Санжмятавын  Ёстойхүү: Хөгжил дэвшлүүд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг

Төрсөн газар
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ‘’Урьд хар ус” гэдэг газар Н.Санжмятавын долоо дахь хүү болон мэндэлсэн.


Боловсрол

- Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын найман жилийн дунд сургуульд суралцаж байсан (1977-1985), Ховд аймгийн Жаргалант сумын арван жилийн 2 дугаар дунд сургууль (1986-1987) онуудад суралцаж төгссөн.

- Улаанбаатар хот Анагаах Ухааны Их Сургуулийг Монголын Уламжлалт Анагаах Ухааны Хүний их эмч мэргэжилээр төгссөн. (1992-1998)

- Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Freiburg хотын хэлний дээд курсыг төгссөн.(2003-2004)

Ажилласан байдал

- Ардийн Армийн Улиастай дахь 016 дугаар нэгтгэлийн холбооны 197-р батьлон Ардийн Армийн мото буудлагын Ховд дахь 123 р хороонд цэргийн алба хаасан (1987-1989)

- Ховд аймаг Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлийн “Хоол” бригадын малчин, Эрдэнэбүрэн сумын хувийн аж ахуйтан, малчин (1990-1992)

- АУИС-ын оюутан (1992-1998)

- Ховд аймгийн “Удам”уламжлалт эмнэлэг, УБ хот ‘’Бум дэлгэрэх эмнэлэгт’’ МУАУхааны хүний их эмчээр (1998-2000) Ховд аймагийн Жаргалант сумын “Дотор увидас” үүдэн эмнэлэгийн эзэн эмч (2000-2002)

- Герман хэлний дээд курс (2003-2004),

- Ховд аймгийн Алтай, Буянтаас бусад бүх сум, Булган сумын Баян судал, Манхан сумын зэрэг гол багуудад, Баян-өлгий аймгийн Алтай, Буянтаас бусад бүх сумуудад, Увс аймгийн Бөх-мөрөн, Ховд, Өмнөговь, Наран-булаг, Завхан сум, Говь-алтай аймгийн Тонхил сумуудад очиж хувиараа ажиллаж МУА-ы тусламжийг газар дээр нь хөдөөгийн хөдөлмөрчдөд Уламжлалт анагаах ухааны эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. (2004-2008)

- Ховд аймгийн “Жаргалант-Удам’’ эмнэлэгийн эзэн эрхлэгч эмчээр ажилласан (2008-2019)

- Холбооны бүгд найрамдах Герман улсын Мюнхений их сургуулийн угсаатан судлалын салбартай хамтран Германы Darmstatd ын Marina hospital ,Leipzig-ийн их сургууль, Stutgart, Bonn, Köln, болон Австрийн Badabbah, Щвейцарийн Klosters, Zurich, Appenzellaland, Bäden зэрэг 20 гаруй газруудад “Нүүдэлчдийн анагаах ухаан” сэдвээр лекц уншсан.

Гавьяа, Шагнал
Эрүүл Мэндийн Яамны хүндэт жуух бичиг 2011 он
Ховд аймгийн Жаргалант сумын хүндэт иргэн 2012 он
Эрүүл мэндийн тэргүүний ажилтан 2014 он
Ховд аймгийн хүндэт иргэн 2016 он

Таны ажил амьдралын гараа болон хөдөө орон нутагт олон жил ажилласан онцлог талууд нь юу байсан бэ?
Би 1998 оноос хойш өнөөдрийг хүртэл хувийн хэвшилд ажилласан.МУАУхааны үндсэн ангиар төгссөн анхны төгсөгчдийн нэг, ба хөдөө орон нутагт тогтмол ажилласан.Хөдөө орон нутгийн эмнэлгүүд нь хотын эмнэлгүүдтэй харьцуулахад оношлогооны тоног төхөөрөмж хомсхон ба эмчийн зүгээс мэдлэг мэргэжил, дадлага туршлага, онол практикийн маш их чадваруудыг шаарддаг. Товчхондоо МУА Ухааныг хязгаар нутагт жинхэнэ утгаар нь хөгжүүлсэн он жилүүд байлаа.Хөдөөгийн ард түмэн байгалдаа ойрхон зарим талаараа эрүүл мэндэд халгаат хүчин зүйлсээс холхон боловч урьдчилан сэргийлэх ба нийгмийн эрүүл мэндийн чиглэл өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ мэдээллээс алсхан байдаг. Энэ байдал МУАУхаан түлхүү хөгжих давуу тал болж өгсөн.

Монголын Уламжлалт Анагаах Ухааны өнөөгийн хөгжил ба түүний давуу талууд юу вэ?
Төр засгийн зүгээс Монголын Уламжлалт Анагаах Ухааны хөгжилд хэр зэрэг анхаарал хандуулж ажилласан бэ?
МУАУхааныг хөгжүүлэх талаар эмч нар, эрдэмтэн багш нар, судлаач шинжээчид боломжийнхоо хүрээнд сайн ажилласан.Харин Төр засгийн зүгээс хөтөлбөр, үйл ажиллагааны зорилт хэрэгжүүлэх талаар эдийн засаг болон санхүүгийн тусламж үзүүлэх зэрэгт муу анхаарч эрүүл мэндийн даатгалаас МУАУхааны эмнэлгүүдэд хамгийн бага санхүүжилт өгсөөр ирсэн.Энэ нь МУАУхаан манай оронд эрчимтэй хөгжихөд саад болж ирсэн.
МУАУхаан Монгол оронд дөрвөн мянган жил хөгжиж амьдрал практикаар шалгагдсан монгол хүний бие бялдарын онцлог, амьдралын хэв маяг,байгаль цаг уурын онцлогт тохирсон шалгарсан шинжлэх ухаан юм. Өнөө үед суурин соёл иргэншил эрчимтэй явагдаж хотжилт ихсэж хүний эрүүл мэндэд нөлөөлөх халгаат хүчин зүйлүүд хэрээс хэтэрсэн.Үүнд: Агаарын бохирдол, Стрессийн хүчин зүйлс амьдралын уламжлагдан ирсэн эрүүл хэв маяг алдагдсан, хүнсний аюулгүй байдал ноцтой хэмжээнд хүрсэн нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн урьдчилан сэргийлэх үйл явцад МУАУ хамгийн сайн нөлөөлөх оролцох ёстой эрүүл мэндийн салбар юм.
Орчин үед хөгжингүй орнуудад Хүн байгалийн Шүтэлцээ нэг талаас байгалдаа ойрхон байх нөгөө талаас шинжлэх ухаан техникийн дэвшилүүд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Энэ үед Монголын Анагаах Ухааныг дэлхий нийтийн хэмжээнд сонирхол татаж буй салбар болоод байна. Иймийн учир бид давуу талаа сайн ашиглах хэрэгтэй болоод байна.

Та Монголын Уламжлалт Анагаах Ухааныг яаж хөгжүүлэх ёстой гэж бодож байна вэ?
Би МУАУхааныг байгалдаа ойрхон, эмчилгээний нэр төрлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлсэн гадаад улс орнуудад өөрийн давуу талаа сурталчилсан. Боловсон хүчний чадавхи нь маш өндөр хэмжээнд бэлтгэгдсэн нотолгоонд суурилсан өндөр үр дүнтэй байхыг хүсч байна.Үүнд эрдэмтэн багш эмнэлгийн ажилчид бүх эмч нарын хичээл зүтгэл болон чин хүсэл эрмэлзэл хэрэгтэй. Хятад орон Хятадын анагаах ухааныг 1930 он гэхэд Дэлхийн тэргүүлэх зэргийн анагаах ухаан болгон хөгжүүлэхийг зорилт болгож хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. МУАУхаан үүнтэй өрсөлдөх хэмжээнд байх хэрэгтэй. Үүний тулд Төр засгийн бодлого болон бидний зүгээс их зүйл шалтгаална.

Та гэр бүлээ товч танилцуулна уу?
Миний ханийг Соёлмаа гэдэг.Эгэл жирийн багш хүн. Манайх таван хүүхэдтэй.Том хүү болон том охин хоёр маань Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хоёр болон гуравдугаар дамжаанд суралцдаг. Хоёр ихэр охин маань Ховд аймагт ЕБС-д аравдугаар ангид суралцдаг.Бага охин маань цэцэрлэгт явдаг ба ирэх жил сургуульд орно.
Та монголын ард түмэн болон мэргэжил нэгт нөхөддөө юу гэж хэлмээр байна вэ?
Ард түмэн минь өвчин зовлонгүй эрүүл байг, гай барцадгүй элэг бүтэн байг, эд баялаг нь арвижиж амьдрал нь төлөв түвшин байг, эвтэй найртай байг, эрүүл мэндээ алдвал бүх зүйлээ алдсан гэдгийг байнга санаж яваарай. Нийт эмнэлгийн ажилчиддаа өөрсдийнхөө эрүүл мэндэд байнга анхаарч, эрүүл байхад их зүйлсийг хийж бүтээнэ гэдгийг санаарай. Ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.

Ярилцсан: С.Бадамжав

5 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш