Чимэдцэеэгийн  Пунцаг: Залуу эмч нарыг сургаж тэднараараа бахархаж сууна даа...

1942 онд Баянхонгор аймгийн Жаргалант сумын Улаанханд гэдэг газар төрсөн
ЭМШУИС-ийн мэс заслын тэнхэмийн эрхлэгч
П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлгийн мэс заслын клиникийн зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор.
1966 онд ОХУ- ын Эрхүү хотын АУДС дүүргэж, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг, УКТЭ-т эмчээр ажиллаж байгаад 1978 оноос ЭМШУИС-д багшилж байна.
1985 онд «Цусаар дамжин халдварласан ясны идээт архаг үрэвслийн онош эмчилгээний асуудалд» сэдвээр Улаанбаатар хотноо анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Монгол Улсын Хүний гавъяат эмч /2008. II.6/. Алтан гадас, Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одонтой.

Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, мэс заслын шинэ арга технологиудыг практикт нэвтрүүлэх, хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйлсэд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын гавьяат эмч Чимэдцэеэгийн Пунцагт Ардын эмч цол хүртээв.

Та Баянхонгор аймагт хэдэн онд эмчээр очсон бэ?
Би 1966 онд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж эхэлснээсээ хойш хүн ардынхаа эрүүл энхийн манаанд өнөөдрийг хүртэл 50 гаруй жил зүтгэж явна даа. Бас эмчилгээний хажуугаар эмнэл зүй, мэс заслын шинэлэг техник арга зүй, инновацыг нэвтрүүлэх, залуу эмч нарыг бэлтгэх ажилд одоо хүртэл хүчин зүтгэж, тэднийхээ хөгжиж сайжирч байгаад нь баярлаж суух юм.

Таны бичсэн олон судалгаа эрдмийн ажил байдаг?
Тиймээ чамгүй л олон зүйл бичлээ. Хэрэв сонирхвол тэдгээрээс дурдхад эрүү нүүр орчмын нэвчээсийн үед гүрээний гадна артерийн төгсгөлийн салаа болох чамархайн өнгөц артериар антибиотик эмчилгээ хийх аргыг нэвтрүүлж үр дүнг тооцсон бөгөөд энэ арга нь цаашид практикт өргөн хэрэглэж байх боломжтой болсон. Эрүү нүүр орчмын нэвчээсийн эмгэг жам, өнгөц гүний байдалд тулгуурсан эмчилгээний хам аргыг боловсруулж клиникт хэрэглэн, үр дүнг тооцсон Өөрийн оронд анх удаа эрүү нүүр орчмын нэвчээсийн тохиолдол, шалтгаан, хүндрэлийн байдлыг судалсан.

Энэ судалгааны зорилго нь юу вэ?
Судалгааны зорилгод хүрч тодорхойлохын тулд хэд хэдэн зорилтуудыг зайлшгүй шийдвэрлэх болсон. Жишээ нь эрүү нүүр орчмын нэвчээсийн тохиолдлыг мэргэжлийн тасгуудад хэвтэн эмчлүүлэгчид ба үрэвсэлт өвчний дунд эзлэх хувь, нас хүйс, хот хөдөөгийн байдлаар тогтоох. Мөн эрүү нүүр орчмын нэвчээсийн шалтгааныг тодорхойлж, зонхилох байрлал, түүний өнгөц гүний байдлыг тогтоох, Эрүү нүүр орчмын нэвчээсийн хундрэлийн байдалд дүн шинжилгээ хийх, нэвчээсийн үе шат, эмнэл зүйн явц болон эмгэг жамтай уялдсан эмчилгээний хам аргыг боловсруулж практикт нэвтрүүлэх. эрүү нүүр орчмын нэвчээсийг зонхилон үүсгэж бун нянгийн төрөл f тэдгээрт хамгийн сонгомол үйлчлэлтэй антибиотикуудыг тогтоож, гр ( + ) ба гр (-) нянгаар үүссэн нэвчээсийн эмнэл зүйн шинжийн онцлогийг тогтоох гэх мэт жижиг жижиг зорилтуудыг тогтоож байж зорилго нь сайтар тодорхойлогдоно.

Энэ судалгааны шинэлэг тал нь юу юм бэ?
Бидний хийсэн судалгааны ажлын шинэлэг тал нь дараах байдлаар тодорхойлогдож байна. Нэгдүгээрт эрүү нүүр орчмын нэвчээсийн үед гүрээний гадна артерийн төгсгөлийн салаа болох чамархайн өнгөц артериар антибиотик эмчилгээ хийх аргыг нэвтрүүлж үр дүнг тооцсон бөгөөд энэ арга нъ цаашид практикт өргөн хэрэглэж байх боломжтой болсон (Ашигтай загварын томъёолол. Олон улсын ангилал: 7A61B17100, гэрчилгээний №720). Хоёрдугаарт эрүү нүүр орчмын нэвчээсийн эмгэг жам, өнгөц гүний байдалд тулгуурласан эмчилгээний хам аргыг боловсруулж клиникт хэрэглэн үр дүнг тооцсон. Гуравдугаарт өөрийн оронд анх удаа эрүү нүүр орчмын нэвчээсийн тохиолдол, шалтгаан хүндрэлийн байдлыг судласан.

Та бүгдийн хийсэн ажлыг ач холдогдол хэр байна?
Маш их практикийн ач холбогдолтой эрүү нүүр орчмын нэвчээсийг үүсгэгч нянгийн төрлөөс хамаарах эмнэл зүйн гол шинжүүдийг тогтоосон нь уг өвчний оношлогоо, эмчилгээг боловсронгуй болгох үндэслэлийг бүрдүүлсэн нь маш чухал ач холбогдол. Мөн эрүү нүүр орчмын нэвчээсийн эмгэг жам, эмнэл зүйд тулгуурласан хам эмчилгээний аргыг боловсруулсан, хүнд хэлбэрийн нэвчээсийн үед чамархайн өнгөц артериар антибиотик эмчилгээ хийх аргачлалыг практикт нэвтрүүлсэн. хот хөдөөд ажиллаж байгаа эмч нарт судалгааны ажлын үр дүнгээс аргачилсан зөвлөмж илгээсэн.

Урилга хүлээн авч бяцхан ярилцлага өгсөн танд баярллаа
Танай сонины хамт олонд ажлын амжилт хүсэе.

Ярилцсан С.Бадамжав

28 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш