Пэйтон Роус НОБЕЛИЙН ШАГНАЛТ (1966)

Хавдар үүсгэгч вирусыг нээж судалсныхаатөлөө Техасын эмч Пэйтон Роус /1874-1970/ Нобелийн Анагаах ухааны салбарт олгодог шагналыг Канадын мэс засалч Чарльз Хаггинстын хамт хүртсэн байна.

Чарльз Хаггинст нь түрүү булчирхайн хорт хавдрыг эмчлэхэд даавар эмчилгээг ашигласан ажээ.
Роус амжилтад хүрэхийн тулд цуцалтгүй хөдөлмөрлөсөн ба алдаж эндсэн тохиолдол ч бий. Тэрбээр 21 насандаа бакалаврын боловсрол эзэмшиж, Балтиморын Их сургуулийн Жон Хопкинсын анагаахын ангид оров. Нэгэнтээ сүрьеэтэй хүний цогцсонд зүслэг хийж байгаад санамсаргүй хуруугаа зүсч халдвар авчээ. Нөгөөх нь түүний суганы булчирхайнуудыг халдварлуулж, мэс засалд орон авхуулжээ. Үүний дараа янз бүрийн ажил хийж болохгүй гэж зөвлөсөн ч тэрбээр 91 нас зооглосон билээ. Үүний дараа Роус Техас руу явав. Ах нь түүнийг хөдөө байх эдлэндээ ирж биеэ тэнхрүүл гэжээ. Сургуулиа бүтэн жил орхив. 1905 онд эмч болж, сургуулийнхаа дэргэдэх эмнэлэгт ажиллах болов. Яг тэр үед хүн эмчлэх нь түүний чадах ажил биш гэдгийг мэдэрч, судалгаа шинжилгээний ажилд шилжсэн байна. Эхлээд Мичиганы их сургуульд өөрийн эзэмшсэн эмгэг судлалын чиглэлээр ажиллаж, амьдралаа дөнгөн данган залгуулж байлаа. Их сургууль хөрөнгө муутай учир түүний лабораторид багаж авч өгөх чадал байсангүй. Удалгүй Эмгэг судлалын тэнхмийн декан Аьфрэд Уортин зун хичээл заах санал тавьж, хэрвээ Дрездены төв эмнэлэгт очиж эмгэг судлалынхаа чиглэлээр судалгаа хийнэ гэвэл мөнгө өгнө гэж амлажээ.
Роус эргэж ирээд Рокфеллерийн Анагаах ухааны судалгааны их сургууль шинэ ажилтнууд авч байгааг дуулаад очиж шалгуулан тэнцсэн бөгөөд удалгүй хорт хавдар судлах лабораторийн удирдагчаар томилогдов. Роус судалгаагаа хийсээр тахианд үүссэн зарим хавдар цоо шинэ вирусээр үүсгэгдэж байгааг тогтоов. Тэрбээр өөр төрлийн эмгэг судлахаар хавдраа хэсэг зуур хаясан боловч 1934 оноос дахин судалж эхэлжээ. Мөн түүний найз тус сургуулийн ажилтан Ричард Шоп зэрлэг туулайнд хавдар үүсгэж байгаа шинэ вирус нээснийгээ хэлж, үүнийг судлахыг хүсчээ. Тэр нь ердийн хавдар боловч богино хугацаанд хорт хавдар болон хувирдагийг Роус тогтоосон байна.
Роус бусад эмч нарын хамт цус сэлбэх салбарт анхны шан татаж, Дэлхийд анхны цусны банкийг Бельгид байгуулахад ихээхэн тус нэмэр болов.

113 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш