Санжаажавын  Оюун: Эмчээс илүү уран бүтээл маань надад ойрхон байсан...

Боловсрол
-Анагаах ухааны соёлч дунд сургууль 1966 он
-Анагаах ухааны дээд сургууль 1971 он
-ОХУ-д М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курс 1987 он


-Олон нийттэй харилцах албаны чиглэлээр курсууд
-Соёл судлалын доктор (Ph.D) 2016

Эрхэлсэн алба
-Монгол телевиз сурвалжлагч 1971
-Хөдөлмөр сонин сурвалжлагч 1987
-Ардын эрх сонин сурвалжлагч 1993
-Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны ажилтан 1993
-БСШУЯ-ны хэвлэлийн ажилтан 1996
-Мөнхийн үсэг компанид “Болор судар” хэвлэлийн газрын эрхлэгч 2005
-“Эрдэнэсийн чуулга” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга

Мэргэжил
-Хүний их эмч, утга зохиолын ажилтан
-Соёл судлаач

Шагнал
-Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн 2008
-Монголын зохиолчдын эвлэлийн шагнал 1994
-Сэтгүүлчдийн холбооны ган үзэгтэн шагнал 1989
-Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал 2002
-С.Удвалын нэрэмжит шагнал 2001
-Алтан гадас одон 1991
-Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг 2000
-Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг 1999
-Монгол улсын “Онц хилчин” цол тэмдэг
-Ойн медалиуд

Эрхлэн гаргаж, ажиллаж байсан хэвлэл
-Эрүүл энхийн төлөө
-“Ардын эрх”
-“Энэ долоо хоног”
-“Монос”
-“Гоёл” сонин
-“Мөнхийн товчоон”
-“Бид Говьсүмбэрчүүд” “Эрдэнэсийн чуулга”
-“Шинэ анагаах”
-“Баяннуур -30”
-“Шударга ёсны хэмжүүр” сэтгүүл

Бүтээл, Яруу найргийн түүвэр
-Цэнхэр хадаг 1975
-Мянган хээ 1980
-Хулж нутгийн бүсгүй 1985
-Зуун хараацайн жигүүр 1988
-Шаналан тайтгарал 1991
-Бадамлагч оддын дор 2004

Кино
-“Тань руу нүүж явна” уран сайхны кино 1984
-Могод сумын 80 жил 2011
-П.Нямдаваа (академич, гавьяат)
-2-р эмнэлэг (баримтат)
-1-р эмнэлэг (баримтат) 1995.8.24
-Хөдөлгөөн эрүүл мэнд 1982
-Чандмань гурван эрдэнэ 1983 (нар ус агаарын тухай)

Дуурь
-“Өүлэн эх” дуурийн цомнол 2007

Хүүрнэл зохиол
-“Ижилгүй цоохор морь” 2013
-“Загвар өмсөгч” тууж өгүүлэг 2017

Дуу
-Хорвоод ганцхан ээждээ
-Үгүйлэн санана
-Мөнгөн шөнө
-Эрхлэн жаргах чи бидэн
-Буугаад мордоё доо
-Могодын дуу зэрэг 100 гаруй

Хүүхдийн уран зохиолын ном
-Туулай хаана унтдаг вэ (дуу)
-Хүүхдийн дууны уралдааны 2 байр 1982
-Амьтан бүхэн өөрийн гэртэй (дуу)
 (Алтанзул наадмын тэргүүн шагналтай) 2016
-Өүжин, Дэлдэн хоёр (ном) 2007
-Өвөөгийн шоголтой ном 2014 онд уралдаанд шалгарсан
-Шидэт цэцгийн эрэлд (ном) 2016
-Паца чамайг мартахгүй 2018
-Сэтгүүлч зүй, баримтат, Хөрөг ном
-Үүд хэн тогшив 1980
-21 ертөнц, 21 таталбар, 21 эмч 1999
-Их уулсын хүү 2002 он
-Дугарын Дэнсмаа
-Цаг хугацааны дурсгалд 2011

Эмхэтгэсэн
-Бид түүхээ бичиж байна 2001
-Хүний шүд 20 болох уу, шаазан шүдээр гоёх уу 2002
-Тосон будгийн зураг холдох тусмаа... 2007
-Монголын эмэгтэй зохиолчид 2009
-Ерөнхийлөгчийн албаныхан 2012
-Цэргийн госпиталынхан 2011
-Хүний төлөө хүчирхэг баг 2011
-Магнаг цэнхэр дэлхийн хүн 2011
-Цагийг эзэлсэн хатагтай 2001
-Удвал ахайтан 2011
-Дээдсийн заяатай нутаг редактор 2008 он
-“Бид Гялсынхан 2012
-Эмч нарын гэрэлт түүх 2015
-Монголын эмэгтэй зохиолчид 2019

Хянан тохиолдуулсан
-П.Очирбат “Тэнгэрийн цаг” 1996
-Ш.Чулуунбаатар “Даяаршаагүй монгол ноход 2011

Гадаад хэлэнд
-Монгольские поэты М. 1985
-Швед хэлнээ гарсан түүвэрт 1984
-Лотос сэтгүүлд 1987
-БНХАУ, Монгол улсын сонгомол бүтээл эмхэтгэл (хятад монгол хэлээр)
-“Би эмч хүн” өгүүлэг 2014
-Mongoian poetry (МЗЭ-ээс эрхлэн гаргасан) номонд шүлгүүд 2012
-Притчи о Халхин голе 2014
-Монгол улсын сонгодог яруу найраг
-Шүлгийн түүвэрт (хятад хэлээр) 2016
-Word poetry 2017
-Намар морио услахуй (герман хэлээр) 2018

-Та аль нутгийн хүн билээ?
Би Булган аймгийн Могод сумын хүн. 1946 онд ээж хотод ирээд ах дүүгээ олж, хотын зах, их дэлгүүр хэсч баахан явсан биз. Буцах унаа ч амар олдоогүй бололтой. Тэгтэл гэнэт төрөхөөр өвджээ. Заавал эмнэлэгт төрөх ёстой гэж ээжийг эмнэлгийн машин нэгдүгээр эмнэлэгт хүргэж, хэлийг нь ойлгохгүй орос эмч нар хүлээж авсан байна. Хамаг хувцсыг нь тайчиж ихэд ичээжээ. Гэвч эргэн тойронд нь хачин хувцас угласан доогуураа шалдан хүүхнүүд байсан тул удалгүй дасаж дээ. Төрөх орон дээр гар гэж. Тийм төмөр ор үзээ ч үгүй ээж маань айн гэрэвшээж, бас нөгөөх орос эмч нар ичих эмээхийг мэдэхгүй үзэж харах нь гайхшийг нь барж дээ. Орон дээр гараад л өвдөх нь байчихаж. Орос эмч загнаад буугаад яв гэж. Буугаад явж байтал гэнэт гэдэс нь базлан юу юугүй хүүхэд нь гараад ирэхэд чулуун шалан дээр хүүхдээ унагаж алах нь хэмээн айсан ээж хоёр гараараа яаж ийгээд тосч авчээ. Залуухан орос эмч хүрч ирээд баахан загнаад хүйг нь тасалж авчээ. Санжаажавын Оюун гэдэг би ингэж л хорвоод мэндэлсэн юм даа. Орос эмч надад орос нэр өгсөн ч ээж тогтоосонгүй. Маргааш нь ч юмуу нөгөөдөр нь ч юмуу өөр орос эмч үзээд тэр нь монголоор хазгай муруй ярих юм гэнэ, монгол хүнд монгол нэр хэрэгтэй, орос хүнд орос нэр хэрэгтэй. Оюун гэж нэр өгье. Оюун сайн, Оюун онц сурна аа гэсэн юм гэдэг. Энэ тухай багад ээж надад хэлсэн хэрэг л дээ. Би шээзгий дээр гарч зогсоод “Онц сурлагтан Оюумаагаас дуулна” гэж өөрийгөө зарладаг хүүхэд байв. Оюун гэж дуудахгүй Оюумаа гэж дуудсаар багад тийм нэртэй байлаа…

-Та мэргэжлээ хэрхэн сонгосон бэ?
Ээж маань тариа хийдэг хүн болбол зүгээр дээ гэж байснаас үүдэлтэй эмчийн мэргэжлийг сонгосон хэрэг.
Би Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуульд онц суралцсан учир зүүний Лхам эмч, сайд П.Нямдаваа нартаа хамт Анагаах ухааны дээд сургуульд урилгаар дэвшин суралцсан юм.

-Та утга зохиолын дугуйланд явж байвуу?
Би 7-р ангиасаа шүлэг бичиж эхэлсэн. Анхны шүлэг маань би онц сурна гэдэг шүлэг байдаг юм. АУДС-ын Утга зохиолын дугуйлангийн эрхлэгчээр Г.Зуунай ажиллаж байсан. Т.Очирхүү, Б.Дагданбазар, Г.Зуунай нарын хамт утга зохиолын дугуйланд хамрагдаж байлаа. Анхны номоо Цэнхэр хадаг нэртэй шүлгийн түүврээ 1975 онд хэвлүүлж байсан.
Хорвоод ганцхан ээждээ хэмээх дуу бичсэн маань олон түмэн аялах дуртай дуу болсонд би талархаж явдаг. Энэ дуунд төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг ая дангий нь тааруулж хийсэнд баярладаг.

Наран наадавч харламгүй
Насны салхитай үсийг чинь
Ариун гангын усаар угааж
Ачийг тань нэг хариулахсан

Гургалдай дуулавч толиймгүй
Цагийн сүүдэртэй магнайг чинь
Мянган шөнө алгаараа дулаацуулж
Сэтгэлийг тань нэг баярлуулахсан

Томоогүй явж боллоо ээжээ
Тогоруу буцаж зэгс шаргалтлаа
Хорвоод намар ирдгийг мартсан
Хонгор хүүгээ уучлаач ээжээ

Цурамгүй хонуулсан үеэ
Цэцэг болгон өргөе ээжээ
Зул цэцэг шиг залуу нас
Зуу наслах илч хайрлаг ээ гэж утга уяангын сайхан шүлэг болсон санагддаг. Хулж нутгийн бүсгүй, Шаналал тайтгарал, Бадамлагч оддын салхи зэрэг яруу найргын арваад ном, сэтгүүл зүйн чиглэлээр нилээд ном бичиж хэвлүүлсэний дээр Таньруу нүүж явна уран сайхны кино, хэд хэдэн баримтат кино бүтээж, Өүлүн эх дуурийн цомнол олон арван нийтлэл, өгүүлэл бичжээ.

-Та ажлын гараагаа хаанаас эхлэв?
- Анагаах ухааны дээд сургууль төгсч эмч болсоны дараа Монгол телевизид эрүүл мэнд хариуцсан редактороор 1971-1974 онд, Улсын ариун цэвэр гэгээрлийн ордонд арга зүйчээр 1974-1985 онд, Зөвлөлт холбоот улсын Москва хотод Горькийн утга зохиолын дээд сургуульд 1985-1989 онд суралцсан, 1989-1991 онд Хөдөлмөр сонинд сурвалжлагч, 1991-1993 онд Ардын эрх сонинд сурвалжлагч, 1991-1996 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт хэвлэл мэдээллийн ажилтан, 1996-2004 онд Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд хэвлэл мэдээллийн ажилтан, 2004-2008 онд Мөнхийн үсэг ХХК-ны Болор судар хэвлэлийн газрын эрхлэгчээр тус тус ажилласан даа. Ер нь эмчээр ажиллагүй юм байна даа би.

-Таны шагнал урамшуулалын тухайд асуувал?
Би Цэнхэр хадаг, Шаналал тайтгарал номоороо Монголын Зохиолчдын эвлэлийн шагнал, Хулж нутгийн бүсгүй номоороо Д.Нацагдоржын нэрэмжит шагнал 2002 онд, Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээн өндөр дээд цол 2009 онд тус тус хүртсэн.

-Тантай хамт төгссөн эмч нарынхаа тухай товчхон дурьдана уу?
Анагаах ухааны дээд сургуулийг 1791 онд төгсөгчдөөс сайд П.Нямдаваа, зохиолч Т.Очирхүү, уламжлалтын гэх тодотголтой хүний гавьяат эмч Н.Төмөрбаатар, Гавьяат эмч зүрхний Дэжээхүү гээд л олон нэртэй анд нөхдөөрөө бахархаж явна даа.

Ярилцсан С.Бадамжав

2 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш