Print this page
Түдэвдоржийн  Эрхэмбаатар: Анагаахын "анхны арвангурван" мэргэдээр хичээл заалгаж байлаа...

Энэ дугаарт: Монгол улсын хүний гавьяат эмч, МАУАкадемийн гишүүн, академич, АШУ-ны доктор профессор, олхонууд овогт Түдэвдоржийн Эрхэмбаатартай хийсэн ярилцлага нийтлэв.
Төрж өссөн нутаг, төгссөн сургуулийнхаа тухай яриагаа эхлэх үү дээ?

  • Ховд, Дарви суманд төрсөн, 1967 онд Нийслэлийн 23 дугаар 10 жилийн дунд сургууль төгссөн. 1972 онд АУДС-ийг хүний их эмчийн мэргэжлээр төгссөн. 1972.09.01-1972.12.30 Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжил олгох дамжаа (4 сар)
  • Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн клиник ординатур 1976-1977 онд (1 жил)
  • ЗХУ Иркутск хот 1981 онд Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжил дээшлүүлэх (4 сар) дамжаа
  • Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн ахлах зэрэг 1981 онд хамгаалсан
  • Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн тэргүүлэх зэрэг 1986, 1991 онд хамгаалсан
  • ЗХУ, Шриланка, АНУ, Унгар, Хятад , Солонгос, Малайз, Филиппин, Литва, Латви, Тайланд, Тайвань, зэрэг оронд эх барихын болон зохион байгуулалт менежментын урт, богино хугацааны дамжаанд суралцсан.

Эрхэлж буй (байсан) ажил:

  • Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрөх эмэгтэйчүүдийн тасгийн эмч, эрхлэгч 1972-1979 онд
  • Улаанбаатар хотынIII-р амаржих газрын 2-р тасгийн эрхлэгч 1980-1983 онд
  • Анагаах Ухааны Дээд сургуулийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимд багш, III-р амаржих газрын зөвлөх эмч 1983-1985 онд
  • УБ хотын Клиникийн нэгдүгээр амаржих газрын дарга, ерөнхий эмч 1985-1988 онд
  • ЗХУ-ын Белоруссийн Минск хотын Эмч нарын мэргэжил дээшлүүлэх институтийн аспирант 1988-1990 онд
  • Эмнэлгийн Ажилтны Мэргэжил Дээшлүүлэх Институтийн (МДИ) эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн эрхлэгч, ЭНЭШТ-д зөвлөх эмч 1990-1992 онд
  • ЭНЭШТ-ийн Ерөнхий захирал, МДИ-ийн эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн эрхлэгч, зөвлөх эмч 1992-1996 онд
  • Анагаах Ухааны Их Сургуулийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимд тэргүүлэх багш, КНАГ-т зөвлөх эмч 1996-2000 онд
  • Эрүүл Мэндийн Яаманд Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга 2000-2004 онд
  • Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний төвийн Ерөнхий захирал 2005-2011 онд
  • ЭХЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан 2011-2013
  • ЭМШУИС-ийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн эрхлэгч, багш, Нийслэлийн Өргөө Амаржих газрын ерөнхий зөвлөх эмч 2013-2016 оны 10-р сарын 01-хүртэл
  • 2016 оноос АШУҮИС-ийн эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимд багш, Нийслэлийн Өргөө Амаржих газрын ерөнхий зөвлөх эмч.

Эрдмийн зэрэг, хэдэн онд хаана ямар сэдвээр хамгаалсан:

  • ЗХУ-ын Белоруссийн Минск хотын Эмч нарын мэргэжил дээшлүүлэх институтын аспирантурт суралцан, тусгай зөвлөлд “Комплексное лечение рвоты беременных с включением луча лазера” сэдвээр Анагаах ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. 1988-1990 онд
  • Казакстан улсын Алмата хотын ЭНЭШТ–ийн эрдмийн тусгай зөвлөлд “Особенности течения беременности и родов у женщин в зависимости от антропометрических показателей и климато-географических зон Монголии” сэдвээр Анагаахын шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг хамгаалсан. 2004 онд
  • Дэд профессор Засгийн газрын дэргэдэх Эрдмийн зэрэг цол олгох Дээд зөвлөлийн шийдвэрээр 1996 онд
  • Профессор цолыг ЭМШУИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр хүртсэн 2004 онд
  • Монголын Анагаах Ухааны Академийн гишүүн, академичээр сонгогдсон 2009 онд.

Бүтээлийн хураангуй:

  • Хэвлүүлсэн мэргэжлийн ном, сурах бичиг, монографи–30
  • Мэргэжлийн ном, сурах бичгийг хамтран бүтээсэн, хянан тохиолдуулсан –28
  • Эрдэм шинжилгээний товхимол, сэтгүүл эмхтгэн, хянасан - 37
  • Гадаадад хэвлэгдсэн буюу хэлцэгдсэн өгүүлэл, илтгэл - 32
  • Шинэ бүтээл, оновчтой санаа, стандарт, аргачилсан зөвлөмж - 16
  • Арвандолоон судлаачдын эрдмийн ажлыг удирдсан.
  • Хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл-100
  • Эрдэм шинжилгээний илтгэл-120
  • Нийтлүүлсэн эмчийн зөвлөгөө-20
  • Удирдаж хамгаалуулсан, зөвлөх, албан ёсны шүүмжлэгчээр ажилласан 12 Анагаах Ухааны доктор, магистр, зохиогчийн эрх, төсөлт ажил, стандарт, удирдамж, хууль тогтоомж, (27) зэрэг 300 гаруй бүтээлтэй.
  • Эрдмийн зэрэг удирдаж хамгаалуулсан эрдэмтэд, албан ёсны шүүмжлэгч, зөвлөх
  • Сурия Сомди (Лаос) “Диагностика клиника и лечение внематочной беременности” сэдэвт дэд эрдэмтний зэрэг Албан ёсны шүүмжлэгч. УБ. 1981 он
  • Ш.Содномпил “Эхийн эндэгдлийн шалтгаан түүнд нөлөөлөх зонхилох хүчин зүйлс” дэд докторын зэрэг хамгаалсан Албан ёсны шүүмжлэгч. УБ. 1982 он
  • Ц.Түвшинбаяр “Эхсийн бүтцэнд гарах өөрчлөлт” сэдэвт анагаах ухааны магистрын зэрэг хамгаалсан Эрдэм шинжилгээний ажлын удирдагч УБ. 1983 он
  • Л.Амаржаргал “Ургийн бодит байдлыг тогтоох” сэдэдвт Анагаах ухааны магистрын зэрэг хамгаалсан бүтээл Эрдэм шинжилгээний ажлын удирдагч УБ. 1984 он
  • Ц.Алтанзагас “Ихсийн дутмагшдын оношилгоо-эмчилгээний асуудалд” сэдэвт магистрын зэрэг хамгаалсан бүтээл /Эрдэм шинжилгээний ажлын удирдагч УБ. 1984 он
  • Г.Мэндсайхан “Эрүүл жирэмсэн эхчүүдийн ихэс-ургийн тогтолцооны хэт авиан шинжилгээний хэвийн үзүүлэлт” Анагаах ухааны докторын ажлын зөвлөх УБ. 1986 он
  • Ц.Үржиндэлгэр “Умайн артерийн допплер шинжилгээний манас таталын урьдал болон ургийн өсөлт саатах хам шинж илрүүлэх” Анагаах ухааны магистрын ажлын зөвлөх.
  • Ш.Алтантуяа “Эрүүл Монгол жирэмсэн эхчүүдийн ургийн хүйн ба тархины дунд артерийн Допплерометрийн хэвийн үзүүлэлтийг тогтоох нь” Анагаах ухааны магистрын ажлын зөвлөх.
  • Д.Гантуяа “Агаарын бохирдол урагт, бага насны хүүхдийн хатгалгаа өвчний дарамтанд нөлөөлөх нь” Анагаах ухааны докторын ажлын зөвлөх. УБ. 2017 он
  • Л.Үнэнцацрал “Улаанбаатар хотын цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн ясны сийрэгжилтэнд нөлөөлөх хүчин зүйлс” Анагаах ухааны докторын ажлын удирдагч УБ. 2016 он
  • Ц.Солонго “Монгол улсын баруун бүс дэх перинаталь эндэгдэлийн асуудал” Анагаах Ухааны Докторын албан ёсны шүүмжлэгч. УБ. 2016 он
  • Б.Баясгаланмөнх “Үр дүнд суурилсан эх барихуйн сургалтын загвар” УБ. 2016. Анагаах Ухааны докторын ажлын зөвлөх
  • Л.Тунгалаг “Гүйцэт төрсөн нярайн бүтэлцийн оношилгоо”Анагаах Ухааны Докторын албан ёсны шүүмжлэгч. УБ. 2017 он.
  • Ш. Алтантуяа “Жирэмсний эхний гурван сард зүрхний хүнд гажгийг илрүүлэх” Анагаах ухааны докторын зэрэг хамгаалах ажлын удирдагч УБ 2018. 11.15
  • Л. Цэрэндолгор “Хэт авиан шинжилгээгээр умайн хүзүүний ургыг хэмжиж дутуу төрөлтийг эрт илрүүлэх” Анагаах ухааны магистрын ажлын зөвлөх УБ. 2018.06.14
  • Ц.Үржиндэлгэр “Манас таталтын урьдлын эрт илрүүлэлт биохими ба биофизикийн маркеруудыг ашигласан үр дүн” Анагаах ухааны докторын зэрэг хамгаалах ажлын удирдагч. УБ. 2019.11.28
  • Э. Цэрэндулам “Жирэмсний эрт үеийн цусан дахь PIGF, PAPP-A уургийн түвшинг тодорхойлсон нь” Анагаах ухааны магистрын ажлын удирдагч. УБ. 2019 он
  • Ж. Ганзүг “Жирэмсний эрт үеийн биомаркерт тулгуурлан хромосомын эмгэг, төрөлхийн хөгжлийн гажгийг илрүүлсэн судалгаа. Анагаах ухааны докторын албан ёсны шүүмжлэгч УБ. 2020 он

Сонгуульт ажил:

  • ЭМЯ-ны Эх барих, эмэгтэйчүүд судлалын салбарын ерөнхий мэргэжилтэн, мэргэжлийн зөвлөлийн дарга, гишүүнээр /1992-2000 онд Мэрэгжлийн зөвлөлийн гишүүн, 2000-2008 онд Мэрэгжлийн зөвлөлийн дарга, 2008-2012 онд Мэрэгжлийн зөвлөлийн гишүүн, 2012-2017 онд Мэрэгжлийн зөвлөлийн дарга,2018 оноос
  • Мэрэгжлийн зөвлөлийн гишүүн/ тус тус ажилласан.
  • ЭХЭМҮТ-ийн Эрдмийн зөвлөлийн дарга, гишүүн 1992 оноос
  • Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтэн мэрэгжиилтнүүдийн зөвлөлийн бүс нутгийн хөгжлийг дэмжих бодлогын салбар зөвлөлийн гишүүн 2004-2008 онд
  • Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн 2003-2007
  • Халдвар Судлалын Үндэсний Төвийн эрдмийн зөвлөлийн гишүүн 2004-2008 онд
  • Эх барих, эмэгтэйчүүд хүүхэд судлалын сэтгүүлийн эрхлэгч, тэргүүлэгч гишүүн 2007 оноос
  • Эрүүл мэндийн сайдын орон тооны бус зөвлөх 2012-2016 онд
  • Монголын Анагаах Ухаан Сэтгүүлийн редакцийн гишүүн, Монголын эх барих, эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн тэргүүлэгч 2013 оноос
  • Анагаах Ухааны Сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн 2013-2015 онд
  • АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн 2014 оноос

Гавъяа шагнал:

  • Эрдмийн цагаан лавай тэмдэг (1991)
  • Анагаах ухааны их сургуулийн шилдэг багш (1997)
  • Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан (1997)
  • Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч (2001)
  • Нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан (2001)
  • Эрүүл мэндийн салбарын шилдэг төрийн түшмэл (2002)
  • Ардын боловсролын тэргүүний ажилтан (2002)
  • Ховд аймгийн хүндэт иргэн, хүндэт тэмдэг (2007)
  • Монголын үйлдбэрчиний эвлэлийн холбооны 80 жилийн ойн медаль (2007)
  • Шинжлэх ухааны тэргүүний ажилтан ( 2007)
  • Ардын хувьсгалын 70,80,90 жилийн ойн медаль
  • Алтан гадас одон (2001)
  • Эрүүл мэндийн яамны хүндэт дэвтэрт бичигдсэн (2008)
  • Монгол Улсын Хүний гавъяат эмч (2008)oHHFHM тус тус шагнагдсан
  • Монгол улсад эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 80,90 жилийн хүндэт тэмдэг (2001,2011)

Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарт оруулсан гол хувь нэмэр:

  • 1981 онд Профессор М.Отгоны хамт хэт авиан оношилгоог анх удаа Монгол улсын Анагаах Ухааны салбарт нэвтрүүлэн эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимд энэхүү оношилгоог нэвтрүүлж, одоо бүх хот, аймаг, сум, хувийн хэвшлийн салбарт нэвтрээд байна.
  • Эх барих эмэгтэйчүүд судлалын шинжлэх ухааны сурах бичиг, гарын авлага, монограф 30 гаруйг бичиж, эх барих эмэгтэйчүүдийн эмч, АУ-ны сургуулийн ахлах дамжааны оюутны хэрэглээ болж байна.
  • Анагаах ухааны эх барих эмэгтэйчүүдийн салбарт 17 эрдэмтэн, магистр төрүүлсэнээр монголын эх барих эмэгтэйчүүд судлалын ШУ-ыг хөгжүүлэв.
  • 2004 онд эх барих эмэгтэйчүүд судлалын эрдэмтдээс анхны Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, олон арван эрдэмтнийг төрүүлэв.
  • Монгол улсад анх удаа хэвлийн гялтангийн гадуурх мэс заслын хагалгааг нэвтрүүлж, кесар хагалгааны нэг эгнээт, зангилаагүй оёдлыг нэвтрүүлсэн.
  • Жирэмсний хожуу хордлогыг арфонадаар эмчлэх, артерийн даралтыг арфонадаар удирдах аргыг нэвтрүүлсэн
  • Эх барихын практикт хэт авиан оношилгоог анх нэвтрүүлэн оношилгооны шинэ аргуудыг эмнэлзүйн практикт нэвтрүүлж эх барих, эмэгтэйчүүдийн хэт авианы мэргэжил дээшлүүлэх дамжааг 2004 оноос хичээллүүлж, эх барих, эмэгтэйчүүдийн 500 орчим эмч нарыг мэргэшүүлж 2000 гаруй оюутнуудад эх барихын хичээлийг заажээ.
  • ЭМЯ-ны эх барих эмэгтэйчүүд судлалын салбарын ерөнхий мэргэжилтэн, мэргэжлийн зөвлөлийн даргаар, гишүүнээр 30 гаруй жил ажиллаж Монгол улсад эхийн эндэгдлийг бууруулах стратегийг (2000-2004, 2005-2010) анх удаа санаачлан, нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг боловсруулан гаргахад оролцон “Эхийн эндэгдэл өндөртэй улс орноос дунд зэргийн эхийн эндэгдэлтэй орон болоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Монгол улс 1986 – 2016 онд эхийн эндэгдлийг 7 дахин бууруулж 2016 онд эхийн эндэгдлийг тууштай бууруулж чадсан 8 орны нэг болон ДЭМБ-ын батламж авсан болно.
  • Эх барих, эмэгтэйчүүдийн эмч бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх ажлыг гардан зохион байгуулж, ЭНЭШТ, КНАГ, II, III Амаржих газруудад (Хуучин нэрээр) зөвлөх эмчээр ажиллаж эх үрсийн төлөө өөрийн ухамсарт амьдралынхаа 48 жилийг зориулж байна.

- Эмч нараас асуухад хүсэл сонирхлоороо мэргэжлээ сонгосон гэх нь олонтой, эмч болсон нь тохиолдлын хэрэг үү эсвэл...
Би 1967 онд Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургуулийг төгссөн. Тэр үед их дээд сургуульд уралдаант шалгалт авдаггүй байсан. 10 жилд суралцсан дүнгээр жагсаагаад их дээд сургуулийн хуваарь авдаг байсан. Бид 83-лаа төгсөж үүнээс 34 хүүхэд гадаад дотоодын их дээд сургууль, техникумын хуваарь авч байлаа. Хуваарь авах өдөр Аав минь “Чи олон дүүтэй болохоор эмчийн сургуульд орвол зүгээр байх шүү” гэж зөвлөсний дагуу би Анагаахын дээд сургуулийн хуваарь авсан юм даа. Тухайн үед АУДээд сургуулийн 4 хуваарь ирсэн, 3 эмчилгээний 1 эрүүл ахуйн ангийн хуваарь ирсний дагуу би эмчилгээний ангийн хуваарь авч байлаа.
АУДэС төгсөөд Сэлэнгэ аймагт бид 13-лаа хуварьлагдсан. Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Гал голомт хөдөлгөөний тэргүүн Доржийн Мөнхөө гуай Сэлэнгэ аймгийн эрүүлийг хамгаалах газрын дарга байлаа. Мөнхөө гуай намайг 1972 оны 7 дугаар сарын 2-ны өдөр дуудаж уулзаад ямар мэргэжлийн эмч болох сонирхолтой вэ гэж миний намтартай танилцав.
Би мэс заслын эмч болох хүсэлтэйгээ хэлэхэд Д.Мөнхөө гуай өөрийг чинь нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмчээр ажиллуулах саналтай байна. Хэрэв мэс заслын эмч болоё гэвэл Ерөөгийн сум дундын эмнэлгийн мэс заслын эмчээр ажилла, эмэгтэйчүүдийн эмчээр ажиллая гэвэл миний саналыг бодолц гэлээ. Би мөн л аавруу утасдаж ЭМГ-ын даргын хэлсэнийг хэлэв. Гэтэл аав минь мэс заслын эмч, эмэгтэйчүүдийн эмч хоёр чинь хоёулаа мэс засал хийдэг юм бишүү, Ерөө сумаас Аймгийн төвөөс Улаанбаатар ирэхэд аль нь түвэг багатай вэ? гэж зөвлөсний дагуу эмэгтэйчүүдийн эмч болсон түүхтэй. Аав минь ингэж надад эмчийн мэргэжил сонгуулж, эх барих эмэгтэйчүүдийн эмч болоход замыг минь заасан ачтан билээ. Хүн ер аав ээжийнхээ сургааль зөвлөгөөг дагахад буруудахгүй гэж боддог доо.

- Өөрийн тань үеийнхэн тариан талбай, үтрэм, ногоо хураалтанд бишгүй дээ тусалж нэмэр болж байсан биз?
Бид орос хэл, химийн хичээлээр шалгалт өгч 1967 онд оюутан болж АУДС-ийн хаалгыг татсан нь миний амьдралд шинэ эхлэл болсон доо. Хот хөдөө орон нутгаас 300 шахам оюутнууд АУДС-д элсэн орсон. Миний бие 1 дүгээр ангид орохдоо эгчийгээ дагаад сургуульд орсон болохоор 10 дугаар анги төгсөхдөө 16 настай, намхан хүүхэд байлаа. АУДС-д орсон оюутнууд надаас 1-21 ах хүмүүс байсан. Тухайн үед бага эмч нар их эмч болохоор АУДС-д их ордог байсан. Бараг 50 нас хүрсэн Чүлтэм гэж оюутан байсан. Бид Сэлэнгэ аймгийн Номгон, Бэлэндалайн үтрэм дээр 20/VIII-10/IX хүртэл ажилласан. Оюутан ахуй үед газар газраас ирсэн оюутнууд ижилдэн дасаж хичээл эхлэхэд 12-14 оюутантай нэг групп болон анагаахын эрдэм заалгасан даа.

Оюутан ахуй үед содон содон, сэтгэлд ул мөрөө үлдээсэн сайхан дурсамжууд байдаг?
Оюутан ахуйн анхны хичээл Анатомын лекцээр эхэлсэн. Лекцийг Анатомын тэнхимийн анхны доктор Чойжингийн Нээчин багш орос хэл дээр лекц уншсан. Зарим нэр томъёо латинаар хэлнэ, тухайлбал anterior, posterior латин нэр томъёо оруулж лекц уншихад бид орос үг, латин үг хоёроо ч ялгахгүй хөглөж байлаа.
Тухайн үед элсэн орсон оюутнууд нь бүх аймаг, хотоос ирсэн 16-38 насныхан байлаа. Бид элсэн орсон жилээ сангийн аж ахуй, 1 дүгээр эмнэлгийн суурь тавих ажилд оролцож, бага курсдээ хашаажуулалт, дайчлагаанд явж ижилдэн дасаж байсан билээ. Бид 1972 онд эмчилгээ, шүд, эрүүл ахуйн чиглэлээр 226 оюутан төгсөж эмч хэмээх эрхэм алдарын эзэн болцгоосон. Мэдээж хүний амьдралын тойрог өөр өөр, эмчийн мэргэжил эзэмшсэн боловч өөр өөр мэргэжлийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн бид сумын эмнэлгээс улсын томоохон эмнэлгүүдэд ажиллаж, ажил амьдралын гараага эхэлсэн. Бид, манай курсийнхэн анагаах ухааны салбарт ажилласан 48 жилд юу бүтээснийг одоогийн өндөрлөгөөс эргэн харахад бахадмаар, бахархамаар зүйл маш их байгаа.

Хамт нэг анги дамжаанд суралцаж байсан анд найз, эмч нараас алдар бүтээлээрээ нэртэй хүмүүс зөндөөн л байгаа даа?
Манай курсээс Ардын эмч 1, гавьяат эмч 18, гавьяат ажилтан 1, төрийн шагналт 1, Монголын шинжлэх ухааны академийн гишүүн, академич 1, Анагаах ухааны академийн гишүүн, академич 1, Анагаахын шинжлэх ухааны доктор 4, Анагаах ухааны доктор 14, профессор, дэд профессор, тэргүүлэх зэргийн эмч гээд анагаах ухааны салбарт авч болох эрдмийн цол зэрэг, алдарын шагналыг бүгдийг хүртсэн байна. Түүнээс гадна төрийн дээд шагнал одон медаль, салбарын тэргүүний ажилтан гээд дурьдвал дуусашгүй. Манай курсийн хамт олон дотроос Анагаахын шинжлэх ухааны 4 доктор төрсөн билээ. Манай курсийнхэн анагаахын шинжлэх ухааны салбарт юу бүтээснийг дурсан санахад бахархал минь төрж үнэхээр түүх гэгч цаг үеийн шалгуур гэдгийг нотлох болно.
Манай курсийнхнээс анагаах ухааны цоо шинэ салбар болох Сансарын анагаах ухааны загалмайлсан эцэг нь манай курсийн оюутан академич Л.Лхагва билээ. Лхагва маань оюутан байхдаа ч манлайлагч, эмч болсон хойноо ч манлайлагч байсаар ирлээ. Монгол хүн сансарт нисэхэд анагаах биологийн ухааны төгс шийдлийг манай Лхагва л шийдсэн билээ. Товчхондоо манай Лхагва Сансарын анагаах ухаан гэсэн цоо шинэ салбар шинжлэх ухааныг Монголын анагаах ухааны түүхэнд нэвтрүүлсэн хэрэг л дээ. Сансарын анагаах ухааныг хөгжүүлж цоо шинэ салбарыг Монголд нэвтрүүлсэнээрээ төрийн шагнал хүртсэн манай курсийн ганц л даа.
Манай курсийн хоёр дахь Анагаахын шинжлэх ухааны доктор нь Гомбын Зориг асан билээ.
Монгол хүмүүс, Монгол ухаанд хойлогийн махыг шарх, хугарал зэрэгт өргөн хэрэглэдэг хэдэн зуун жилийн түүхтэй ард түмэн. Монгол ухаанаар хойлогийн махыг хэрэглэдэг ганц ард түмэн. Үүнийг шинжлэх ухаан болгосон хүн нь Гомбын Зориг асан билээ. Г.Зориг маань хойлогийг өөрөө агнаж, өөрөө боловсруулж, өөрөө амьтан дээр туршилт хийж, бүх амин хүчлийн агууламжийг тодорхойлж хойлогийн махны анагаах чадварыг шинжлэх ухааны үндэстэй судалсан эрдэмтэн билээ. Тэрээр энэхүү судалгаагаар хойлогийн махны өвчин илааршуулах увидасыг нээснээс гадна биохимийн, биологийн анагаах ухааны олон асуудлыг төгс шийдвэрлэсэн билээ.
1980-аад онд 40 мянгатын подвалийг тохижуулан хойлогийг тэжээж, судалгаа шинжилгээ хийж, туршилтаа хийж байсантай биеэр танилцаж найздаа бахархах сэтгэл төрж байлаа. Бид хоёр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээс ажлын гараагаа эхэлж байсан сайхан мөч ард минь үлдэж дээ. Манай Г.Зориг шиг анагаах ухааны докторын ажлаараа шууд шинжлэх ухааны доктор болсон хүн монголд тун цөөн байхаа. Зориг маань Хэнтийн нурууны сарьдагт хойлогоо барихаа явахдаа Хэнтийн нуруунд төөрөөд 20 гаруй хоног болсон 10 гаруй насны хүүхдийг олж амийг нь аварсан ачтан, одоогийнхоор одоо цагийн эгэл баатар билээ.
Гурав дахь Анагаахын шинжлэх ухааны доктор нь би юм даа.
Монголын эх барих эмэгтэйчүүд судлалын шинжлэх ухаанаар өнөөдрийн өдөр 56 эрдэмтэн төржээ. Эх барих эмэгтэйчүүд судлалд ганцхан шинжлэх ухааны доктор хамгаалсан эрдэмтэн нь дурсамжийг бичигч би бээр. 2004 онд Казакстаны Алматы хотод “ Особенности течения беременности и родов у женщин в зависимости от антропометрических показателей и Климато-географических зон Монголии” нэгэн сэдэвт бүтээлээр АШУ-ны доктор хамгаалж, Монгол эмэгтэйн антропометрийн онцлог, цаг агаар газар зүйн нөхцөлтэй хэрхэн уялддаг , жирэмслэлт төрөлтөнд хэрхэн нөлөөлж болох талаар судалгаа хийж Монголын анагаах ухаанд нэгэн сөлбарыг бий болгон эхийн эндэгдлийг бууруулахад зохих нэмрээ оруулсан билээ.
Дөрөв дэхь Анагаахын шинжлэх ухааны доктор нь хүний зүрхэнд мэс засал хийсэн анхны Монгол эмэгтэй эмч бол манай Жадамбын Цэцэгээ юм. Тэрээр 1997 онд “Диагностика и хирургическое лечение сочетанного порока сердца дефекта межпредсердной перегородки со стенозом легочной артерии” сэдэвт зохиолоор анагаах ухааны дэд докторыг хамгаалж 10 жилийн дараа 2008 онд зүрхний мэс заслын зарим асуудлыг төгс шийдвэрлэж анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, профессор цол хүртсэн. Мэс заслын эмч гол төлөв эрэгтэйчүүд байдаг бол манай Цэцэгээ эмэгтэй мэс засалч, түүгээр барахгүй хүний зүрхийг алган дээрээ бөмбөрүүлж зүрхэнд мэс засал хийж шинжлэх ухааны доктор хамгаалсан ховорхон авьяастай, асар хөдөлмөрч, ухаалаг Монгол эмэгтэй. Курсийн анд Ж.Цэцэгээ 2008 онд анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалахад нь би эрдмийн хамгаалуулах зөвлөлийн гишүүний хувьд дэмжиж үг хэлж байсан билээ.

Монголын анагаахын толь болсон нэрт эрдэмтэн багш нараар хичээл заалгаж тэдний түүчээний талаар?
Анагаах ухааны ноён оргилуудын оргил болсон нэрт эмч, сурган хүмүүжүүлэгч Т.Шагдарсүрэн, Ичинхорлоо, 1947 онд хүн эмнэлгийн факультетийг төгссөн анхны 13 эмч, багш Б.Рагчаа, Г.Дорж, Ч.Долгор, Б.Цэрэнлхам, И.Ишханд, Б.Дарь, Б.Жанчив олон зуун шавь төрүүлсэн алдартай эмч, багш Г.Жамба, М.Дамбадорж, П.Долгор, Д.Цэвэлмаа, Б.Дэмбэрэл. Д.Цагаанхүү зэрэг 20 дугаар зууны Монголын сор болсон сайхан эрдэмтэн багш нараар анагаахын эрдэм заалгасан хувь заяа бидэнд тохиосон юм. Бидэнд хичээл зааж байсан дээрхи алдарт эмч, багш нарыхаа алдар, гавьяа шагналыг дурдах нь илүүц билээ.
Дорнын уламжлалт анагаах ухаанд суурилаж байсан Монголын анагаах ухааныг өөрчлөж, өрнийн анагаах ухааны гайхамшигт эрдмийг заан, 20 дугаар зууныг ноёрхож байсан соён гэгээрүүлэгч, нэртэй эмч, алдарт багш нараараа эрдэм ном заалгаж байсан бидний үеийнхэн хэзээ ч мартаж болшгүй эрхэм хүмүүс бол багш нар минь билээ. Хүн эмчлэх урлагийг төгс эзэмшсэн багш нар маань зөвхөн анагаахын эрдэм заагаад зогсохгүй, хүнтэй харьцах харилцааны соёл, эрдэм шинжилгээ судалгааны ажлын арга барилыг эзэмшүүлж, биднийг эмч болоход үнэхээр тусалж дэмждэг байсан ачтан.
Бидэнд хичээл зааж байсан багш нар маань зөвхөн анагаахын эрдмийг заагаад зогсохгүй сочн гэгээрүүлэгч, дэлхийн энх тайвны төлөө тэмцэгч, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын идэвхитэй гишүүн, анагаахын салбар шинжлэх ухааныг дэлхийн зиндаа түвшинд хүргэсэн 1962 онд Монголын шинжлэх ухааны академи байгуулагдахад шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдож байсан Т.Шагдарсүрэн, Б.Рагчаа, В.Ичинхорлоо багш нар маань шинжлэх ухааны академийн суурийг тавилцсан эгэлгүй эрдэмтэн, агуу хүмүүс байлаа.
Надад эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн хичээл зааж, эх барих эмэгтэйчүүдийн эмч болгон шинжлэх ухааны тансагийг мэдрүүлсэн, Монголын эх барих эмэгтэйчүүд судлалаар анхны эрдмийн зэрэг хамгаалсан, Монгол улсын гавьяат багш, доктор профессор М.Дамбадорж (1949 онд төгссөн), Монгол улсын гавьяат эмч, профессор, эмэгтэйчүүдийн нэрт эмч Д.Цэвэлмаа (1952 онд төгссөн), ахмад багш С.Дунгаамаа (1949 онд төгссөн), Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын эмч, анагаах ухааны доктор, профессор Б.Жав багш нараараа бахархана, мартаж үл болно.

Эрдэм судлалын ажлын сэдэв, цараа ач холбогдол багш нарын тань тухайд гэвэл?
Би удам дагасан анхны сэхээтэн билээ. Өнөөдрийн өдөр хүртэл эрдэм судлал эрдмийн ажлыг өөрийнхөө багш нарын дэмжлэг, өөрийн оролдлого, хөдөлмөрөөр бий болгосондоо.
• ЗХУ-ын Белоруссийн Минск хотын Эмч нарын мэргэжил дээшлүүлэх институтын аспирантурт суралцан, тусгай зөвлөлд “Комплексное лечение рвоты беременных с включением луча лазера” сэдвээр Анагаах ухааны докторын (Ph.D) зэрэг 1988-1990 онд хамгаалсан.
• Казакстан улсын Алмата хотын ЭНЭШТ–ийн эрдмийн тусгай зөвлөлд “Особенности течения беременности и родов у женщин в зависимости от антропометрических показателей и климато-географических зон Монголии ” сэдвээр Анагаахын шинжлэх ухааны докторын ( Sc.D) зэрэг 2004 онд хамгаалсан.
Би 1981, 1986, 1991 онд тэргүүлэх зэрэг хамгаалж, 1994 онд дэд профессор, 2004 онд профессор, 2009 онд Монголын Анагаах Ухааны Академийн гишүүн академич болсон билээ.
• Профессор М.Отгоны хамт 1981 онд хэт авиан оношилгоог анх удаа Монгол улсын Анагаах Ухааны салбарт нэвтрүүлэн эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимд энэхүү оношилгоог нэвтрүүлж, одоо бүх хот, аймаг, сум, хувийн хэвшлийн салбарт нэвтрээд байна.
• Эх барих эмэгтэйчүүд судлалын шинжлэх ухааны сурах бичиг, гарын авлага, монограф 30 гаруйг бичиж, эх барих эмэгтэйчүүдийн эмч, АУ-ны сургуулийн ахлах дамжааны оюутны хэрэглээ болж байна.
• Эх барих эмэгтэйчүүд судлалын эрдэмтдээс Анагаахын шинжлэх ухааны докторын анхны зэргийг 2004 онд хамгаалж, анагаах ухааны эх барих эмэгтэйчүүдийн салбарт 17 эрдэмтнийг төрүүлэв.
• Монгол улсад анх удаа хэвлийн гялтангийн гадуурх мэс заслын хагалгааг нэвтрүүдж, кесар хагалгааны нэг эгнээт, зангилаагүй оёдол, жирэмсний хожуу хордлогыг арфонадаар эмчлэх, удирдах аргыг нэвтрүүлсэн.
• Эх барихын практикт хэт авиан оношилгоог анх нэвтрүүлэн оношилгооны шинэ аргуудыг эмнэлзүйн практикт нэвтрүүлж эх барих, эмэгтэйчүүдийн хэт авианы мэргэжил дээшлүүлэх дамжааг 2004 оноос хичээллүүлж, эх барих, эмэгтэйчүүдийн 500 орчим эмч нарыг мэргэшүүлж 2000 гаруй оюутнуудад эх барихын хичээлийг заажээ.
• ЭМЯ-ны эх барих эмэгтэйчүүд судлалын салбарын ерөнхий мэргэжилтэн, мэргэжлийн зөвлөлийн даргаар, гишүүнээр 30 гаруй жил ажиллаж Монгол улсад эхийн эндэгдлийг бууруулах стратегийг (2000-2004, 2005-2010) анх удаа санаачлан, нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг боловсруулан гаргахад оролцон “Эхийн эндэгдэл өндөртэй улс орноос дунд зэргийн эхийн эндэгдэлтэй орон болоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Монгол улс 1986 – 2016 онд эхийн эндэгдлийг 7 дахин бууруулж 2016 онд эхийн эндэгдлийг тууштай бууруулж чадсан 8 орны нэг болон ДЭМБ-ынбатламжавсан болно.
• Эх барих, эмэгтэйчүүдийн эмч бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх ажлыг гардан зохион байгуулж, ЭНЭШТ, КНАГ, II, III Амаржих газруудад (Хуучин нэрээр) зөвлөх эмчээр ажиллаж эх үрсийн төлөө өөрийн ухамсарт амьдралынхаа 48 жилийг зориулж байна.

Нутаг усныхаа талаар...
Би Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Ховд аймаг 18 ястантай, Дарви сум халх сум, манай сумаас Улсын баатар 1, хөдөлмөрийн баатар 7, Төрийн соёрхолт 3, Ардын цолтон 2, гавьяат цолтон 30 гаруй, Шинжлэх ухааны доктор 15, Доктор 80 шахам төрсөн алдартан арвинтай нутаг даа. Манай сумынхныг Олхонууд овгийнхон гэдэг юм. Олхон гэдэг нь олон тоонтууд гэсэн үг гэж ярихыг сонссон. Манай нутгийн төрийн тахилгатай Сутай уулыг бид олон жил шүтэж ирсэн. Урьдын цагт хятад түвдийн шинжээчид манай сумаар явж байхдаа Сутай цагаан уулыг үзээд “Их бичгийн хүн баруун гараа амрааж, зүүн гараараа тохойлдон саравчлаад, баруун хойшоо хараад, гүн бодлогширч байна. Энэ хүний бичгийн янтай нь Хүйсийн говь, бийр нь Булган үзүүр, бэх нь Хөвхөрийн гол юм. Энэ нутгаас бичгийн олон мэргэд төрөх юм байна. Хормой бэл нь буян хураах бэлгэдэлтэй юм” гэж аав минь ярьж байсныг санаж байна.

Таны хувьд сонирхдог хобби?
Шатар тоглох сонирхолтой. Хэлэх дуртай сургааль үг бол “Шинэ мэдлэг дундын өмч” шүү гэдэг.

Гэр бүлээ танилцуулна уу?
Манай гэр бүлийн хүн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын гаралтай Г.Даваасүрэн хэл шинжлэлийн магистр, 1978 оноос хойш ХААДС, АШУҮИС-д гадаад хэлний багшаар ажиллаж, гавьяаны амралтанд суусан. Манайх 3 хүүхэдтэй. Том хүү Э.Лхагва-Очир ЭМШУҮИС-ийг 2003 онд төгссөн, эх барих эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй. Японы Нагояа хотын их сургуульд 2013 онд Анагаах ухааны доктор хамгаалсан ахлах зэргийн эмч. Одоо нийслэлийн Өргөө Амаржих газар Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа хариуцсан орлогч дарга хийдэг. Эхнэр О.Түмэндэмбэрэл хүний их эмч, Токиогийн Их сургуульд Магистр хамгаалсан, одоо олон улсын байгууллагад ажилладаг.
Охин Э.Анударь Куба Гавана хотын Шүдний эмчийн их сургууль төгссөн, Японы Нагоя хотын Айчи-Гукай шүдний сургуульд Анагаах ухааны докторын зэрэг 2014 хамгаалсан. Одоо АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуульд багш. Нөхөр Б.Булган хувиараа ажилладаг, геологич мэргэжилтэй.
Бага хүү Э.Элдэв-Очир Канад улсын Ванкуверийн Бритиш Колумбын их сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр төгссөн. Одоо Худалдаа хөгжлийн банканд ажилладаг. Эхнэр Т.Сувд-Эрдэнэ ХХБ-д эдийн засагч, санхүүчээр ажилладаг. Манайх 8 ач зээтэй.
Та эрүүл мэндийн яаманд Газрын даргаар ажиллаж байсан хүн, манайд эмч бэлтгэх ажилд юу хэлмээр байна?
Тиймээ, та их чухал асуудал хөндлөө. Миний бие НӨАГ болон ЭХЭМҮТ-ийн захирал, ЭМЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга нийт 18-19 жил удирдах ажил хийж байна. Манайд эмч бэлтэгдэх 17 их, дээд сургууль байгаа гэж сонссон. Аль ч мэргэжил хариуцлага хүлээдэггүй мэргэжил гэж байхгүй. Мэргэжил мэргэжил дотроос хүнийг эмчилдэг мэргэжил бол өндөр ёс суртахуунтай, өргөн мэдлэгтэй, хариуцлага шаарддаг. Нэрийг мартсан нэгэн ухаантан төмөрчин байх хүн эмч болох, эмч байх хүн төмөрчин болохоос их айдаг гэж хэлсэн байдаг. Эмч болох хүнийг сайтар сонговол зохилтой. Судлаачдын тогтоосноор 2-3 сая хүн амд 1 анагаах ухааны сургууль байвал зохино гэдэг. Өндөр хөгжсөн Япон, Америк оронд энэ зарчмыг баримталдаг. Манайх 3.2 сая хүн амтай мөртлөө ийм олон анагаахын сургууль байх шаардлагагүй. Энэ байдлаар явбал эмч нарт ажиллах газар олдохгүй болно. Эрүүл мэндийн салбарт ажиллах эмч чанартай бэлтгэгдэх ёстой, үүнд сургалт явуулах материаллаг бааз, боловсон хүчин чухал гэдгийг анхаарвал зохино.

Ярилцсан С.Бадамжав

131 удаа уншсан

1 comment