НОБЕЛИЙН ШАГНАЛТ (1971) ЭРЛ САЗЭРЛЕНД

1971 онд Стокгольм дахь Каролины эрдэм шинжилгээний төв дааврын үйлнлэлийн механизмтай холбоо бүхий нээлт хийсний төлөө Эрл Уилбур Сазэрлендад /1915-1974/ Нобелийн Анагаах ухааны шагналыг олгов.

Тэрбээр Америкийн Канзас мужийн Бүрлингэм хотноо төрсөн бөгөөд судалгааныхаа ажилд 20 гаруй жилийг зориулсан байна. Мөн 1974 онд Нобелийн Анагаахын шагнал хүртсэн Карл Коритой хамт ажиллаж асныг дурдах хэрэгтэй. Эрл Сазэрлендын хамгийн том нээлт нь цагираг аденозинмонофосфатын бодисын солилцооны оролцоог баталсан явдал билээ.
Сазэрленд төрөлх хотынхоо Уошбэрнын коллежийг төгсч 1983 онд бакалаврын зэрэг хүртсэн байна. Үүний дараа Миссүри мужийн Сэнт-Луис дахь Вашингтоны Их сургуулийн анагаахын ангийгтөгсч. улмаар 1942 онд доктор болжээ. Дэлхийн 2-р дайны үеэр Америкийн армид алба хаав. Дайны дараа Вашингтоны Их сургуульд лекц уншиж байгаад удалгүй Охайо мужийн Кливлэнд дахь их сургуулийг тэргуүлэх саналыгхүлээн авчээ. Тэнд 1953-1963 онд багшилж байгаад Тэннесси мужийн Нэшвилл дахь Вандэрбильтийн Их сургуулийн физиологийн тэнхмийн профессор болсон юм. Харин нас барахаасаа нэг жилийн өмнө Флорида дахь Майамийн их сургуульд очсон билээ. Түуний сонирхлыг элгэн дахь глюкозын гликогены метаболизмыг адреналин хэрхэн зохицуулдаг явдал ихээхэн татаж байв. Яг энэ үйл явцыг хангахад ихээхэн түлхэц өгдөг энзим фосфорилаз ферментийг идэвхжүүлэхэд энэхүу даавад ихээхэн үүрэгтэй оролцдогийг нээсэн байна. Мөн хожим энэхүү идэвхжил нь үйл явцын уед бий болдо› тодорхой бус завсрын бодисын нөлөөгөөр явагддагийг олж мэджээ.
Энэхүү завсрын бодисын химийн шинж чанарыг Сазэрленд хоёрдугаар дамжуулагч хэмзэ- нэрлэсэн юм. Энэ нь бусад даавар болон адреналины үйл хөдлөлийн механизмыг ойлгоход тун их г- холбогдолтой байв. Нуклеотидуудад хамаарах шинэ бодисыг Сазэрленд уечилсэн аденозинмонофосфг хэмээн нэрлэжээ. Энэ нээлтийн үр дунд бусад даавруудын үйл ажиллагааг тайлбарлаж болох тухэ/ асуудлыг Сазэрленд 1960 онд гаргаж тавьсан юм.
Туүний гол санаа гэвэл дааврууд эсийн дотор нэвтэрдэггүй, харин түүний хананд адренали-ь тусламжтайгаар “бэхлэгдэж” үлдээд үечилсэн аденозинмонофосфатын үйл явц идэвхжих нөхцл^г бүрдуүлдэг гэжээ. Чухамхүү энэ үйл явц эсийн доторхи бодисын солилцооны уйл ажилла›ааг зохицуулдаг байна. Шинжлэх ухааны ертөнцийнхөн эхлээд түүний энэхуу онолыг үгүйсгэж байв. Нэг бодис ийм өргөн хүрээний үүрэг гүйцэтгэж чадахгуй хэмээн үзэж байсан юм. Сазэрленд тэвчээртэко- хүлээж суув. Удалгүй түүний зөв болохыг баталжээ.

94 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш