Раашийн БАТХИШИГ: Хүүхдийн эмчээр 50 гаруй жил ажиллаж байна даа...

Төрсөн газар
Ховд аймгийн Булган суманд 1942 оны 8-р сарын 15-нд Булжин хэмээх газар Раашийн хоёрдугаар хүү болон төрсөн

Боловсрол
Булган сумын долоон жилийн сургууль1952-1959 онд төгссөн
Ховд аймгийн төвийн арван жилийн сургуулийг 1962 онд төгссөн
Улаанбаатар анагаах ухааны дээд сургуульд 1962 онд орж 1967 онд төгссөн

Ажилласан байдал
Баян Өлгий аймгийн Баян нуур сумын их эмчийн салбарын эрхлэгч эмчээр 8 сар ажиллаад Баян өлгийн аймгийн төвийн хүүхдийн больницийн ерөнхий эмчээр 1970 он хүртэл ажилласан
1970 оноос Ховд аймгийн Булган сум дундын эмнэлгийн дотор, халдварт хүүхдийн эмчээр хавсран ажиллаж байсан
1980 оноос сум дундын эмнэлгийн ерөнхий эмч, хүүхдийн эмчээр хавсран ажиллаж байгаад гавьяатынхаа амралтанд гарч улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 25-р хороонд хүүхдийн эмчээр ажилласан
2014 оноос Энэрэл нэртэй амбулатори ажиллуулж байна

-Та аль нутгийн хүн бэ?
Би Ховд аймгийн Булган сумын Булжин хэмээх газарт 1942 оны 8-р сарын 15-нд Раашийн 2 дугаар хүү болон мэндэлжээ. 9 нас хүртлээ эх эцгийн гар дээр өсөн торниж 1952 онд тус сумын 7 жилийн дунд сургуулийн нэгдүгээр ангид орж суралцаад 1959 онд сургуулиа дүүргэн Ховд аймгийн арван жилийн сургуулийг 1962 онд төгссөн.

-Та хэдэн онд эмч болоод хаанааас ажлын гараагаа эхэлсэн билээ?
Анагаах ухааны дээд сургуульд орж суралцан тус сургуулийг 1967 онд болсон. Шинэхэн боловсон хүчин Баян өлгийн аймгийн Баян нуур сумын сангийн аж ахуйн эмнэлгийн эрхлэгч эмчээр найман сар ажиллаад дараа нь аймгийн төвийн хүүхдийн больницийн ерөнхий эмчээр гурван жил ажиллаж байгаад хүүхдийн мэргэжил олгох курст суралцан төгсөөд дараа нь удалгүй хүүхдийн мэргэжил дээшлүүлэх курст суралцаж төгссөн. Мөн 1970 оноос Ховд аймгийн Булган сумын сум дундын эмнэлэгт дотор халдвартын эмчээр ажиллаж байгаад 1971 оноос хүүхдийн эмчээр 1980 он хүртэл ажилласан 1980 оноос сум дундын эмнэлгийн ерөнхий эмч, хүүхдийн эмчээр хавсран тасралтгүй 38 жил ажиллаж байгаад 2009 оноос Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 25-р хорооны эмчээр тасралтгүй ажиллаж байгаад 2016 оноос тусдаа Булган энэрэл амбулаторийн үзлэг хийж эрүүл мэндийн салбарт тасралтгүй 52 дахь жилдээ ажиллаж байна.

-Та хүсэл эрмэлзлэлээрээ эмч болсон гэлүү?
Би багаасаа эмч болох сонирхолтой байсан тул энэ мэргэжлийг сонгосон. Манай орон зах зээлийн эдийн засгийн шилжилтийн хүнд үед эмнэлгийнхээ үйлчилгээг ухаалаг аргаар шийдэж эрүүл мэндийн асуудлыг хөгжүүлэх альваа өвчнөөс урьдчилан сэргийлэх арга ухаанд ард түмнээ суралцуулах ажлыг урьтал болгон ажилдаг байлаа. Тухайлбал хүүхдийг хөхөөр хооллох хөтөлбөрийг эмнэлэг дээрээ амжилттай хэрэгжүүлсэний үр дүнд Монгол улсад анх удаа хүүхдэд ээлтэй эмнэлэг болгож түүгээр ч зогсохгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ чанарыг сайжруулах нийтэд хүртээмжтэй болгох зорилгоор эмнэлэгтээ бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийж эмэгтэйчүүд, уламжлалт эмчилгээний тасаг цусний под станцыг шинээр нээн ажиллуулж байсан. Ард иргэдэд үр дүнтэй үйлчилгээ явуулахын тулд Cofe дасгалыг хэрэгжүүлж үйлчлүүлэгчдынхээ эрхийг хангах ажлыг хангалттай хэрэгжүүлсэнээр эмч ажилчдынхаа ажилдаа хандах хандлагыг тодорхой хэмжээнд сайжруулж чадсан байна. Үүнд сумын 0-5 насны хүүхдийг онцгой анхаарч хөдөөгийн 4 багийн хүүхдүүдийг бага эмчийн хяналтанд бүрэн хамруулж улиралд нэг удаа өөрийн биеэр очиж зөвлөгөө өгдөг байлаа. Мөн орон нутгийн чяцранганыг ашиглан гэрийн аргаар боловсруулж бага насны хүүхдүүдийг битминжуулэх жил бүр залуу эхчуудэд ангир уураг сургалтыг тогтмол явуулж хэвшсэнээр 0-1 насны хүүхдийг 100% хөхөөр хооллох болсон нь дээрх олон ажлын захаас нь дурдаж байна. Эмнэлгийн дэргэд хөдөөгийн жирэмсэн эхчүүдийн төрхийн өмнөх амрах 4 ортой байрыг Канад улсын сангийн 2 сая төгрөгийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулан, амаржсан малчин эхчүүдийн гэрт нь түргэн тусламжийн машинаар хүргэж үйлчилдэг байв. Эмнэлгийг эдийн засгийн хувьд бэхжүүлэх зорилгоор мал өсгөх, хүнсний ногоо жимсний мод тарих зэргээр туслах аж ахуйг хэрэгжүүлсэнээр жил тутам 2-3,5 сая төгрөгийн орлого оруулж хамт олны талархал хүлээж ажилласан. Эмнэлэгт эрчимт эмчилгээний тасаг байгуулж ойр зуурийн аппарад багаж хэрэгсэл эмээр хангаж хүнд өвчтэй хүмүүст үйлчилж байгаагаас гадна хүн амын дийлэнхийг нь эзэлдэг Казак үндэстэн сууришдаг Баян судал багийг шифлэн авч таван ортой дөрвөн өрөө бүхий эмнэлгийн барилгыг хандвийн хөрөнгөөр барьж бага эмчийн салбартаа болгосон билээ. Эмнэлгээс насны тэтгэвэрт гарсан ахмадуудыг жилд хоёр удаа хүлээн авч эрүүл мэндийн үзлэгт хамруулан эмчилгээ сувилгаа хийж заримыг нь ахмадын сувалалд амраах мөнгөн хөрөнгийн тусламж үзүүлэх зэргээр халамжилдаг байлаа. Би хичнээн зовж зүдэрч хүндрэл үзэж байсныг тооцход бэрхтэй. Миний хобби бол хөдөө агаарт зугаалах, ан гөрөө хийх, гадаадын орноор аялах дуртай, хөдөө ажиллаж байхдаа орон нутгийн сонинд жилдээ 2-3 удаа эрүүл мэндийн талаар мэдээлэл бичүүлж аймгийн сонинд хэвлүүлж байсан. Энэ хугацаанд ном-2, тохимол, гарын авлага 10 гаруй, зөвлөгөө 30 гаруйг бичиж хэвлүүлсэн. Дээрх номуудын нэр нь хүүхдэд яаралтай үзүүлэх түргэн тусламжын номууд байсан. Одоогоор клиникийг магистер цолтой.

-Нойр хоолоо хасаж ажиллах нь энүүхэнд биздээ?
Би жилийн 365 хоногийн өдөр тутмын тэмдэглэлээс тооцож дунджаар харахад жилд 50-60 хоногт нь нойргүй хоол багатай хүнд өвчтөн сахиж хоносон тооцоо байдаг. Тэр үед улаан бурхан өвчин, цахилгаан менингит, халдварт шар өвчин ид дэлгэрч гардаг байлаа тийм үед хоолоо бачуурч боосон, ухаан алдсан менингит өвчтэй хүүхэд, шар өвчний комд орсон хүүхдийг ухаан ортол хажууд нь 3-5 хоног сахиж хоносон түүх олон бий. Би өөрөө эцсийн эцэст үхэхээс бусдыг үзлээ гэж боддог.

- Таны ажлын үнэлгээ арвин байгаадаа?
Аа тэгэлгүй яахав 50 гаруй жил ажиллаж байгаа хугацаандаа ажлын бүтээл хөдөлмөрийг үнэлж дараах хурал зөвлөгөө болон төр засаг салбар яамнаас доорхи зүйлүүдээр шагнуулж байсан. Үүнд: Улсын хянан шалгагчдын анхдугаар зөвлөгөөнд төлөөлөгчөөр, Монголын эмч нарын 3,4-р их хурлын төлөөлөгч, Улсын эх нячлхасын анхдугаар их хурлын төлөөлөгч, хөдөөгийн эмч нарын анхдугаар их хурлын төлөөлөгч, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн долдугаар их хурлын төлөөлөгчөөр, аймгийн аварга эмч, аймгийн хошоо аварга эмч цолоор, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэгээр, эрүүлийг хамгаалах яамны хүндэт иргэн цол тэмдэгээр, Нийсэлэлийн эрүүл мэндийн газрын цол тэмдэг, Булган сумын хүндэт иргэн цол тэмдэгээр, Засгийн газрын хүндэт жуух бичиг, Ардын хувсгалын 60,70,80,90 жилийн ойн хүндэт медаль алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол улсын хүний гавьяат эмч цолоор тус тус шагнагдаж байлаа. 1967 онд Анагаах сургуулийг 157 гаруй эмч төгсөж Монгол орны өргөн уудам нутгийн өнцөг булан бүрт ажиллаж ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалсан түүхтэй манай төгсөгчдөөс нэрт эрдэмтэн 20 гаруй төрийн дээд шагналтнууд гавьатнууд олноор төрч гарсан.

- Гэр бүлийн тухайд?
1947 онд Ховд аймгийн Булган сумын Бүрэн хайрхан багийн иргэн гэр ахуйн багш Егнэнгийн Чулуунбаттай 1967 онд гэр бүл болж таван хүүхэд төрүүлж өсгөсөн. Миний хань багшийн ажлаа хийж байгаад өндөр настны тэтгэвэрт гарч амьдарч байгаад 2011 онд өвчны улмаар нас өөд болсон. Би одоо гурван ач, зээ зургаатай өнөр, өтгөн айл байна даа.
Ярилцсан С.Бадамжав

36 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш