Даваадоржийн  УлААНХҮҮ: ...хүний төлөө гэсэн сэтгэлтэй, сайн эмч болох ёстойг ухаарсандаа би...

Алаг адуун овогтой Даваадоржийн Улаанхүү
1951 ондУлаанбаатар хот Амгаланд төрсөн
Гэр бүл, хүүхдийн мэдээлэл /ажил, мэргэжил, боловсрол, хаана юу хийдэг/ Эхнэр М.Энхтуул нүдний мэс заслын эмч, анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор, “УБ” ХХК-д эмч, 4 хүүтэй, эдийн засагч, эмч, санхүүч, олон улсын харилцааны мэргэжлүүд эзэмшсэн, өрх тусгаарлацгаасан.
.Хаана, ямар сургууль төгссөн /их, дээд сургууль, курс/ Улаанбаатар хотын 10 жилийн 14-р дунд сургууль, АУДээд Сургууль, мэс заслын эмчийн мэргэжил олгох, дээшлүүлэх курс.ОХУ-д трансфузиологич мэргэжил олгох курс, Тайланд, Солонгос улсад эрүүл мэндийн удирдалгын дамжаанд тус тус суралцсан
Улсад ажилласан жил, үүнээс ЭМБ-д хэдэн жил, ямар албан тушаалд ажилласан, одоо эрхэлж байгаа ажил.


Улсад тасралтгүй 45 жил ажилласан. Үүнд:
1975-1982 онд Төв аймгийн Баяндэлгэр сум дундын эмнэлэгт мэс засалч, ерөнхий эмчээр,
1983-1987 онд Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс засалч, ЭМ-ийн газрын байцаагч, Төв аймгийн намын хороонд лектор
1988-1993 онд Эрүүл Мэндийн яаманд мэргэжилтэн
1993 оны 3-р сараас 2012оны -7- сар хүртэл 20жил Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирлаар
2014-оноос 2019 онд АХБ –ны ЭМСХХ-5 төслийн үндэсний зөвлөхөөр тус тус ажилласан

Эрдмийн зэрэг цол

  • Анагаах ухааны хүрээлэнгийн клиникийн профессор ,
  • Эрүүл мэндийн удирдлагын ухааны зөвлөх зэрэгтэй ,
  • Анагаах ухааны магистр ,
    ШБОС, оюуны өмчийн патент, нээлт /сэдвийн нэр/.
  • “Цус, цусан бүтээгдэхүүнийг даршлах уусмал бүхий битүү системд бэлтгэх арга” гэрчилгээ №1150,
  • “Шинэ сийвэнгийн гарцыг нэмэгдүүлэх, эрчимжүүлсэн арга” гэрчилгээ №11179. Төр засгийн болон ЭМЯ-ны шагнал, төрийн яам, газрын болон бусад ОНБ-ын шагналыг хэдэн онд авсан.
  • Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан 2017 он
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 2012 он
  • Алтан гадас одон 2006 он.
  • Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медаль,
  • Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан 1997он,
  • Эм хангамж үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан 2003 он,
  • Үйлдвэрчний эвлэлийн тэргүүний ажилтан 2000 он,
  • МУЗН-ийн тэргүүний ажилтан 2003 он,
  • УЗН-ийн “Нигүүслэл” медаль 2005 он,
  • МЗХ-ны залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч 2009 он,
  • Спортын мастер 2007 он,
  • 80 удаагийн өгөлтөөр 35 л цусаа бэлэглэсэн МУЗН-ийн “Хүндэт донор” 1999 он
  • Ном, ЭШ-ний өгүүлэл, бүтээлийн жагсаалт.
  • Цочмог цус алдалт* Эх барихын цочмог цус алдалтын үеийн трансфузиологийн тусламж*, Сэлбэлт юүлэлт, “Бид хаана явна вэ” Сэлбэх эмчилгээний гарын авлага, Цэнхэр цус зэрэг 20 гаруй ном бичиж, орчуулж, хянан тохиолдуулсан,мөн 50 гаруй ЭШ-ний өгүүлэл бичиж эмхэтгэлд хэвлүүлсэн, 30 орчим лекц бичиж хот, хөдөөгийн эмч нарт хүргэсэн.

Эмч болсон нь тохиолдлын хэрэг үү эсвэл...
Миний аав олон жил тээврийн тэрэг барьдагжолооч хүн байсанболохоорби багаасаа техникт дуртай, 10-р анги төгсөөд техникийн инженер болох мөрөөдөлтэй байлаа.Харамсалтай нь тэр жилийн хувиарт инженерийн хувиар бараг ирээгүй надад МУИС-ын Герман хэлний бэлтгэл ангид орох ,ангаахад орж эмч болох хоёр боломж байсан .Энэ тухайгаа аавдаа хэлж их сургуулийн бэлтгэл ангийг аваад гадаадад инжнерийн мэргэжлээр сурах боломж гарна гэхэд аав минь Чи сурч чадвал эмч мэргэжил нь дээрдээ эмч хүн олонд тустай буянтай ажил, нөгөө талаар толгой дээрээ ламтай үхнэ гэгчээр эмчтэй үхэх минь, тэгээд ч чи олон дүү нартай хүн гэлээ. Ингээд л анагаахыг сонгосон.
1971 онд аав маань гэнэт өвдөж олигтой ч эмнэлэгийн тусламж авч чадалгүй хүний ясны хэдэн латин нэрнээс өөр юу ч мэдэхгүй анагаахын оюутанхүүгийнхээ өвдгийг дэрлэн бурхны оронд явсан. Тэр үед л би хүний төлөө гэсэн сэтгэлтэй сайн эмч болох ёстойг ухаарсандаа.

Оюутан ахуй үед содон содон сэтгэлд ул мөрөө үлдээсэн сайхан дурсамжууд байдагдаа
Хүний амьдралын хамгийн сайхан үе оюутан цагийн он жилүүд байдаг. Тэр үеийн 4 том дээд сургуулиуд дотроо хамгийн хүнд хичээлтэй, өдөр бүр хамгийн том цүнх барьдаг түүндээ анатомийн атлас, халад, табочик, заримдаа хүний яс ч цүнхлээд гүйдцгээдэг хичээл нь голдуу 8-н цаг, шууд л оросоор лекцүүд орж хажуугаар нь латин үг цээжилж колликум, зачёт шалгалт, лекц семинар курац гээд өдөр хоног өнгөрч байгааг ч мэдэхгүй, Зайсанд халдварт, сүрьегийн, Шар хаданд сэтгэцийн эмгэгийн, 1, 3-р эмнэлэг, Зүүн 4 замын тэнд арьс өнгөний, Барилгачин нийгэмлэгийн спорт зааланд биен тамирын гээд тал тал тийш гүйж өгнө. Яаж амжуулж байсан юм бол нэг мэдэхэд 6-н жил.
Степендээ авсан өдөр Улаанбаатар рестораны хуйцаа идэж тансаглаад л бусад ихэнх өдөр гуанзанд таваг шөл дундаа авч 400 гр –аас доошгүй талхаар түрж цаддаг бүр цаашилбал мөнгөгүй болж охидуудын гөөхийний талыг гуйж, аргалж аваад карантын усаар даруулж хоолны асуудлыг шийдэж явсандаа.
Ном их ховор олддог байлаа. Орос ном орос хэл дээр бичсэн лекцээ л уншиж шалгалтаа өгнө, Монгол хэл дээр бичигдсэн ганц нэг л ном байдаг байсан харин би тэр үеийн номын дэлгүүрийн орос номын тасгийн худалдагч охидуудтай найзлан байж овоо хэдэн номтой болсон нь төгсөж гараад аминд орсон шүү .

Өөрийн тань үеийхэн тариан талбай үтрэм ногоо хураалтанд бишгүйдээ тус нэмэр болж байсан биздээ
1-р курст намар сургуульдаа бүртгүүлсний маргаашаас нь барилга дээр ажиллах, хадлан, тариа, мэлхий түүх, төмс ногоо хураах дайчилгаа, ууланд мод хийж малын хашаа барих гээд 5 намарт хийгээгүй ажил байхгүй ямар ч ажил, ямарч цаг агаартай байсан оюутан бид шантарч байгаагүй, инээд хөөр, сайхан нөхөрлөл, бас бидний олон хүн оюутны намраас насны ханиа олсон байдаг, тийм л ажилд хамт олон бүрдэж хүний чанар танигдан амьдралын их зүйлийг сурцгаадаг хүмүүжлийн их сургууль байлаа.
Энэ бүх ажилд цалин мөнгө гэж авдаггүй зөвхөн бидний хоол байрыг хариуцдаг байлаа. АУДС –ын ,ЭХЭШҮТ-ын барилгын суурийг тавих ажилд олон өдөр ажилласан одоо харахад барилгачин хүн шиг бахархалтай харагддаг .Оюутны намар хамгийн аз жаргалтай инээд хөөрөөр бялхсан өдрүүд байдагсан.
Хамт нэг анги дамжаанд суралцаж байсан анд найз эмч нараас алдар бүтээлээрээ нэртэй хүмүүс зөндөө л байсандаа
Энэ талаар бичнэ гэвэл хэдэн боть ном болно, 1975 оны төгсөгчидөөс өнөөдрийн байдлаар Ардын эмч нэг Гавьяат цолтон 18 төрсөн ийм анги курс одоогоор анагаахын түүхэнд зөвхөн манай 1975 оны төгсөгчид шүүдээ Тэдгээрийн дотор булган сүүлтэй анхны гавьяат Ардын эмч Үйлст, сургуулиа төгсөөд ганц сум, аймагтаа тогтвортой ажилласан Баянхонгорын Шаравнямбуу, Хэнтийн Жавзанрагчаа, Архангайн Дашдэндэв, Дундговийн Жагаа, Баянөлгийн Жүнс, Жекей, гээд олон бий, Жагаа, Жекей хоёр Анхдугаар үндсэн хууль батлалцсан депутатууд их хурлын орлогч дарга байсан. Үүнээс гадна манай ангийхнаас Сандуйжав акадимич, Авирмэд, Батсүх, Аня, Болдсайхан гээд 10 гаруй эрдэмтэн Акедимич, докторууд төрөн гарч одоо ч анагаахын их дээд сургуулиудад багшилсаар байна.
Бас мэс заслын мэргэжил дээшлүүлэх курсын 1978 оны ангийн 12 хүнээс БХЯ-ны Балдир Ардын эмч. Ховдын Даваахүү, Говь-Алтайн Загдрагчаа, Завхны Балжинням гээд аймаг нутагтаа хайрлагдсан гавьяат эмч 8 төрсөндөө.Бахарахмаар шүү.

Ажлын гараа олон жилийн нөр их хөдөлмөргараа хаанаас эхтэй вэ
Бидний үед ихэнх төгсөгчидийг шууд орон нутагт хувиаралдаг тогтолцоотой байлаа. Би олон өнчин дүүтэй, ээж маань ганцаараа ажил хийдэг, тул тэдэнтэйгээ ойр байхыг бодоод Ахадаа (Очирбат) санаагаа хэлэхэд Чи сайн эмч болно гэж л бодож байгаа бол хөдөө явж ажиллах нь зөв гэсэндээ тэгээд ч ойрхон тул Төв аймагт хувиар авч Төв аймгийн хамын хорооны шийдвэрээр Баяндэлгэр сумын сум дундын эмнэлэгт мэс засалч эмчээр томилогдон улмаар Ерөнхий эмчийг хавсран аймгийнхаа зүүн 5 суманд нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх үүрэг хүлээн ажлынхаа гарааг эхэлж энэ сумандаа 8 жил, Аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс засалчаар 4 жил гээд хөдөөд 12 жил ажилласан.

Монголын анагаахын толь болсон нэрт эрдэмтэд багш нараар хичээл заалгаж тэдний талаар?
Бид анагаахын алтан үеийн амьд бурхад болсон багш нараар заалгаж байсан ховорхон азтай хүмүүс гэж өөрсдөөрөө бахархадаг. Б.Дэмбрэл, Д.Цагаанхүү, Т.Шагдарсүрэн, В.Ичинхорлоо, П.Долгор Ч.Долгор .Долгор. Р.Нямаа. Б.Рагчаа Г.Дорж. С.Доржадамба гээд олон нэрийг бичиж болно. Тэр үед одоогийнх шиг ЭХО, КТГ, MRI, Дуран зэрэг аппарат байхгүй ч тавсан онош, хийсэн мэс засал олон улсын түвшинд байсныг тэр үед гадаадаас ирсэн зөвлөхүүд өндөр үнэлж байхыг сонсоод бахархан биширч байсан.
Багш нар шаардлага маш өндөр, онолоос гадна практик дадлагад илүү их анхаардаг, бааз эмнэлэгүүд ч бидний сурах бүх нөхцөлийг бүрдүүлж тусалдаг байсан болохоор төгсөж гараад амьдралын шалгалтанд их бүдрээгүй. Хөдөө орон нутагт тэр үед одоогийнх шиг утас, цахим холбоо байхгүй, асууж зөвлөх багш байхгүй авч явсан хэдэн ном л аминд ордог байлаа.

Цусны Улаанхүү гэцгээдэг, Энд та олон жил ажилласандаа?
Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвийн захирлаар 1993 оны 3-р сараас 20 жилтасралтгүй ажиласан. өндөр насны гавьяаны амралтанд суусны дараа ч ЭМЯ, АХБ –аас тус төвд хэрэгжүүлсэн Эрүүл Мэндийн Салбарын Хөгжил хөтөлбөр -5 төслийн үндэсний зөвлөхөөр 5 жил ингээд нийт энэ албандаа 25 жил хамт олонтойгоо Цусны Улаанхүү нэртэй болтолоо ажилласан,манай хамт олон сайхан хамт олон шүү.

Нутаг усныхаа талаар .....
Би ч Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат Пунсалмааагийн 5 дахь хүүхэд 2 настай байхдаа Даваадоржийнд үрчлэгдсэн, бараг уравсан нөхөр гэж хөгшчүүл ярьдаг юм. Бага байхдаа надад ууланд 5 дүү байгаа гэж ярьдаг байсан үнэхээр намайн өргөж аваад хэдхэн жилийн дараа олон дүүтэй болсон Олон дүү дагуулсан гээд баастай бурхан байлаа, гэхдээ манай аав ээж хүүхдүүдээ эрхлүүлдэггүй хайр нь дотроо хал нь гаднаа байж өсгөж,хүмүүжүүлсэн тул миний дүү нар өнчин өрөөсөн өссөн ч хүний зэрэгтэй яваа.

Гэр бүлээ танилцуулна уу?
Баруун хараад 1974 оны намрын дайчилгааны ажлын үеээр нүдэнд тусч танилцсан охин маань одоогийн миний хань 4 хүүгийн маань эх М.Энхтуул байсан. 1977 ондхүүхдийн эмчийн анги төгсөөд надтай хамт сум дундын, эмнэлэг Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн эмчээр ажиллаж байгаад ЭНЭШТ –ийн хүүхдийн нүдний тасгийг үүсгэн байгуулалцан ОХУ-д нүдний мэс засалч улмаар Гельмаголцын нэрэмжит нүдний төвд аспирантурт суралцан доктрын зэрэг хамгаалсан, тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор цолтой эмч. 4 хүү маань тусдаа гарцгаасан эмч, хуульч, санхүүч, улс төр судлаач зэрэг мэргэжил эзэмшсэн 10 гаруй ач бужигнасан өнөр өтгөн айл болсон.

Ямар сонгуульт ажил эрхэлж байв даа Одоо ч гэсэн төдий олон уу?
Өөрийн ажлын зэрэгцээ цөөнгүй сонгуульт ажилтай байсан Жишээ нь МУЗН –ын удирдах зөвлөлийн гишүүнээр 10 –аад жил, Монголын эм зүйчдийн холбоог үүсгэн байгуулалцаж 8-н жил удирдах зөвлөлийн гишүүнээр, ЭМЯ ны стандартын хорооны эмийн салбар зөвлөлийн гишүүнээр 6 жил, Монголын Сайн дурын байгуулагуудын үндэсний сүлжээ байгуулагын ерөнхийлөгчөөр 4 жил, Баяндэлгэр сумын нутгын зөвлөлийн гишүүнээр 10 гаруй болж байна ЦССҮТ –ын ахмадын зөвөлийн даргаар одоо ч ажиллаж байгаа гээд олон сонгуульт ажилтай байлаа. Одоо ч даахгүй нохой булуу хураах гэгч болно биздээ

Тэдэн төрийн нүүр үзлээ гэдэг шиг олон захиралтай хамт ажиллаж байсан биздээ?
Би ЭМЯ-д ажилласан 5-н жилийг эс тооцвол хөдөөд эмнэлэгийн даргаар 8-н жил ЦССҮТ –д захирлаар 20-н жил ажилассан болохоор захиралтай бараг ажиллаж байсангүй харин анагаахын оюутан үеээс тооцвол эрүүл мэндийн 15 сайдын нүүр үзэж байна.Энэ олон сайд нарын дотор Ням-осор сайд 13жил Нямдаваа сайд 10 гаруй жил гэх мэт олон жил ажилладаг байсан 1990 –ээд оноос хойш хэдхэн сарын настай сайд нар их болждээ.

Манайд хэдэн мянган эмч бэлтгэж байна, Ийм хэрэгцээ хир байдаг юм бол?
10000 хүн амд ногдох эмчийн тоогоор дэлхийд их дээгүүрт ордог гэсэн харин чанарын хувьд манай улсын дипломыг хүлээн зөвшөөрч эмчээр ажиллах боломж олгодог улс орон хэд бол мэдэхгүй юм. Гадаад хэлнээс эхлээд сургалтын агуулга хөтөлбөр бусад улс орны шаардлагыг хангадаггүй л гэж сонссон
Анагаахын хэцүүхэн бөгөөд олон жилийн сургалтанд хамрагдан эцэг эхийн ихээхэн мөнгийг үрж төгсөөд ажилдаа ч тэнцэхгүй, өөрөө ч сонирхолгүй болж худалдааны лангуу, рестраны үйлчилэгч хийгээд байвал хайран амьдралын цаг хугацаа, хайран зарцуулсан зардал Ийм, сулхан суралцсан, сурагсан мэрэгжилтэнүүд ажил дээр гаргаад байвал эрүүл мэндийн салбар яаж хөгжих, хүн амын эрүүл мэндийн асуудал яах вэ ?

Орчин үеийн шаардлага хэрэгцээ хангасан нэр хүндтэй эмч бэлтгэхэд юуг анхаарах ёстой юм бэ ?
Миний бодлоор юуны өмнө сургалтийн стандарт, сургалтын тогтолцоог улсын хэмжээнд нэг болгох түүнд нийцсэн сургалтын материаллаг бааз (байр, заал, танхим, техник хэргэслэл бааз эмнэлэг), багшлах боловсон хүчин тэдгээрийг тасралтгүй бэлтгэх тогтолцоо, төгсөгчидийн шалгуур, Цаашилбал давтан сургалт, мэргэжүүлэх сургалт, зохион байгуулах зэрэг зааг ялгаатай байх эсэхийг бодлогоор шийдэж зохион байгуулах зэрэг их зүйлийг энэ олон анагаахын сургуулиуд хамтран шийдвэрлэх нь зүйтэй болов уу гэж бодож суудаг, Хамгийн гол нь үнэхээр хүний төлөө сэтгэлтэй, эмч болох хүсэл зорилго тэмүүлэлтэй хүүхдүүдийг сонгож байвал бас элсэх шалгуур өндөр байвал сайнсан.

Талархалын үг
Өрөгсөн тангарагтаа үнэнч байж хүний төлөө гэсэн сэтгэл, үнэнч зүтгэлээрээ олон түмэндээ үнэлэгдсэн хот хөдөөгийн олон олон эмч нараа алдаршуулан мөнхжүүлсэх үйлсэд зүтгэж явдаг Ш.Ванчаарай, Г.Пүрэвдорж, Р.Бямбаа нарынхаа буянтай үйлсийг үргэлжлүүлэн баяжуулж байгаа доктор С.Бадамжав таны энэхүү зүтгэл үйлсэд тань талархах ялдамд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн олон олон эмч нарынхаа дурсамж түүхийг хойт үедээ үлдээх энэхүү буянтай ажилд тань амжилт хүсье.
Та нар цөмөөрөө Засагт хааны хөх эрчүүл байдаг нь сонин шүү.

Ярилцсан С.Бадамжав

20 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш