Дүгэрийн Цэвээн: Нүдний эмчид хэт нарийн мэргэшил, ур чадвар, мэдрэмж шаарддаг...
  • Увс аймагийн Давст сумын “Хотгор” хэмээх газарт 1954 онд төрсөн. Аав ээжээс ах дүү зургуулаа.
    Аав ах хоёр Алдар нэгдлийн адуучид байлаа. 1989 онд ах Д.Бямбажав “Улсын аварга малчин” цол хүртсэн.
    ЕБС-д 1963-1971 онд суралцсан.
  • Говь-Алтай аймгийн Анагаах Ухааны Дунд Сургуульд 1971-1975 онд суралцаж онц дүнтэй дүүргэж, эх баригч бага эмчийн мэргэжил эзэмшсэн.
  • Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур бригадын бага эмчээр 1974-1975 онд.
  • Увс аймгийн тариалан сумд 75 ортой Яслийн эрхлэгчээр 1975-1977 онд тус тус ажилласан.
  • Улаанбаатар хотод Анагаах Ухааны Дээд Сургуульд 1977 онд элсэн орж 1983 онд Хүний их эмч мэргэжил эзэмшсэн.
  • Говь-Алтай аймгийн Алтай сумд 1982 онд зургаан сар их эмчээр ажилласан.
  • Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт нүдний эмчээр 1983-2016 он хүртэл тасралтгүй 34 жил ажилласан.
  • Одоо Алмаз Алтай нүдний үүдэн эмнэлэг нээн ажиллуулж байна.
  • Нүдний эмчийн нарийн мэргэжилийг 1983 онд суралцаж төгссөн.
  • Нүдний эмчийн мэргэжил дээшлүүлэхийг 1988 онд. Клиник ординатурт 1990 онд суралцаж төгссөн.
  • Непал, Энэтхэг, Сингапур, Тайланд улсуудад хурал семинарт оролцсон.
  • 1991 онд Анагаах ухааны магистр,
  • 1996, 2003, 2008 онуудад нүдний эмчийн тэргүүлэх зэрэг хамгаалсан
  • 2007 онд клиникийн профессор цол хүртсэн (ЭМШУИС-ийн эрдмийн зөвлөлөөс)
  • Эрдэм шинжилгээний бага хуралд 12 илтгэл бичиж зарим нь 2,3-р байрт шалгарч байсан
  • Мэргэжлийн болон бусад чиглэлээр таван ном бичиж хэвлүүлсэн
  • Нүдний эмч нарын олон улсын хуралд 1997 оноос Непал улсын Катманду хотноо, Орос, Хятад, Тайланд, Сингапур, Энэтхэг улсаар нүд судлалын хөгжилтэй танилцаж туршлага судалсан
  • Олон улсын ORBIS программын сургалтанд 21 хоногоор 5 удаа оролцож мэргэжил дээшлүүлсэн
  • ЭМЯ болон төр засгийн шагналуудыг дэс дараатай хүртсэн.
  • 2017 оны 7-р сарын 9-нд Монгол Улсын Хүний гавъяат эмч цол хүртсэн.
  • Анагаах Ухааны боловсролыг системтэй эзэмшиж хүн ардын эрүүл мэндийн төлөө өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлж төв, хөдөөгийн томилсон цэг салбар бүрт хүрч тууштай тасралтгүй 38 дахь жилдээ ажиллаж явна.

-Таныг Говь-Алтайн нэгдсэн эмнэлэгт нүдний эмчээр анх эхэлж ажилласан гэлцдэг. Танаас өмнө нүдний нарийн мэргэжлийн эмч ажиллаж байсан уу?
Урьд нь чих хамар хоолойн болон бусад мэргэжлийн эмч нар богино хугацаагаар түр ажиллаж байсан баримтууд байдагч нүдний үзлэгийн өрөө тасалгаа байгаагүй би хэн нэгнээс ажил хүлээж аваагүй юм. Анагаах ухааны дээд сургуулийг дүүргэж Хүний эх эмчийн диплом өвөртлөн Эрүүлийг Хамгаалах Яамны томилолтоор тэр үеийн төр засгаас Говьд ажиллах залуучуудын дунд уриалга гаргаж байсанд хамрагдан Говь-Алтай аймагт ажиллахаар бидний 12 залуус очиж байлаа. Аймгийн ЭХГ-ын дарга Р.Бямбаа биднийг хүлээн авч хувиар хийж ихэнх нь сумын их эмчийн салбарт хувиарлагдаж намайг нэгдсэн эмнэлэгт нүдний эмчээр тушаал гаргасан байлаа. Нэгдсэн эмнэлгийн дарга З.Гүнсэн гуай намайг очиж уулзхад за сайн байна мэс заслийн тасагт очдоо гэв. Мэс заслийн тасагт очвол ахмад эмч Д.Санжмятав гуай манайд шинэ эмч ирлээ гээд бусад нөхөддөө танилцуулаад. Бид энэ өрөөнд долоон эмч суудаг зай муутайдаа одоохондоо сул сандал дээр сууж түүхээн бичиж байдаа гэв. Ингэж л миний нүдний эмчийн ажил эхэлсэн түүхтэй.

-Хөдөө, ялангуяа алслагдсан баруун хязгаарын Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт тасралтгүй 34 гаруй жил нүдний нарын мэргэжлээр ажиллахад бэрхшээл зөндөө л тохиолдсон биздээ?
Өө тэгэлгүй яахав шуудхан хэлхэд манай нүд судлалын салбарын нарын нандин үйл ажиллагааг шат шатны удирдлагууд муухан ойлгодог сулхан анхаарч ирсэндээ. Хамгийн хэцүү нь оношлогоо эмчилгээний багаж хэрэгслээр дутагдах, нүдний мэс заслын микроскопгүй байсан нь эмчдээ ч өвчтөндөө ч өгөөжгүй үйл ажиллагаа байсан юм. Тэгэхдээ багажгүй гээд суугаагүй ЭХЯ-ны орлогч сайд Нямдорж гуайтай уулзаж нүдний мэс ажилбарын багаж хэрэгслийн авах тоот хийлгэж аваад Ардын их хурлын депитат эмч М.Жамбалаар дамжуулан хөөцөлдүүлэн авч байлаа. Миний халамжлан хүмүүжүүлэгчээр оноож өгсөн эмч байсан юм. Н.Жамбал эмч маань Монгол Улсын ардын эмч, Монгол Улсын хүний гавъяат эмч цол хүртсэн. Их олон жил үр өгөөжтэй ажилласан сайхан хүн байлаа. Тэр үед манай эмнэлэгт аль нэг эмчид хүнд тохиолдол тохиолдох бүрт мэргэжил хамаарахгүйгээр ахмад туршлагатай эмч нар эмчилгээний зөвлөгөө өгч, зөвлөгөөн хийж хамтран ажиллаж, хамтдаа өвчтөнөө сахидаг байсан юм. Аймагт ганц мэргэжилтэн байна гэдэг амаргүй ачаалал ихтэй хот хөдөөгийн ажлын амжуулах гэж 3-4 эмчийн ажлыг ганцаар хийж ар гэр, үр хүүхдээ орхигдуулах үе байсан даа. Ажиллах бүх хугацаандаа өөрийнхөө нүд гар хоёроор л мэс засал хийж ирсэн дээ.

-Та хамт олноороо бахархах дуртайгаа хэдэнтэй дурьдлаа. Энэ олон жил ажиллахдаа баг, хамт олонтойгоо гар нийлж ажилласан учираас би өдий зэрэгт хүрсэн гэж та хэллээ?
Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт гайхалтай сайхан алтан үеийн эмч нар ажиллаж залуу үе биднийгээ сурган хүмүүжүүлэхдээ сэтгэл зүрхээ харамгүй зориулж ажил амьдралын урт замд алдаж онож явахад ямагт нөмөр нөөлөг түшиг тулгуур болж байсан юм. Жишээлбэл: Монгол улсын ардын эмч Н.Жамбал, П.Шижээ, Б.Цэрэнбалдан, Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Д, Гомбосүрэн, Р.Бямбаа, Монгол улсын хүний гавьяат эмч Ч.Нямдарь, Б.Загдрагчаа, Т.Шатарбал, Л.Бордух, Г.Тогтох, Х.Оросоо, Д.Түмхүү, ахмад эмч Д.Санжмятав, З.Гүнсэн, Х.Цэрэннадмид, Я.Дагвадорж, Г.Оросоо, П.Алагаа, н.Шархүү, н.Цалигмаа. С.Цэрэндаваа, Д.Цээсүрэн, Д.Мияажав, С.Зүмпэрэл гээд олон сайхан бурхадыг дурсахад таатай байна. Ажил амьдралаас мэдсэн сурсан арвин их мэдлэг туршлагаа залуу үедээ зааж сургах, халамжлан хайрлах нь ахмад үе бидний үүрэг юм. Мэдсэн сурсанаа хүнд зааж хэлж өгч байхгүй л юм бол тэр мэдлэг, туршлагаа хурааж хуримтлуулсаны ач холбогдол нь юунд байх билээ. Сурсан мэдсэн сайхан бүхнээ хүний сайн сайхны төлөө зориулж хэлж сургаж түгээн дэлгэрүүлж явах нь зүйтэй гэж би боддог.
Би хэдийгээр нүдний эмч боловч эмч ховор дутагдалтай байсан тэр цаг үед цохож томилсон бүх дуудлага үзлэг, жижүүрийг гүйцэтгэж явлаа. Мэс заслын салбарт харьяалагддагийн хувьд мэс заслын бараг бүх мэс ажилбарт гар бие оролцож байлаа. Товчоор хэлэхэд эмнэлгийн олон мэргэжлийн ажлуудаас тахлын голомтоос бусад бүх цэг салбарт хүрч ажилласан. Биднийг суралцаж байх үед сургалтын чанар маш сайн байлаа. Хүнд хэцүүтэй улаан нүүрээрэй тулж, тулалдаж байж л санаа амардаг даа. Манай эмч нар хөдөө малчны гэрт эх төрүүлэх, мэс засал хийх, сумын эмнэлэгт мэс засал хийж. Эх үр, гэмтсэн хүний амь насыг аварч явдаг даа. Би хүртэл цээжээрээ нэвт буудагдсан хүний дуудлагын багт орж очиж сумд хавирга хадаж, уушиг оёлцож явлаа. Би зөвхөн Говь-Алтай аймгийн нүдний эмч байсангүээ зэргэлдээ Баянхонгор аймгийн 3 сум, Завхан аймгийн таван сум, Ховд аймгийн хоёр сумаас ирсэн иргэдэд үйлчилж байлаа. Хэнтий, Хөвсгөл аймгаас хүмүүс намайг зорин ирж үзүүлж байсан.

-Та ямар хүнд тохиолдлуудтай таарч байв?
Нүдний анхны хүнд тохиолдол Ц.Д гэдэг өвчтөний нүд хагарч ирсэн явдал байсан. Би нүдний эмчээр томилогдсон боловч курс хийгээгүй байсан үе. Орилсоор гараараа нүдээ дарсан боловч цус нь садарч урссаар орж ирлээ. Би сандарч хэвтүүлээд даралттай боолт хийж, өвчин намдааж цус тогтоох эмчилгээ хийгээд л Д.Санжмятав эмчид үзүүллээ. Эмч үзчихээд - эвэрлэгийн шархаар удаан өвдөж шарх нь цоорсон бололтой гэв.Тэгээд бид хоёр мэс ажилбарт орлоо. Дэс дараатай явсаар харааны мэдрэл хайчлах боллоо. Эмч намайг “Холдуулж болохгүй, дотогш шахаж болохгүй” гээд хайчлуулав. Би одоо бодоход тэнэгийн дотор уужуу гэгчээр хайчлаад \ганцхан удаа л хайчил гэж надад сануулсан юм.\ тавьчихлаа. Гэтэл өвчтөн маань маш чангаар орилж “ээ бурхан минь” гээд л таг чиг болчихлоо. Би сандарч айгаад, чичирч дуугарч чадахгүй л байлаа. Эмчээ дуудаач гэвэл эмч намайг шоолсон аятай өнгөөр “амьд уу хө “ гэвэл Дорж гуай амьдаа амьд гэв. Сая тайвширч цус тогтоохоор чихсэн сальпетка шаригаа авч оёх гэтэл, эмч “ийм идээтэй шарханд стрептомицин сайн байдаг юм” гээд 1 саяар цацаад үечлэн хааж оёод гарч ирэв. Антибиотик хийгээд 7 хоноод оёдол авч 2 хоноод гаргалаа. Бие нь сайн шарх нь цэвэр эдгэсэн юм. Эмч надаар зориуд харааны тэр том мэдрэлийг хайчлуулсан юм билээ.Хамгийн эрсдэл ихтэй байдаг л даа. Шууд зүрх зогсоох ч эрсдэлтэй байдаг /Вагус мэдрэлтэй хамт байдаг/ Хожим нь би Р.Нямаа багшид энэ явдлыг ярихад надад хэсгийн мэдээ алдуулалтанд нэмж унтуулагчтай эмээр 5-10 минут унтуулж байж харааны мэдрэл хайчилж байх хэрэгтэйг зөвлөж байж билээ.


Мөн Баянмөнх аварга 10 түрүүлдэг жил юм даг. Наадмаар бөх үзээд хүүгийнхээ дээлний захыг мушгиад л зурагт үзэж суутал 103-аас таныг дуудаж байна гэсээр З.Энэбиш жолооч ирэв. 103-г ирэхэд 5 настай охин задгай жорлонд унаж хадаасанд нүдний алим нь бүтэн зүсэгдсэн их бохир шарх байлаа. Мөн л хэвтүүлж яаралтай мэс засалд орж маш их ариутгаж, угааж цэвэрлээд үлдсэн хэсгийг эвлүүлж оёод Улаанбаатар хот хүргэв. Халиун, Шарга Төгрөг, Хөхморьт, Есөнбулаг, Бугат, Алтай, Дэпгэр сум, аймгийн төвөөс олон удаагийн нүдний гэмтлээс болж алим авагдсан тохиолдлууд гарч байсан. Настай хүмүүс их амархан эвэрлэг шархаараа цоордог. Нүдний цайсан болор авах глаукомын хагалгаануудыг олон удаа хийж олон л хүмүүсийг баярлуулж байлаа. Зарим нь надад зориулсан шүлэг ном дуу бичиж, зарим нь радио телевизороор ярьдаг байсан.

-Ямар шүлэг ном зохиож байсан бол сонирхуулаач?
Баян-Уул сумын н.Даваа гэдэг хүн таны хайралсан хараагаар би ийм ажил хийлээ гээд гурван ном авчирч өгсөн юм. Урьд нь ээж Тогтох нь эмчлүүлээд явсан дараа нь хүү нь ирж глаукомын мэс засал хийлгэж байсан юм. Тэр үед би өвчтөндөө танд хорин жилийн хараа билэглэлээ гээд хэлчихсэн юм байж л дээ. Даваа гуай яг хорьдох жилдээрээ ийм том бэлэгтэй ирж үзүүлсэн юм. “Сүргийн бэлчээрээс түүсэн шүр сувд”, “Нуур могойн наргиан шуугиан”, “Манай нутгийнхан” зэрэг номууд гаргаж таны эмчилгээний буянд номоо баринтаглалаа хэмээн хэлж байсан. Хөхморьт сумын н.Үржин “Цэвээн эмч” шүлэг бичиж номондоо хэвлүүлсэн байсан.

-Р.Нямаа гэж Монгол улсын анхны нүдний эмч үү?
Монголын нүд судлалын салбарын тулгын гурван чулуу болсон чандмань гурван эрдэнэ байдаг юм. Тиймээ. Монголын анхны нүдний эмч, багш, доктор профессор, Монгол улсын ардын эмч, Монгол улсын гавьяат эмч гайхамшигтай сайхан хүн миний багш билээ. Монголын нүд судлалын хөгжилд онцгой хувь нэмрийг оруулж олон эмч нарыг онолын мэдлэгээр бэлтгэн гаргаж, хот хөдөөд нүдний тусламжийн албыг хөгжүүлэхэд өөрийн биеээр явж, биечлэн үзлэг шинжилгээ хийж ухамсарт амьдралаа зориулсан хүн. Монголын нүд судлалын анхны доктор, Анагаах ухааны дээд сургуульд тэнхимийн эрхлэгч, деканны ажлыг хашиж явсан үе үеийн оюутнуудын дунд домог болон яригдсан хувь хүнийхээ хувьд өндөр мэдлэг боловсролтой, соёлтой мэдлэг оюун төгс төгөлдөр гоо сайхан эмэгтэй байсан юм. багшийнхаа ачийг хэрхэн хариулах билээдээ. Э.Санжаа Монгол улсын ардын эмч, Монгол Улсын хүний гавъяат эмч, доктор профессор. Нүдний эмч нарын гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэж өгдөг ачтан билээ. Үзлэг шинжилгээ, эмчилгээний бүх багаж хэрэгслийг бариулаж сургадаг, мэс заслыг хийлгэж сургадаг, эрдэм шинжилгээний ажлыг хийлгэж сургадаг бүх нандин бүхнийг зааж сургадаг эрхэм багш минь билээ. Энэ хүний нинжин сэтгэл нигүүлсэнгүй хайр халамж, нягт нямбай, цэвэр цэмцгэр байдал нь шавь бид нарт бишрэл төрүүлдэг билээ. Үр хүүхдээ үлгэр жишээчээр сурган хүмүүжүүлж угагүй хөдөлмөрт сургаж чадсан хүн. Ж.Баасанхүү Монгол улсын ардын эмч, Монгол Улсын хүний гавъяат эмч, доктор профессор Монголын нүд судлалын хөгжлийн түүхэнд үсрэнгүй хөгжлийн түүхийн замыг залж ирсэн хүн. Монголын нүдний эмч нарын нүдийг нээсэн хүн гэж би боддог доо. Үнэхээр Ж.Баасанхүү багш хиймэл болорын мэс ажилбарыг монголд нэвтрүүлж, энэ хүний хэл соёл сэтгэл зүтгэлээр монголын нүд судлалын хөгжил ахар богино хугацаанд дэлхийн түвшинд хүртлээ хөгжиж чадсан юм. Олон эмч нарыг гадаадад мэргэжил дээшлүүлж дотоод гадаадын олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, олон улсын семинар, сургалтыг жил дараалж хийж, олон шинэ технологи, олон шинэ багаж хэрэгсэл тоног төхөөрөмж, шинэ шинэ ном сэтгүүлүүдтэй танилцуулж, олон улсын эрдэмтэдтэй бид нарыг танилцуулсан хүн. Ж.Баасанхүү багш маань үнэхээрийн үзэсгэлэнтэй бахархмаар сайхан соёлтой эмэгтэй. Эрхмийн дээд эрдэнэ болсон гурван багш нартаа гурвантай сөгдөн мөргөгэе.
-Амь өрссөн хүнд нөхцөлд тусламж үзүүлж байсан л байж таараа. Ямар нөхцөлтэй тулгарч байв?
Тэгэлгүй яахав. Анх бригадын эмчээр ажиллаж байхад нэг эхийг амрах байранд явуулсан боловч 7 хоноод амрах байрнаас ортоод мод ачсан тракторт дайгдан гэртээ очин удалгүй өвдөж дуудлага ирүүлсэн юм. Би мориор шөнө айж сандарч явсаар хүрэв Гэрт ороод үзтэл аль хэдийн ус нь гараад толгой цухуйсан тул яалт ч үгүй гэрт гөрүүлсэн. Хүйг боон эхэс гаргах хооронд цус нэлээд гарч эм тариагаа угсруулан хийсээр \нөхөр нь ээжийнх нь үсний сэв, торомны зогдор шатааж үнэртүүлсэнд цус тогтлоо. Үүрээр сумын их эмч ирээд намайг загнаж “сарын цалингаар торголоо” гээд эх хүүхэд хоёрыг аваад явсан. Би дуудлаганд явахдаа сумруу факс өгсөн байсан юм. Эхчүүдэд амрах байрны сайн талыг ойлгуулаагүй, ухуулга муу хийсэн, явдал чирэгдэл гарлаа гэж 425 төгрөгөөр торгуулж байлаа. Аваар осолд орж гэмтэж бэртсэн, цус алдалт өвдөлтийн шоконд бараг үхлүүд хүүхэн хараа нь өргөсөөд таталт өгч байх үед тааралдсан тохиодол тав зургаан удаа байсан Мэдрэл хордлогын комд орсон 10 хүүхэд, менигитын шоконд орсон 2 хүүхэд, эпилепсийн статусд орсон 1 хүнийг оношилж яаралтай эмчилгээнд оруулж аварсан. Цөсний хүүдий илжрэлттэй, чацархайн судас бөглөрсөн хүнд тохиолдлууд 103-аар авч ирж хэвтүүлэн яаралтай мэс засалд оруулж байв.
-Таны ярианаас сонсоход нүдний хагалгаанаас гадна өөр мэс засал тусламж үйлчилгээг хүргэж байсан байх нь?
Тиймээ. Хөдөөний нөхцөлд хатиг буглаа нээх, бага зэргийн гэмтлийн улмаас үүссэн шархны цэцлэлт хийх, эмэгтэйчүүдийн хярзан, умайн хүзүүний урагдал оёх зэргийг хагалгаа гэж үздэггүй л дээ. Мэс заслаас зүрх, тархи, уушги, цөсний хүүдий авах, түгжрэл, олгой, гялтангийн үрэвсэл, давсапг гуурс тавих, геморрой, мөч тайрах зэрэг хагалгаануудад rap угааж байлаа.Эмэгтэйчүүдийн урагдал оёхоос эхлүүлээд ураг мэс заслаар авах, ураг эвдэж гаргах, умайн гадуурх жирэмслэлтийн гэх мэт үеийн мэс заслуудад оролцож байсан.
-Та сүүлийн үед эмчийн ажлаас гадуур юу хийж байна. Янз бүрийн юм хийж байгаа харагдах юм.?
Би сүүлийн үед ном бичих гэж оролдох болсон. Нүдний тусламжийн түүх, гарын авлага, ангийхныхаа тухай ном, удам судрын талаар товхимол, “Дуулж амьдрах хорвоо” дууны түүвэр зэргээр оролдож сууна. Мөн зүү ороох оёдол, монгол даалингийн талаар судалж ганц хоёр хатгаж шигтгэх мэдрэмжээ хөгжүүлж байна даа.

-Таныг их шүтлэгтэй гэдэг?
Тиймээ. Би 5 настайгаасаа зарим тарниудыг чээжилсэн. Миний нагацөвеөгэлэн хүн байсан. Аав ч гэсэн хүрээнд шавилан суудаг байлаа. Бурханы шашин шүтдэг. Өвдсөнөөсөө хойш зурхай, онгод тэнгэр, далд ертөнцийн талаар сонирхон уншиж судалж байна. Ер нь Монголчууд чинь эрт дээр үеэсээ мөнх тэнгэрийг шутэж ирсэн билээ. Тэр дундаа баруун аймгуудад мөнх тэнгэр минь хэмээн залбиран даатгал өргөх явдал одоо ч байсаар нь байна.
-Хун бүр л гавьяа шагналыг унэ цэнэгүй боллоо гэж ярих болж. Та гавьяа шагналыг ямар өнцгөөс тайлбарлах вэ?
Улс орон, ард түмнийхээ төлөө хөдөлмөрлөж зүтгэсний гэрчилгээ гэж үздэг. Хамт олон ард тумний хайр хүндэтгэл юм.Тухайн хуний авьяас чадвар, ур ухаан, хичээл зүтгэл голлох нөлөөтэй. Миний тухайд ховорхон аз тохиож Говь-Алтай аймгийн 77 жилийн түүхэнд анх удаа эмэгтэй их эмч хүн Монгол Улсын Хүний гавъяат эмч цол хүртсэнээрээ онцлогтой байлаа. Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн хамт олон үе үедээ үнэхээр хүчирхэг баг хамт олон байлаа. Эгнээнээсээ ардын эмч нэг, гавъяат эмч арваадыг, анагаах ухааны докторуудыг ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтай залуу эмч нарыг төрүүлсэн хамт олон доо гэж би бахархаж явдаг даа.

- 38 гаруй жил эрүүл мэндийн салбарт хүчин зутгэж ажилласан эмч хүний хувьд залуу эмч нарт юуг зөвлөх вэ?
Бид 45 хоногоос 3 сарын хугацаанд л мэргэжил дээшлүүлж эзэмшдэг байсан Одоо үед 2-3 жил бүтэн сураад мэргэжлийн эмч болж байна.
Тэгэхээр манай залуу үе үнэхээр сайн мэргэжил эзэмшиж сайн ч ажиллаж байна. Улам л сайн ажиллах хэрэгтэй.Нийгмийн чиг хандлагын дагуу сэтгэлгээ нь их өөр болсон харагддаг. Нэгэнт л эмч болъё гээд л сонгосон бол сонголтондоо үнэнч байж сайн эмч л болох хэрэгтэй.Өнөөгийн залуус үг даах, ухаарах нь муухан өөрийгеө өмөөрдөг хүмүүс их байна.Ахмадуудаа хүлээж авах уулзалт цайллаганд би тэр хүнийг таних биш гэсэн сэтгэлгээгээр оролцохгүй байх жишээтэй. Ингзх хэрэггүй л юм шиг санагддаг.
Эмч хүнийг олон түмэн үнэлж дүгнэж хүндэтгэн тэжээдэг. Олон тумэнд хүндтэй явбал эдийн засгийн асуудап аяндаа цэгцэрнэ. Эхнээсээ төлбөртэй үйлчилгээ эмчилгээг эмч хүнийхээ сэтгэл зүрхээр ойлгоод болих хэрэгтэй л байгаа юм. Яагаад гэвэл гарныхаа бааг гаргаж байж л хийвэл зүгээр л дээ. Ард түмнийхээ зовлон жаргалын дунд, ард түнийхээ зовлон жаргалыг хуваалцаж байж л жинхэнэ эмч хүн болно доо.

-Эмч хүний алдар нэрийг магтан дуулаад баршгүй цагаан нөмрөгт бурхад байдаг. Энэ л мэргэжлийнхээ буянаар олон хүмүүсээс магтаал урмын үг сонсож байв уу?
Олныхоо хайр хүндэтгэлийг хүлээж чадвал ажллахгүй байсан ч, өвдөж зовсон үед ч ард түмэн халуун хайрандаа өлгийдөж таныг эдгэрүүлэхэд надаас тус дэм авах юу байна гээд л тойроод ирдэг юм байна лээ. Өнөөдөр би тэтгэвэрт суучихаад байхад аль эрт аав ээж нь тэнгэрт хальсан байхад хүртэл үр хүүхдүүд нь “аав минь өнгөрөхдөө ээж минь захихдаа танд өг” гэсэн юм гээд л мал, эд юмс нэрлэсэн юм та аваарай л гэдэг. Би “баярлалаа хүү минь, зүсэлсэн мал чинь хотыг чинь дүүргээд үржиг гээд ерөөгөөд авдаггүй. Харин сэтгэл гэдэг аугаа уудам шүү дээ хүмүүс минь. Одоохондоо төр түмний буянаар болж л байхад юунд илүү юманд шунах билээ дээ.

-Гавьяаныхаа амралтанд гарсан хэдий ч rap хумхин зүгээр суулгүй олон хүнд бүяны өглөгөө тугээсээр байгаа. Хувийн эмнэлгийнхээ талаар товч мэдээлэл өгвөл?
Эмнэлэгт би 36-38 жил ажилласан болохоор Алтайчуудынхаа зарим хүмүүсийн 4-5 үед нь үйлчилсэн байдаг. Нөгөөталаар нүдний мэргэжлийн анхны хамгийн урт хугацаанд ажилласан эмч бөгөөд Говь-Алтай аймгийн нүдний тусламжийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан хүн л дээ. Тийм болохоор надад үзүүлэхийг хүссэн хүмүүс бай| аа болохоорхувийн эмнэлэгажиллуулжбайгаа. Хувийн эмнэлэг бас зарим үед цаг харгалзалгүй ажиллах тохиолдлууд гарч байна. Зарим сумаас утасдаад “орой тэдэн цагт очно та эмнэлэггээ хүлээж бай” гэдэг хүмүүс ч байдаг. Аль болох нэг цэгээс эмчилгээ үйлчилгээг хүргэж чирэгдэлгүй уйлчлэхийг эрхэмлэн ажиллаж байна.

-Эмч хүний амьдралын түүхэн замналаар аялуулсан амттай сайхан ярилцлага өрнүүллээ. Ярилцлагынхаа гөгсгөлд мэргэжил нэгт‘цагаан нөмрөгт эмч нартаа баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү?
Өргөсөн тангараг нь хаш цагаан, өмссөн хэвнэг нь сувдан цагаан, өгөх эм нь танан цагаан, өрөвдөх сэтгэл нь сүүн цагаан гэдэг. Ингээд нийт эмч нартаа Алтан нарыг тэнгэрээс буулгамаар амжилт бүтээл, алдар хүнд, аз жаргал, сүлд хийморийг нь өндөрт өргөн байж үгээ өндөрлөе.
Ярилцсан: С.Бадамжав

614 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш