Рэгзэнгийн Мөнхбаяр: Фижи улсын эрүүл мэндийн тогтолцоо өөр...

1966 оны 11-р сарын 29-нд Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн
1984 онд Говь-Алтай аймгийн нэгдүгээр арван жилийг төгссөн
АУИС-ийг 1991онд төгсч , мэс заслын эмчийн мэргэжил эзэмшсэн.


1991-1993 онд Хэнтий аймгийн Бэрхийн сум дундын эмнэлэгт мэс заслын эмчээр ажилласан
1993-2011 он хүртэл Хэнтий аймгийн Бор өндөрийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмч, эмнэлгийн дарга
1999 онд Мэс заслын эмчийн ахлах зэрэг
2003 онд Мэс заслын эмчийн тэргүүлэх зэрэг хамгаалсан
2006 онд “Цавины ивэрхийн мэс заслын эмчилгээний асуудалд” сэдвээр Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан.
2007 онд Шевцарь улсын Гларус хотод мэргэжил дээшлүүлсэн.
2007-2008 Фижи улсад нэг жил ажиллаад 2011 оноос Фижи улсын Лабаза хотын нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байна.

-Эмч мэргэжлийг яагаад сонгох болсон бэ?
-Арван жилд байхдаа малын эмч болно гэж боддог байсан.Энэ нь өсөж хүмүүжсэн малчны амьдрал, хөдөөгийн орчинтой холбоотой байхаа , харамсалтай нь намайг төгсөх жил ХАА-н дээд сургуулийн хувиаруудыг 10-р ангиа онц төгссөн хүүхдүүд шууд авсан учраас, би АУДС-ийн анхны бэлтгэл ангийн хувиарыг уралдаант шалгалтанд орж аваад эмч болох зам мөр маань нээгдсэн юмдаа.
-Та багш нарынхаа тухай дурсана уу?
-Анагаах ухааны их сургуульд надад хичээл заасан олон сайхан багш нараас заримыг нь дурьдвал манай ангийн багш С.Сүхбаатар мэс заслын багш Б.Гоош, Ж.Хайрулла, Ж.Цэцгээ, Н.Баасанжав, О.Сэргэлэн, С.Нэргүй, Л.Сосорбарам, С.Санжаабямба, Ч.Пунцаг анатомын багш Д.Амгаланбаатар, Б.Дагданбазар, Д.Баянбилэг зэрэг сайхан багш нараа дурсахад сайхан байна. Энэ олон сайхан эрдэмтэн багш болон бусад хичээл заасан багш нартаа танай сониноор домжуулж мэндчилгээ дэвшүүлье.
-Таньтай хамт сурч байсан эмч найз нараа дурсвал?
-Хамт төгссөн найз нараасаа дурсвал бүгд сайн сайхан яваа. Дундговь аймгийн эрүүл мэндийн газрын дарга Г.Баторших, халдварт өвчин судлалын үндэсний төвийн сүрьегийн хяналт судалгааны албаны дарга Д.Энхмандах, Завхан аймгийн эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн, Говьалтай аймгийн эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Д.Дорждагва, Дархан хотын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн зөвлөх эмч Шаравжамц, ЭMЖЖ эмнэлгийн унтуулагч эмч Чулуунсүх, Анагаах ухааны их сургуулийн багш доктор профессор Х.Алтайсайхан, Баян гол эмнэлгийн хүүхдийн эмч Бат-өлзий, Төв аймгийн Алтанбулаг сумандаа ажиллаж байгаа Алтанхуяг нарыгаа дурсахад сайхан байна.
-Яагаад Фижи улсад ажиллах боловоо?
-Бор-өндөр сумын нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байх үед ДЭМБ-н суурин төлөөлөгч Говинд гэдэг хүн анх удаа 2004 онд байх яаралтай тусламж үзүүлэхэд эмнэлгийн боломж хэр байгаатай танилцахаар очоод танилцаж , дараа нь Фижи улсад эмч дутагдалтай очиж ажиллаж болно, англи хэл сайтай байх талаар надад зөвлөсөн, тэгээд 2006 онд Фижи улсын эрүүл мэндийн сайд ирж ярилцлаганд орсон . 2007 онд Фижи улсад ажиллах гэрээ 3 н хүнд ирсэнээс УКТЭ-н унтуулагч эмч Ш.Шүрэнчимэг болон би анх удаа халуун арлын оронд эмчээр очиж ажилласан . Манай гэр бүлийнхэн цаг агаар болон нөхцөлд нь сайн дасахгүй нэг жил ажиллаад буцаж ирсэн. 2011 онд миний ажиллаж байсан эмнэлгээс мэс заслын эмчээр ажиллах санал дахин ирж ,буцаж очсоноос хойш 7 жил өнгөрсөн байна.Түүнээс хойш олон монгол эмч нар очиж ажилласан, манайхан сайн ажиллаж байгаа
-Хөдөө суманд ажиллаж байгаад гадаадад гарч, мэргэжлээрээ ажиллаж болдог гэдгийг та харуулжээ
-Хөдөө суманд очиход надыг тэр үеийн мундаг сэтгэлгээтэй дарга нар өлгийдөн авч ,миний ёртөнцийг үзэх үзлийг минь төлөвшүүлж өгсөн дөө. Хүүхдийн эмч, одоогоор бол шилдэг менежер байсан Биндэрийн Мягмар гэж сэтгэлгээ нь тухайн нийгмээсээ түрүүлээд хөгжсөн, сайхан буурал байлаа бурханы оронд яваад удаж байна, насаараа эмнэлгийн дарга хийсэн гавьяаныхаа амралтанд суугаа С.Занаа эмч нарыгаа хүдэтгэн дурсахад сайхан байна.Хөдөө ажиллаж байгаа эмч нарт харин сурах боломж их байдаг,өөрийгөө дайчилбал. Би залуучуудыгаа англи хэл сайн сур гэж зөвөлмөөр байна, тэгвэл дэлхйи нээлттэй байгаа гэж ойлгох хэрэгтэй, битгий шантар гэж далай ламын хэлсэн үг байдаг даа.
-Та олон жил хөдөө тэр тусмаа сум дундын эмэнэлгийн түвшинд ажиллаж байсан хүний хувьд ховор бөгөөд санаа авч болохоор зүйл байвал дурьдаа ч
-Бор-өндөр сумын нэгдсэн эмнэлэгт бараг хориод жил мэс заслын эмч хийсэн байнаа, би Бор –өндөрийн орос эмнэлгийн эмч нартай хамтарч ажиллаж тэднээс их зүйлийг сурсандаа. Нэг удаа Дархан сумын эмч морьноос унасан байж магадгүй гээд ухаан алдсан хүн авчирлаа, орос эмч М.Н.Стрюц гэж мундаг туршлагатай эмч байсан түүнтэйгээ зөвлөөд ,одоогийнх шиг КТ-н аппарат байсан биш, тархины хальсан дорхи цус хуралт байх гээд тархинд мэс засал хийсэн чинь тархины буглаа байсан , өвчтөн маргааш нь шууд ухаан орж сэргээд удалгүй эмэнэлгээс гарсан, бас нэг сонин тохиолдол Хэнтий аймгийн Биндэр сумаас байх нэг эмэгтэй сүүлийн 2 жил шээх болгонд давсагаар өвддөг гэсэн зовиуртай ирэн , ЭХО-д харсан давсагны чулуу байна, хагалгаа хийсэн чинь чулуужиж хатуурсан жирэмсэнээс хамгаалах хэрэгсэл,манайханы ярьдаг спирал байсан нь сонин ховор тохиолдол шүү, эхэлж тавихдаа л давсганд тавьсан шиг байгаа юм, ховор, сонирхолтой бүгдийг дурьдаад байвал чи бидний яриа сунжраад ярилцлага болохгүй байхаа одоо ингээд зогссон нь дээр байхаа. Бахархалтай нь надад маш сайн баг байсан ,унтуулагч эмч Л.Зоригт мэс заслын сувилагч Д.Боргил гээд л , нөгөө талаар ажил хийе гэсэн сэтгэл маш чухал. 2009 оноос эхэлж Йонесей, НАХЯ-ны эмнэлэгийн мэс заслын эмч Батсайхан, Бат-орших нартай хамтар ч хөдөө сумын эмнэлэгт дурангийн мэс заслыг 50 гаруй хүнд хийсэн нь тухайн үедээ орон нутгийн хүмүүст их л буян болсон, Би өвчтөнөө бэлдэж нөгөө хоёр багаж хэрэгсэлээ хотоос зөөж аваачдаг байсан гэхээр одоо үлгэр шиг санагдаж байж магадгүй, тухайн үедээ хийж бүтээе л гэж боддог байж дээ.
-Фижи гэж хаана байдаг ямар хуу эрүүл мэндийн тогтолцоотой улс вэ?
-Номхон далайн өмнөт арал дээр байдаг 300 гаруй аралаас тогтсон нэг сая орчим хүн амтай улс .1872 оноос хойш 100 гаруй жил Английн колони байсан, аялал жуулчлал хөгжсөн, халуун дулаан уур амьсгалтай орон доо. Монгол хүн амьдрахад төдийлөн сайн биш халуун бүгчим учраас, эх орныхоо сэнгэнсэн сайхан салхийг санана шүү дээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь үнэ төлбөргүй улс нь даадаг, хувийн эмнэлэг , эмийн сангууд бий л дээ тэдгээр нь дутагдаж байгаа болон илүү шаардлагатай хэсгийг нь нөхдөг гэж ойлгож болно. Түргэн тусламжийн үйлчилгээ нь нисдэг тэргээр болон тоноглогдсон эмнэлгийн машинаар үзүүлдэг өөрөөр хэлбэл ямар ч тоноглолгүй суудлын машинаар түргэн тусламж үзүүлж болохгүй гэдгийг тэд сайн ойлгодог гэсэн үг. Эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээнд ямар нэг улс төр оролцдоггүй,эмч нарыг ажилд авахад шаардлагатай боловсрол, түүнийг гэрчлэх бичиг баримтийг шалгаад нээлттэй ярилцлага хийгээд л авна танил тал найз нөхдийн шаардлага байхгүй. Гадаадын эмч нарыг авч ажиллуулах зар интернетэд тавигдсан байдаг, шаардлага хангасан бол хэн ч ажиллаж болно. Эмийн болон мөнгөний бодлого маш сайн, жишээ нь Фижигээс нэг хүн 10000 дээш доллар бэлнээр авч гарахыг хориглодог, банкаар шилжүүлнэ. Би эмийн жороо буруу зөрүү болон тунг нь их ,багаар бичвэл аптекийн эмийн сан ч шууд л газар дээр утасдаад зөвлөгөө өгөх жишээтэй, манайхаар бол жинхэнэ клиник фармакологууд л даа. Эмч нар нь өвчтөнийхөө төлөө явахаас, өвчтөн эмчээ хайж явахгүй өөрөөр хэлбэл мэс заслын эмч андуураад дотрын өвчтөн авсан тохиолдолд эмч өөрөө цаг авч дотрын эмчид шилжүүлэх юмуу зөвлөгөө авна гэсэн үг дунд нь өвчтөн хохирохгүй. Эмнэлэгт ор хүлээх асуудал байхгүй, энэ нь эмнэлэг хангалттай даа биш эмчлүүлэх шаардлагатай нь хэвтдэг гэсэн ойлголт. Жишээ нь манай эмнэлэг нийт дээ 250000 гаруй хүнд нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг, ёстой жинхэнэ эргэнэ ш дээ гайгүй нь 1-2 хоноод гарахаас биш 10 хононо гэсэн ойлголт байхгүй ш дээ. Тусламж үйлчилгээ багаж ,эм тариандаа л анхаархаас байшин будаж шунхдах асуудал нь 2-зэргийн асуудал байдаг. Өвчтөнөөсөө шинжилгээ авах болон, уян зүү тавих, антибиотикийн эхний тун зэргийг эмч хийхээс биш сувилагч хийхгүй , сувилагч даралт үзэх, амьсгал тоолох, судасны цохилт тоолох зэрэг нь манайхаас ялгаатай л даа.Манайхаас ялгаатай нь булчинд антибиотик хийхгүй, шаардлагатай шинжилгээ, эмчилгээнд ямар нэг хорио саад байхгүй, эмчилгээ эрхэлсэн орлогч гэдэг орон тоо байхгүй, манайхаар бол тасгийн эрхлэгч буюу зөвлөх эмч нар л мэргэжлийнхээ асуудлуудыг шийддэг, эмнэлгийн дарга эмчилгээний асуудалд оролцохгүй менежерийнхээ үүргийг л гүйцэтгэнэ. Хөдөө орон нутагт үзлэгээр явах тохиолдолд манайхаар бол сумын эмч нар нь эхэлж үзээд мэргэжлээр нь ангилсан байдаг нь их аятайхан санагдсан, мэргэжлийн эмч нар нь асуудлыг шийдвэрлээд л болоо түүнээс үзүүлье гэсэн болгоныг үзэхгүй. Эмнэлгийн холбооны систем сайн хөгжсөн, альч эмнэлэг нь өрөө болгон доо утастай үнэ төлбөргүй Фижи дотроо эмч нар нь харилцаад бие, биенээсээ зөвлөгөө авч болно. Багаар ажиллахдаа маш сайн, ганцаарчилсан тоглолт хийх, бусдыгаа үгүйсгэх юмуу,муулах асуудал байхгүй, төр засгаасаа ямар нэг шагнал горьдох асуудал байдаггүй хариуцсан ажлаа л хийх ёстой гэсэн ойлголттой. Өвчтэй хүнийг хүндэтгэх асуудал нь маш чухал, хэрвээ өвчтөн яаралтай тусламж авах шаардлагатай ч өөрөө зөвшөөрөхгүй бол гарын үсэг зураад л хууль эрх зүйн орчин бүрдлээ гэсэн үг. Ямарч мэс ажилбар хийхийн өмнө заавал бичгээр гарын үсэг зурсан зөвшөөрөл авсан байх ёстой энэ бол хууль.
-Эмч нараа яаж сургаж бэлддэгийн бол?
-Тэр тал дээр маш сайн анхаардаг юмшиг байгаамаа, яагаад гэвэл Фижигийн АУИС төгссөн эмч нар гол дуу Австрали, Шинэ зеландад ажилладаг,тиймээс эмч нар дутагдалтай гаднаас авдаг.
Эмч болоход нэлээд хугацаа шаардлагатай гэдгийг тэр болгон хүмүүс сайн мэддэггүй, анагаахын сургууль төгссөн эмч сувилагч эхний нэг жил нарийн мэргэжлийн эмнэлгүүд дээр интерен буюу дадлагжигч гэж ёстой нэг нухуулана даа эмнэлэг дээр л голдуу байна,дараа нь харин 1-2 жил манай ойлголтоор хөдөө болон эрүүл мэндийн төвүүд дээр ажиллуулаад, нарийн мэргэжил эзэмших сонирхолтойг нь эргэж 1-2 жил мэргэжил эзэмшихийн өмнө дагалдан эмчээр нарийн мэргэжлийн нэгдсэн эмнэлгүүд эд ажиллуулаад дараа нь диплом, мастерийн сургалтанд 4жил сургахаар чинь эмч болж гардгийм байна.Манайх шиг төгсгөөд хаяхгүй, цалин өгнө, сургана.Боловсон хүчний бодлого нь зөв яагаад гэвэл үндсэндээ хөдөө орон нутаг нь эмчгүй байхын зовлон байхгүй, жил болгон нөхөөд эргээд байна гэсэн үг.
Гаднаас ирж ажиллаж байгаа эмч нарыг эхний 1-6 сар дагалдуулж ажиллуулна ш дээ хаана төгссөн, ямар цол зэрэгтэйгээс үл хамаараад.Энэ нь нилээд нарийн тусгай хууль журмын дагуу зохицуулагддаг.

Ярилцсан: С.Бадамжав

197 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш