НОБЕЛИЙН ШАГНАЛТ (1979)  Аллан Кормак

Орчин уеийн анагаах ухааныг компьютерийн томографгуйгээр төсөөлөхийн аргагуй. Мөн уүнийг хэн хэндээ огт хамааралгуйгээр судалгаа хийж байсан хоёр эрдэмтэн бараг зэрэг шахам нээсэн юм.

Тэдний нэг, цөмийн физикч Аллан Кормак /1924-1998/ 1979 онд Нобелийн шагнал хуртэв. Кормакийн гэр бүлийнхэн Дэлхийн I дайн эхлэхээс өмнө Хойд Шотландаас Өмнөд Африкийн Иоханнэсбург хотод шилжин ирж, улмаар гурван хүүхэд төрсний хамгийн бага нь Аллан юм. Тэрбээр энэ хотод удаан амьдраагүй бөгөөд байнга ийш тийш явдаг байв. Харин 1936 онд аавыгаа нас барсны дараа Кэйптаунд амьдрах болжээ.
Аллан ахлах сургуульд байхдаа теннис тоглож, сонирхогчдын театрт сайн дурын уран сайханд явдаг байв. Шинжлэх ухаанаас одон оронг ихээхэн сонирхдог байсан учир энэ төрлийн бараг бүх ном зохиолыг уншиж дуусгасан аж. Гэвч одон оронч болохын тулд математик, физикийг эхлээд тун гүнзгий судлах хэрэгтэйг маш сайн ойлгожээ. Удалгүй одон оронч болох хүслээ орхив. Ирээдуйгүй гэж үзжээ. Ингээд эцгийнхээ мэргэжлийг өвлөхөөр Кэйптауны их сургуулийн цахилгааны инженерийн ангид орсон байна. Гэтэл сургалтын хөтөлбөрт нь өөрчлөлт орж, уг ангийн гол үзэх хичээл нь математик, физик болов. Улмаар хоёр жилийн дараа Корман техникийг бүрмөсөн хаяж физикийг тууштай үзэхээр сонгожээ.
Магистрын зэргийгтэр Кембрижийн Сэнт-Жоны коллежид хамгаалж оюутан судлаачаар ажиллаж байв. Үүний дараа профессор Отто Фришийн удирддаг Кавэндишийн лабораторид ажиллав. Туүний гели-6 хэмээх судалгааны ажил тийм ч удаан үргэлжилсэнгүй. Шалтгаан нь Хойд Америкаас гаралтай Барбара Сивэй гэгч бүсгүй. Жил хагас хэртэй үерхэсний дараа тэд гэр бул болохоор шийдсэн боловч мөнгө байсангүй. Яг тэр үед Кэйптауны их сургуулийн физикийн тэнхимд багшлаач гэсэн урилга ирсэн тул тэрбээр сүйт бүсгүйгээ дагуулан Өмнөд Африкийг зорьжээ.
Ирээд цөмийн физикийн туршлагаа ургэлжлүүлэн хийв. Гэвч тун удалгүй эхнэр нь Америк руу явах хүсэлтэй байсан тул тийш эргэж очив. Мөн Кормакийн хувьд ч Америкт судалгаа, шинжилгээ хийх нь арай илүу үр дүнгээ өгнө гэдэг тодорхой байсан юм. Боломж нь арай илүү гэсэн үг. Тэрбээр эхлээд Харвард, дараа нь Тафтсын их сургуульд ажиллахдаа эгэл хэсгийн хурдасгуурын талаархи туршилтуудаа хийсээр байв.
Хожим Кормак бараг суудлын амьдрал туулсан нэгэн. Их ч уншив. Амыны ертөнц хүнийг их зүйлд сургана гэж үзэх учир тэр талыг маш их сонирхдог байсан билээ.

121 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш