НОБЕЛИЙН ШАГНАЛТ (1983) Барбара Мак-Клинток

Хатагтай Барбара Мак-Клинток (1902-1992) бүхий л амьдралынхаа туршид багшилж.хажуугаар нь судалгаа шинжилгээний ажлаа хийж байв.

Түүний удамшил, генийн элементүүдийн ниглэлээр хийсэн нээлт олон жилийн дараа Каролингийн эрдэм шинжилгээний төвийн анхаарлыг татаж, улмаар 1983 оны Нобелийн Анагаахын шагналыг олгосон юм.
Мак-Клинток Коннэктикут мужийн Хартфорд хотноо эмэгтэйчүүд шинжлэх ухааны салбарт ажиллах боломж хаалттай байсан уед төрөв. Зөвхөн Мария Кюри л шинжлэх ухааны салбарт ганцаараа хүлээн зөвшөөрөгдөөд байсан агаад ийм нөхцөл байдал хатагтай Мак-Клинтокийн хувьд ашигтайгаар эргэсэн хэмээн хэлж болно. Мөн түүний нээлт хүлээн зөвшөөрөгдөх нэг шалтгаан нь энэ байсан хэмээн хэлэх хүмүүс байдаг. Тэрбээр 1927 онд Нью-Йоркийн Корнэллын их сургуулийн хөдөө аж ахуйн ангийг төгсч докторын зэрэг хамгаалаад удам зүйн шинжлэх ухаанд бүхнээ зориулахаар шийджээ. Гэхдээ түүний генийн бүтцийн талаар 1940- 1950-иад онуудад нийтлүүлсэн ажлууд бүр хойно буюу саяхан л хүлээн зөвшөөрөгдөв. Яагаад гэхээр тэр эмэгтэй хүн байлаа.
Түүнийг генийн салбарт судалгаа хийж эхлэхэд энэ талаар санаж сэдсэн юмтай хүн тун ховор байжээ. Тиймээс бараг цоо шинэ шахам салбарт хөл тавьсан хэмээн хэлж болно. XX зууны эхээр Менделийн дэвшүүлсэн удамшлын тухай ойлголтуудыг дахин нээв. Мак-Клинток Корнэллын их сургуульд генийг судалж, энэ сэдвээрээ аспирантурт багшлахаар шийдээд байх үед түүний ижил мэргэжлийнхэн агрономийн чиглэлээр нэмэлт дамжаанд хичээллэх сонирхолгүй байгаа нь мэдэгджээ. Энэ үедтүүний хийсэн судалгаануудыг нэрд гарсан эрдэмтэд хүлээн зөвшөрөөхгүй хэвээр байлаа. Гэвч цаг хугацааны уртад бүх зүйл аажмаар өөрчлөгдөж байв.
Тэрбээр эсийг судалж эхлэхээр шийдэв. Ингээд эрдэмтэн Лэстер У.Шарпад шавь оржээ. Тэрбээр мейоз болон митоз хуваагдлын үед хромосомуудын бүтэц, хөдөлгөөнийг судлах ажилд хамаг анхаарлаа төвлөрүүлээд байсан юм. Мак ч чухам юуны төлөө амьдралаа зориулахаа хатуу шийдэж авсан байна.
Мак-Клинток Корнэллын их сургууль, Үндэсний судалгааны зөвлөл, Гүггенхэймын сан. Миссүрийн их сургууль, Вашингтон дахь Карнегийн эрдэм шинжилгээний институт, Калифорнийн Технологийн их сургууль, Рокфэллерийн сан зэрэг олон газар ажиллаж байлаа. Мөн Үндэсний шинжлэх ухааны академид сонгогдсон гурав дахь эмэгтэй. Тэрбээр Америкийн 13 их сургуулийн хүндэт доктор Харин 1982 онд санал болгосон Кэмбрижийн их сургуулийн хүндэт доктор цолыг аваагүй аж. Хатагтай Мак-Клинток хувийн амьдралынхаа талаар хүүрнэхдээ, “Би амьдралдаа өөрийн мэргэжил нэгт хоёрхо*- эрэгтэй хүнийг мэддэг байсан. Гэвч тэд маань хэзээний эзэнтэй болсон байлаа” гэдэг юм.

5 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш