Шаравын  мэндсайхан аав маань «миний хүү эмч болоорой» гэж хэлж байсан...

Шарав овогтой Мэндсайхан миний бие 1969.01.07-нд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Тайгам нуур хэмээх газарт Шаравын ууган хүү болон мэндэлсэн. Аав ээжээс зургуулаа. 5 дүүтэй. 1978 онд Есөн булаг сумын 8 жилийн сургуульд элсэн орсон. 1985 онд Алтай хотын арван жилийн II-р сургуульд элсэн орж 1987 онд арван жилийн сургуулиа төгссөн. 1987 онд АУДэС-д элсэн орж 1994 онд хүний их эмчээр төгссөн.
1994-1997 онд Говь-Алтай аймгийн АУДуС-д мэс заслын эмч
1995-1996 онд Хавдар судлалын төвд эмнэлзүйн эс онош зүйч


1997-2000 онд Хавдар судлалын кабинетын их эмч
2001 онд Эмэгтэйчүүдийн эс оншилзүйн дээшлүүлэх курс
2003 онд ЭМШУҮИС мэргэжил дээшлүүлэх институтын мэс заслын рездинтур
2007 онд Бүдүүн шулуун гэдэсний мэс засалчийн дээшлүүлэх курс
2008 онд Удирдлагын акидемийг Удирдахуйн ухааны менежер
2000-2009 онд АНЭ-н мэс засалч, тасгийн эрхлэгч
2010 онд Солонгосын Сөүл хотод эрүүл мэндийн салбарын менежментийн сургалтыг тус тус төгссөн.
2009-2014 онд АНЭ-н дарга
2019 Дурангийн мэс заслын олгох курс
2014- одоог хүртэл АНЭ мэс заслын зөвлөх эмч

Авсан шагналууд:
2005 онд Эрүүл мэндийн яамны жуух бичиг
2008 онд Эрүүл мэндийн яамны тэргүүний ажилтан
2009 онд Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит оны шилдэг залуу эмч
2009 онд Эрүүл мэндийн яамны хүндэт тэмдэг
2011 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
2015 онд Эрүүл мэндийн газрын тэргүүний ажилтан
2015 онд Алтан гадас

- Эмч нараас асуусахад хүсэл сонирхлоороо мэргэжлээ сонгосон гэх нь олонтой, эмч болсон нь тохиолдлын хэрэг үү эсвэл...
Бидний үеийн хүүхдүүд конкурс өгөөд онооны дарааллаар мэргэжлээ сонгодог байлаа. Тухайн үед химийн хичээлээр шалгалт өгч Анагаах Ухааны Дээд сургуульд орж байсан. Учиргүй эмч болоё гэж бол бодож байсангүй ээ. Өөрийн хувь тохиолоор эмч болсондоо баярлаж явдаг аа. Хуваарь авах гээд зогсож байхад аав маань миний хүү эмч болоо гэж хэлж байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм. Үүний дараа Анагаах ухааны дунд сургуульд багшилж байхдаа аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслийн эмч Загдрагчаа, Тэгшээ, Болдбаатар, Гантөмөр, Чинбат зэрэг олон сайхан мэс засалчдыг харж зориг шулуудсан.

- Оюутан ахуй үед содон содон, сэтгэлд ул мөрөө үлдээсэн сайхан дурсамжууд байдаг?
Оюутан ахуй цаг минь хөдөөний эгэл хүүхэд маш олон шинэ сонин, содон, сайхан орчинд орж хорвоотой танилцаж эхэлсэн.

- Өөрийн тань үеийхэн тариан талбай, үтрэм, ногоо хураалтанд бишгүй дээ тусалж нэмэр болж байсан биз?
Оюутан үеийн ажил ногоо хураалт үтрэмд танилцсан нөхөдтэйгөө одоог хүртэл сайхан найз нөхөрлөсөөр явна. Амьдралын их замд хөл тавьж хүн тэр тусмаа мэс заслын эмч болох олон сайхан дурсамжийг үлдээж дээ.

- Хамт нэг анги, дамжаанд суралцаж байсан анд найз, эмч нараас алдар бүтээлээрээ нэртэй хүмүүс зөндөөн л байгаа даа?
Анагаахын дээдэд эрэгтэй оюутан цөөнтэй боловч манай хэсэг 5 эрэгтэй, анги 7 эрэгтэй оюутантай тухайн их өвөрмөц анги байлаа. Мөнхгэрэл Дархан, Түмэнжаргал Дорнод, Аюур Сэлэнгийн зүүн хараа, Ганзориг Баянхонгор, Батсайхан Эрдэнэт, Цэнд-Аюуш ах маань Дундговиос ирж билээ. Хэсгийн 5 залуус маань одоо ч бие биендээ тусалж сайхан нөхөрлөж яваа. Мөнхгэрэл маань Эх нялхасд эмэгтэйчүүдийн эмч хийж байгаад одоо хувийн эмнэлэгтэй, Түмээ маань 2-р эмнэлэгт унтуулга сэхээний эмч, тасгийн эрлэгч хийж байгаад одоо Гурван гал эмнэлэгт эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Аюур Солонгосын эмнэлэгт гоо сайхны мэс заслын эмчээр, Ганзориг маань Баянхонгор аймагт гэмтлийн мэс засал, дүрслэл оншилгооны эмчээр ажиллаж байна. Манай төгсөлтийн Аваажигмэд, Энхболд нар маань 3-р эмнэлэгт мэдрэлийн мэс засалч, Эрдэнэдалай 3-р эмнэлэгт мэдрэлийн мэс заслийн сэхээн амьдруулах тасгийн эрхлэгч, Төмөр-Очир 3-р эмнэлэгийн ерөнхий захирал, Эрдэнэтулга Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгийн ерөнхий захирал, Зоригоо Сонгодой эмнэлэгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга гэх мэт эрүүл мэндийн салбарын удирдах ажил хийж манлайлж яваа найз нөхдөөрөө бахархдаг.

- Ажлын гараа, олон жилийн нөр их хөдөлмөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуультай салшгүй холбоотой санагддаг?
1994 онд АУДэС-ийг төгсөж Говь-Алтай аймгийг АУДуС-Д Бордух захирал Гүнсэн гэх 2 сайн мэс засалчийн гар дээр очиж дадлагажигч багш болон ажлын гараагаа эхлүүлж байжээ. 1997 онд аймгийн эрүүл мэндийн салбар бүтэцийн өөрчлөлтөнд анагаах болон нэгдсэн эмнэлэг нэгдэж эрүүл мэндийн төв болох үед хавдар судлалын кабинетын эмчээр ажилласан. 2000 онд мэс заслын рездентурт суралцсан. Энэ үед ЭМШУиС-ын рездэнтур болж Сандуйжав багш дээрээ хувиарлагдаж байлаа. Энэ үед 1-р эмнэлэг дээр Ишдорж багш, Эх нялхасын төвд Цэнджав эмч нараа дагалдан сурсан. Резедэнт байх хугацаандаа, 3-р эмнэлэгт Баасанжав, 1-р эмнэлэгт Ганбат эмч, Амгалан эмч, Сэргэлэн багш Эх нялхасын төв дээр Авирмэд багш Түмэннасан эмч, Халдвар судлалын төв дээр Сандуйжав багш, Эрдэнэ-Очир эмч, Жаргалсайхан эмч нарын хийж буй хагалгааны арга барил техникээс суралцаж дагалдаж байсан. 2002 он Швейцарын эмч нар 1 дүгээр сектрээр элэг тайрах хагалгааны тухай лекц уншиж байхад гайхахын сацуу сонирхол маш ихээр төрж байсан. Үүнээс хойш Монголд 1-р эмнэлэг, Хавдар судлалын төвд элэг шилжүүлэн суулгах хагалгаа бүрэн нутагшжээ...

- Монголын анагаахын толь болосон нэрт эрдэмтэн багш нараар хичээл заалгаж тэдний түүчээний талаар?
- Эрдэм судлалын ажлын сэдэв, цараа ач холбогдол багш нарын тань тухайд гэвэл?
Эрдэм судлалын тухайд гэвэл эмч бүхэн судлаач байх ёстой боловч ажлын ачаалал их хөдөө орон нутагт судалгааны ажил олигтой хийж чадаагүй ч 8 судалгааны илтгэлийг танилцуулсан байна. Хөдөө орон нутагт дахь элэгний хавдрын мэс заслын эмчилгээний талаарх байдал гэсэн илтгэлийг Баруун бүсийн эмч мэргэжилтнүүдийн II зөвөлгөөнөөр эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьж тусгай байр эзэлж байсан. 2005-2007онд Говь-Алтай аймагт хийгдсэн элэг тайрах мэс заслын үр дүнгээр хийгдсэн судалгааны ажлаараа мөн илтгэл тавьж байсан. 2005-2007 оны өвчлөлийн судалгаагаар “Хэвлийн хөндийн гялтангийн идээт үрэвслийг мэс заслын нээлттэй аргаар эмчлэх нь” сэдэвт илтгэлээрээ Говь-Алтай аймгийн ЭМГ, НЭ, АУК-оос зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд 2-р байр эзэлсэн. Говь-Алтай аймагт хагалгааны хүндрэл 2003 онд 0.67%, 2004 онд 1.57%-иар улсын дунджаас их байсан. Дээрх аргыг хэрэглэснээр 2005 онд 0.68% болон буурсан. Сүүлийн 5 жилд олгойн гаралтай хэвлийн гялтангийн үрэвслээр нас баралт гараагүй. Үүний үр дүнд мухар олгойн хүндрэл, өвчлөл, нас баралт буурч улс аймгийн дундажд хүрсэн үр дүнг үнэлэж 2009 онд Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу эмч шагналыг хөдөө орон нутгаас анх удаа авч ажиллах урам зориг орж байсандаа Алтай нутгийн ард түмэн, тухайн үеийн Эрүүл мэндийн газрын удирдлага, Нэгдсэн эмнэлэгийн удирдлагуудад талархаж явдаг.

- Нутаг усныхаа талаар...
Би Говь-Алтай аймгийн Дэлгэр сум Тайган нуур хэмээх газар Б.Шаравын ууган хүү болон мэндэлсэн. Дэлгэр нутаг минь Говь-Алтай аймгийн үүд нутгаас гадна их түүхтэй газар.

- Гэр бүлээ танилцуулна уу?
Манайх ам бүл 5уулаа. Миний гэргийг Х.Оюунгэрэл гэдэг. Говь-Алтай аймгийн Алтай сумын уугуул одоо аймгийн Нэгдсэн эмнэлэгт арьс харшлын эмчээр ажилладаг. 2 охин 1 хүүгийн хамт амьдардаг.

Ямар сонгуульт ажил эрхэлж байв даа. Одоо ч гэсэн төдий олон уу?
- Тэдэн төрийн нүүр үзлээ гэдэг шиг, хэдэн захиралтай хамт ажиллаж байсан билээ дээ
Аймгийн нэгдсэн эмнэлэгт 1997 онд Лхагвацэрэн захирлыг ажиллаж байх ажилд орж байсан. Дараа Дорждагва, Гэлэгбуу захирал нартай хамтран ажиллаж байгаад 2009 онд Гэлэгбуу захирлаас аймгийн нэгдсэн эмнэлэгийн захирлын ажлыг хүлээн авч байлаа. 2014 онд Лхагважаргал докторт Нэгдсэн эмнэлэгийн захирлын ажлыг хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш Бат-Эрдэнэ, Ундрах зэрэг дарга найзуудтайгаа хамтарч ажиллаж байна.

- Манайд хэдэн мянган эмч бэлтгэж байна, Ийм хэрэгцээ хэр байдаг юм бол?
Монгол улсад сүүлийн жилүүдэд эмчийн мэргэжлээр төгсөж буй залуус олон байгаа боловч нарийн мэргэжилийн зарим эмч нарын хүрэлцээ дутуу байгаа. Иймд эмч мэргэжилтэн бэлтгэх, сонгож, элсүүлэх, сургаж дадлагажуулахад тусгайлсан бодлого шалгуур хэрэгтэй байна.

- Орчин үеийн шаардлага хэрэгцээ хангасан нэр хүндтэй эмч бэлтгэхэд юуг анхаарах ёстой юм бэ
Өндөр нарийн мэргэжлийг эзэмшсэн байхаас гадна, хүнийг хайрлах нинжин сэтгэлтэй, өндөр ёс суртахуунтай үнэн ч шударга нэгэн байх ёстой гэж боддогдоо.

- Үлдээх санал?
Өнөөдөр мэс засалчдад мэсээ ашиглаж чадахгүй, боломжгүй нөхцөл байдал бишгүйдээ л их тулгардаг ч энэ үед үг үйлдэлээрээ эмчлэх аргад суралцах хэрэгтэй.
Говь-Алтай аймгийн мэс заслын тасаг маань 2011 онд сэхээн эрчимт эмчилгээний тасгыг бие даан гаргаж байсан бол өнөөдөр Гэмтэл согогийн тасгийг гаргаж мэс заслын тусламж үйлчилгээг иргэдэд төрөлжүүлэн нарийсган хүргэхэд дэвшил гарган ажиллаж байна.
2000 оноос өмнө бол мэс засал болон гэмтлийг 1, 1 хүн л хариуцан ажилладаг байсан бол өнөөлөр Говь-Алтай аймгийн мэс заслын тасагт Б.Ундрах, Б.Ичинхорлоо, Алзахгүй, Д.Эрдэнэхишиг, Галбадрах болон Гэмтлийн тасагт Гантөмөр, Ганхүрэл, Баатарцогт нарын эмч нар ажиллаж буй өнөр өтгөн баг бүрдсэн байна. Энэ үйл ажиллагаанд Гантөмөр эмчийн зүтгэл их.
Анх мэс засалд гардаж зааж, бие даалгаж хийсэн хүн бол Болдбаатар эмч билээ. Болдбаатар эмч маань хувийн мэс заслын эмнэлэгээс гадна олон сайхан бүтээн байгуулалт хийж барилгын бизнест компанийн ажил нь өөдрөг яваа эмч. Тэрээр мэс заслын эмчийн хувьд ч төдийгүй амьдралын замд түшиг тулгуур болсон найз минь юмаа.
Төгсөж ирэх үед аймагт мэс заслын эмч дутмаг Загаа гавьяат маань бие чилээрхүү хүнд хэцүү цаг үе байсан. Залуу эмчид бүхнийг гардан бие дааж хийх нь хүнд хэцүү байсан ч зорилго сонирхол байсандаа одоогийн үр дүнд хүрсэн бизээ. Тэр үед алслагдсан, эмнэлэг ч унаа тэрэг дутмаг, эрүүл мэндийн боловсрол сул ждийн засаг хүнд байсан тул мухар олгойгоор өвдсөн хүмүүс 2 долоо хоногоос сар болох нь ч энүүхэнд байсан. Иймээс хагалгааны хүндрэл их байсан нь хэвлийн гялтангийн идээт үрэвсэлийг мэс заслын нээлттэй аргаар эмчлэх эмчилгээний аргыг Говь-Алтай аймагт хэрэгжүүлэх боломж олдож үр дүнг нь тооцсон.
Алтайчууддаа болон Монголчууддаа эрүүл энх саруул сайхан бүхнийг хүсэе.

Ярилцсан: С.Бадамжав

97 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш