зүрх дэлсэх
  • Бие сулрах
  • Толгой эргэх
  • Гар хөл салганах
  • Царай цонхийх
  • Толгой өвдөх
  • Уруул ам бадайрч чимчигнэх

Авах арга хэмжээ:

  • Гипогликемийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд жүрж, алим, усан үзэм зэрэг жимсний шүүс уух буюу 3-4 ширхэг ёотон иднэ.
  • Хийж буй аливаа биеийн хүчний ачааллыг зогсоох ба, машин барьж буй үед мөн зогсоох хэрэгтэй. Яаралтай цусны глюкозын түвшинг тодорхойлох хэрэгтэй.
  • Шинж тэмдэг арилсны дараа хоол идэх
  • Цусны глюкозын хэмжээг дахин шалгана.
  • Ийм байдалд хүрсэн байж болох шалтгааныг олж, дахин тохиолдохоос сэргийлэхийн тулд эмчтэйгээ зөвлөх шаардлагатай.

Сэргийлэх аргууд

  • Хоолны дэглэм баримтлах: тогтмол цагт хооллох, бага хэмжээгээр ойрхон буюу хоногт 5-6 удаа хооллох хоолны дэглэмийг чанд баримтлах ба хооллох цагийг алгасахгүй байх
  • Дасгал хөдөлгөөнийг тохируулах
  • Эмчийн зөвлөсөн эмчилгээг дагаж мөрдөх
  • Цусны глюкозын түвшингтогтмол нэг хэмжээнд барих
  • Үргэлж ямар нэг төрлийн глюкоз авч явах
  • Гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олонд гипогликемийн шинж тэмдгүүдийн талаар, хэрхэн таньж мэдэхийг зааж өгөх хэрэгтэй. Ингэснээр тэд шаардлагатай үед хэрэгцээт арга хэмжээг авах боломжтой болно
45 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш