Болдбаатарын Гантуяа: Анагаахад сурсан он жилүүд минь давтагдашгүй ээ...

Овог: Б.Гантуяа
Нас, Хүйс: 37, Эмэгтэй
Яс, Үндэс: Халх
E-mail: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Төгссөн сургууль
АУҮИС 1999-2005 Хүний их эмч
АШУҮИС 2005-2007 Лабораторын эмч
АШУҮИС 2008-2009 Дотрын эмч
АШУҮИС 2009-2010 Гастроэнтерологич
АШУҮИС 2010-2014 АУ-ны Магистр
Ойтагийн Их Сургууль, Япон улс 2015-2019 АУ-ны Доктор

Эрдмийн зэрэг хамгаалсан байдал
АУҮИС “Монгол улсын насанд хүрсэн хүн амын дунд ходоод улаан хоолойн сөргөө өвчний тархалтыг судалсан дүн” 2012- 2014-он
Япон улс, Ойтагийн Анагаах Ухааны Их Сургууль “Монгол хүн амын дундах ходоодны өмөнгийн зарим шалтгаан, эрсдэлт хүчин зүйл, хеликобактерын халдварын онцлог” 2015- 2019-он
Гавъяа шагнал: Эрүүл Мэндийн Яамны Жуух
Гадаад хэлний мэдлэг: Англи хэлтэй

Ажлын туршлага:
“Монолаб” лаборатори Лабораторын эмч 2007- 2008-он
“Баянгол ” эмнэлэг Дотрын эмч 2008- 2009-он
Анагаах Ухааны Хүрээлэн Эрдэм шинжилгээний ажилтан 2009-2010-он
Шастины нэрэмжит Улсын 3-р Төв Эмнэлэг Гастроэнтерологич 2012-2013-он
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Гастронтерологийн тэнхимд багш 2013 оноос хойш
Монгол-Япон сургалтын эмнэлэг Гастроэнтерологич Дурангийн эмч 2019 оноос хойш

Мэргэжил дээшлүүлсэн байдал
Tайван улс, Chung Gang Memorial Hospital “Элэгний хорт хавдрын эрт үеийн оношилгоо, радио долгионы аргаар хавдрыг түлэх эмчилгээ» 2010.11 сараас 2011 оны 7 сар
Япон улс, National Cancer Center Hospital “Хоол боловсруулах замын эрт үеийн хавдрын дурангийн оношилгоо болон эмчилгээ, дурангийн эхо шинжилгээ” 2011 оны 9 сараас 12 сар
Япон улс, Ойтагийн Их сургуулийн эмнэлэг “Дурангийн оношилгоо эмчилгээ” 2014-2019 онд
Япон улс, Киюшугийн Их сургуулийн эмнэлэг “Дурангийн оношилгоо эмчилгээ” 2020 оны 1 сар

Хэвлүүлсэн материал:
Дотоодын эрдэм шинжилгээний өгүүлэл:
Б.Гантуяа, Г.Сарантуяа, “Дурангийн шинжилгээнд хамрагдсан өвчтөнүүдийн дунд цөсний сөргөөт ходоодны үрэвслийн тохиолдлыг судалсан дүн” “Монголын гастроэнтерологийн долоо хоног” 2012 оны 6 сарын 21
Б.Гантуяа, Х.Оюунцэцэг, Н.Баярмаа. GerdQ асуумжийн аргыг ходоод улаан хоолойн сөргөө өвчний оношилгоонд хэрэглэх нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан 2013; 04 (26):163-165
Б.Гантуяа, Х.Оюунцэцэг, Н.Баярмаа, Н.Бира, Ц.Сарантуяа, Ц.Бямбажав, С.Бадамжав. Ходоод улаан хоолойн сөргөө өвчнийг илрүүлэх инвазив бус арга. Онош сэтгүүл 2013; 05 (60):33-36.
Б.Гантуяа, Х.Оюунцэцэг, Н.Баярмаа, Н.Бира, Ц.Сарантуяа, Ц.Бямбажав, С.Бадамжав. Монгол улсын насанд хүрсэн хүн амын дунд ходоод улаан хоолойн сөргөө өвчний тархалтыг судлах нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан сэтгүүл 2013; 04 (27):51-54.
Б.Гантуяа, Х.Оюунцэцэг, Н.Баярмаа, Н.Бира, Ц.Сарантуяа, Ц.Бямбажав, С.Бадамжав. Монгол улсын насанд хүрсэн хүн амын дунд ходоод улаан хоолойн сөргөө өвчний тархалтыг судалсан дүн. Онош сэтгүүл 2014; 03 (65):209-210.

Дотоодын хэлэлцүүлсэн илтгэл:
Б.Гантуяа, Х.Оюунцэцэг, Н.Баярмаа. Дурангийн шинжилгээнд илэрсэн ходоод улаан хоолойн сөргөө болон цөсний сөргөөт “С” гастритын тохиолдлыг судалсан дүн. Монголын гастронтерологи эмч нарын долоо хоног-2012. Улаанбаатар хот, 2012 он; хуудас 87-89.
Б.Гантуяа, Х.Оюунцэцэг, Н.Баярмаа. Монгол улсын насанд хүрсэн хүн амын дунд ходоод улаан хоолойн сөргөөт өвчний тархалтыг судлах нь Хүрэлтогоот – 2013: 56-59
Б.Гантуяа, Х.Оюунцэцэг, Н.Баярмаа, С.Буянхишиг, Г.Бадамцэцэг, Ч.Өлзийжаргал. Ходоод улаан хоолойн сөргөө өвчнийг илрүүлэх инвазив бус аргын үр дүн. Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг, Эрдмийн чуулган – 2014:54-56
Б.Гантуяа, Х.Оюунцэцэг, Н.Баярмаа. Монгол улсын насанд хүрсэн хүн амын дунд ходоод улаан хоолойн сөргөөт өвчний тархалтыг судлах нь. ЭМШУИС, АУС, Эрдмийн чуулган – 2014:55

Гадаадад хэлэлцүүлсэн илтгэл:
B.Gantuya, Shi-Ming Lin, Chen Chan Lin. RFA treatment for early stage hepatocellular carcinoma. Poster presentation abstract at the “10th Asian Pacific Association for the Study of the Liver, Single topic conference”,September 7-9, 2012
B.Gantuya, N.Bira, Kh.Oyuntsetseg, N.Bayarmaa. Gastroesophageal Reflux Disease among Mongolian population. 12th Japan-Korea Joint Symposium on Helicobacter Pylori infection, March 21,2015
Gantuya Boldbaatar, Tserentogtokh Tegshee, Oyuntsetseg Khasag, Davaadorj Duger, Battulga Adiyasuren, Tomohisa Uchida, Yoshio Yamaoka.Validation of serum markers of precancerous condition in Mongolia, where burdens high gastric cancer. Asian Pacific Digestive Week (APDW) 2017, Japan Kobe. November 04,2017
Boldbaatar Gantuya, Khasag Oyuntsetseg, Tegshee Tserentogtokh, Dashdorj Bolor, Yansan Erdene-Ochir, Ruvjir Sanduijav, Duger Davaadorj, Tomohisa Uchida, Takeshi Matsuhisa, Yoshio Yamaoka. Serum markers in Mongolia where burdens high gastric cancer. Digestive Disease Week 2017. USA, Chicago, Illinois May 6-9, 2017

Олон улсад хэвлүүлсэн бүтээл:
Gastric mucosal microbiota in a Mongolian population with gastric cancer and precursor conditions. Gantuya B, El Serag HB, Matsumoto T, Ajami NJ, Uchida T, Oyuntsetseg K, Bolor D, Yamaoka Y. Aliment Pharmacol Ther. 2020 Apr;51(8):770-780. doi: 10.1111/apt.15675. Epub 2020 Mar 4.
Western-Type Helicobacter pylori CagA are the Most Frequent Type in Mongolian Patients.Tserentogtokh T, Gantuya B, Subsomwong P, Oyuntsetseg K, Bolor D, Erdene-Ochir Y, Azzaya D, Davaadorj D, Uchida T, Matsuhisa T, Yamaoka Y.Cancers (Basel). 2019 May 24;11(5). pii: E725. doi: 10.3390/cancers11050725.
Initial Trials With Susceptibility-Based and Empiric Anti-H. pylori Therapies in Mongolia.Byambajav TO, Bira N, Choijamts G, Davaadorj D, Gantuya B, Sarantuya T, Sarantuya G, Enkhtsetseg A, Erdenetsogt D, Battulga A, Tserentogtokh T, Matsuhisa T, Yamaoka Y, Oyuntsetseg K.Front Pharmacol. 2019 Apr 16;10:394. doi: 10.3389/fphar.2019.00394. eCollection 2019.
Gastric Microbiota in Helicobacter pylori-Negative and -Positive Gastritis Among High Incidence of Gastric Cancer Area.Gantuya B, El-Serag HB, Matsumoto T, Ajami NJ, Oyuntsetseg K, Azzaya D, Uchida T, Yamaoka Y.Cancers (Basel). 2019 Apr 10;11(4). pii: E504. doi: 10.3390/cancers11040504.
Diffuse Gastric Cancer: A Summary of Analogous Contributing Factors for Its Molecular Pathogenicity.Ansari S, Gantuya B, Tuan VP, Yamaoka Y.Int J Mol Sci. 2018 Aug 16;19(8). pii: E2424. doi: 10.3390/ijms19082424. Review.
Evaluation of serum markers for gastric cancer and its precursor diseases among high incidence and mortality rate of gastric cancer area.Gantuya B, Oyuntsetseg K, Bolor D, Erdene-Ochir Y, Sanduijav R, Davaadorj D, Tserentogtokh T, Uchida T, Yamaoka Y.Gastric Cancer. 2019 Jan;22(1):104-112. doi: 10.1007/s10120-018-0844-8. Epub 2018 Jun 22.
New observations regarding Helicobacter pylori and gastric cancer in Mongolia.
Gantuya B, Bolor D, Oyuntsetseg K, Erdene-Ochir Y, Sanduijav R, Davaadorj D, Tserentogtokh T, Azzaya D, Uchida T, Matsuhisa T, Yamaoka Y.Helicobacter. 2018 Aug;23(4):e12491. doi: 10.1111/hel.12491. Epub 2018 Jun 8.
The prevalence of Helicobacter pylori infection and other risk factors among Mongolian dyspeptic patients who have a high incidence and mortality rate of gastric cancer.Khasag O, Boldbaatar G, Tegshee T, Duger D, Dashdorj A, Uchida T, Matsuhisa T, Yamaoka Y.Gut Pathog. 2018 Apr 4;10:14. doi: 10.1186/s13099-018-0240-2. eCollection 2018.
Gantuya B, El-Serag HB, Yamaoka Y. Letter: are microbes other than Helicobacter pylori associated with gastric cancer? Authors’ reply. Aliment Pharmacol Ther. 2020 Jun;51(12):1447-1449. doi: 10.1111/apt.15757. PMID: 32445529.
Azzaya D, Gantuya B, Oyuntsetseg K, Davaadorj D, Matsumoto T, Akada J, Yamaoka Y. High Antibiotic Resistance of Helicobacter pylori and Its Associated Novel Gene Mutations among the Mongolian Population. Microorganisms. 2020 Jul 16;8(7):1062. doi: 10.3390/microorganisms8071062. PMID: 32708761; PMCID: PMC7409119.

Эмч болсон нь тохиолдлын хэрэг үү эсвэл...?
Өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн эмч мэргэжлийг сонгох болсон. Багадаа хүүхэдтэй тоглож байгаад хуруугаа таслахын наахнуур гэмтээж байлаа. Аав минь тасарсан хурууны үзүүрийг халуун дээр нь буцаан нийлүүлж мухар хуруутай болохоос минь хамгаалсан байдаг юм. Хэд хоногоос хуруу минь пэмпийж хавдан идээлэх нь тэр. Төд удалгүй гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмнэлэг гэдэг орчинг анх удаа ойлгож мэдэрч байж билээ. Хуруу минь эдгэрэхийн сацуу эмнэлэгт олон олон сонин өвчтөнүүдийг харж байсан минь эмнэлгийн амьдралтай танилцах анхны алхам байсан.
Бас нэгэн удаа хотоос хол хөдөө хэд хоногийн турш аюулхай гэдсээр өвдөж, их олон удаа бөөлжиж, халуурлаа. Ойр орчимд байсан бүх л том хүмүүс өөр өөрсдийн мэддэг туршлагаа хуваалцан эмчлэх гэж оролдоно. Нэгэн ахмад настан толгойд минь утас уяж хэмжээд нэг тал нь зөрөөтэй байна тархи нь хөдөлсөн байна хэмээн толгойнд иллэг бариа хийсэн нь тусыг эс олов. Нөгөө ахмад настан хордлого болсон байна гээд нэрмэл халаагаад шар тос хийгээд уулгачих гэх, бас өөр нэг нь наршсан байна шингэн зүйл сайн уулгаад хэвтүүл гэхчилэн хүн бүр л анхаарал халамж тавиад байсан ч зовуурь улам нэмэгдсээр сүүлдээ босож явж чадахгүй атираад хэвтээд өглөө. Хотод ирж эмчид үзүүлтэл Мак Брунейн цэгт Шеткин Блюмбергийн шинж тэмдгийг үзсэнээр хормын дотор оношлох нь тэр. Ийнхүү эх нялхасын эрүүл мэндийн төвд хүргэгдэн яаралтай мэс заслын эмчилгээнд орсноор перитонит болох хүндрэлээс аврагдсан юм. Энэ үеэс эмч мэргэжил гэдэг их дотно сайхан санагддаг болсон.

Оюутан ахуй үед олон содон, сэтгэлд ул мөрөө үлдээсэн сайхан дурсамжууд байдаг даа?
Оюутан ахуй насны минь дурсамжууд бараг тэр чигээрээ л сайхан дурсамжуудаар дүүрэн. Шинэ найз нөхөд, амьдралын өөр хэв маяг, олон салбар шинжлэх ухааны хаалгыг нээн шинэ мэдлэг олж авч байсан анагаахад сурсан он жилүүд минь тэр чигээрээ давтагдашгүй сайхан дурсамжуудыг бэлэглэсэн.
Хамгийн содон дурсамжын хувьд мэс заслын курац дээр ангийн хүүхдүүд баг болон ажиллаж нохойн дээр мэс ажилбар хийх даалгавар авч байж билээ. Ангийн хөвгүүд гудамжнаас нохой авчран охидууд нохойгоо хооллож ундлаад хөгжилтэй байсан. Нохойн мухар олгойг авах мэс ажилбар хийх даалгаварын дагуу ангийн хүүхдүүд сугалаа сугалтал надад мэс засалч болох сугалаа нь таарлаа. Хүүхдүүд даалгаварынхаа дагуу тус тусынхаа ажлыг их л чармайж хийж байсан. Нохойн ам, толгой, мөчдийг хөдөлгөөнгүй барих, судсыг нь олж хатгах, унтуулгын бодисын тунг тааруулаах гээд л ангийнхан бөөн адал явдал. Нохой ч унтан бид мэс ажилбараа хийж эхэллээ. Хэвлийг нээгээд мухар олгойгоо хайгаад нэлээн удлаа. Зүссэн талбайгаа томруулан дахин зүстэл С.Эрднээ багш “өө за ингээд нэмээд зүсээд байхуу?” гээд нуруу руу товштол хамаг бие хөлөрч цахилгаанд цохиулсан мэт болж билээ. Мухар олгойгоо олоод тайртал нохойны гэдэснээс өт гараад ирэх нь тэр. Алмайрч зогсоод мөн л багшаас зэмлэл хүртлээ. Энэ өдөр хариуцлага болон багийн ажиллагааг мэдэрсэн мартагдашгүй өдөр байсан. Нохойн мухар олгойг авснаас хойш ангийнхан минь нохойгоо хэд хоног асарч хооллож байсан боловч нохой маань хөдлөхгүй хэвтээд л байсан. Дараагийн анги орох болж бид санаа зовсоор нохойгоо суллатал ямар ч идэвхигүй хэвтээд байсан нохой маань юу ч болоогүй юм шиг сунайснаа хурдан гэгч нь давхиж одлоо шүү. Манай ангийнхан учиргүй баярлаж хөөрч билээ.
Хамт нэг анги, дамжаанд суралцаж байсан анд найз, эмч нараас алдар бүтээлээрээ нэртэй хүмүүс зөндөөн л байгаа даа?
Тиймээ, нэг күрсэд сурч байсан олон эмч найз нар минь өдгөө 3-р шатлалын улсын том эмнэлгүүдийн туршлагатай сайн эмч болсон. Олон АУ-ны доктор төрсөн, зарим нь гадаадад мэргэжлээрээ ажиллаж амьдарч байна. Мөн дэд профессор, эмнэлгийн захирал болон эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс байна.

Ажлын гараа, олон жилийн нөр их хөдөлмөрийн гараа хаанаас эхтэй вэ?
Анагаахын сургуулиа төгсөөд эмнэлзүйн лабораторын резиндентийн сургалтанд хамрагдсан мөчөөс эхлэлтэй. Монолаб лабораторид эмнэлзүйн лабораторын чиглэлээр ажиллаж байгаад Анагаах Ухааны Хүрээлэнгийн дотрын секторт эрдэм шинжилгээний ажилтанаар ажилласан. Улмаар дотрын резидэнтэд сурч, гастроэнтерологийн эмчээр мэргэшиж Шастины Нэрэмжит Улсын 3-р төв эмнэлэгт ажиллах болсон. 2014 оноос хойш АШУҮИС-н хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимд багшлахын сацуу 2019 оноош хойш Монгол Японы эмнэлэгт дурангийн болон гастроэнтерологи эмчийн тусламж үйлчилгээг ард иргэдэд үзүүлж байна.

Монголын анагаахын толь болсон нэрт эрдэмтэн багш нараар хичээл заалгаж тэдний талаар?
Анагаахын сургуульд сурч байх үед олон сайхан эрдэмтэн багш нараар хичээл заалгаж байсан. Тэр дундаа Монгол улсын анагаах ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэрээ оруулсан, олон жил эмч мэргэжлээр ажилласан ахмад туршлагатай бөөр судлалын багш Х.Гэлэгжамц, сэтгэцийн эмгэг судлалын багш С.Бямбасүрэн, мэс заслын багш Д.Даваасүрэн, эх барих эмэгтэйчүүдийн багш Б.Жав, анагаахын химийн багш Д.Энэбиш, лабораторын багш Н.Мөнхтүвшин, хоол болосруулах эрхтэн судлалын багш академич профессор Б.Цэрэндаш зэрэг сор болсон гавъят профессор багш нараар хичээл заалгаж байсан минь том аз завшаан байсан.

Японд олон жил суралцлаа. Хамгаалсан сэдвийнхээ талаар хөөрөлдвөл?
Япон улсад 4.5 жил сурсан. Ходоодны хавдартай холбоотой судалгаануудаар докторын зэргээ хамгаалсан. Удирдагч багш минь Ёшио Ямаока гээд Хеликобактер пилори судлалын чиглэлээр арвин туршлагатай дэлхийд нэр хүндтэй профессор байсан. Хэдийгээр судалгааны төслийн хугацаа дуусч эх орондоо эргэн ирсэн ч Япон профессор багшаасаа зөвөлгөө авч зарим судалгаан дээр хамтран ажиллаж байна. Японд байх хугацаандаа хийсэн ажлуудын тухайд Монгол улс дахь ходоодны хавдрын шалтгааныг тодруулах үүднээс хэд хэдэн чиглэлээр ажилласан. Үүнд Монгол улсын ходоодны хавдартай болон хавдаргүй иргэдэд Хеликобактер пилорийн халдварын тархалтыг тодорхойлж түүний хоруу чанарын генүүдийг олж тогтоосон. Судалгаагаар биж хам шинж бүхий Монгол иргэдийн дунд Хеликобактер пилорийн халдвар 70-80% тархсан байгаа нь дэлхийн бусад орнуудтай харьцуулахад их өндөрт тооцогдсон үзүүлэлт гарсан. Ходоодны хавдартай хүмүүсийн дунд тархсан Хеликобактер пилорийн халдварын онцлог нь CagA, VacAS1M1 субтипийн хоруу чанарийн генийг зонхилон агуулж байгааг тогтоосон.
Хеликобактер пилори нь зөвхөн ходоодны өвчлөлтэй холбогдон судлагддаг объект биш юм. Олон улсын эрдэмтэд Хеликобактер пилорийн халдварыг дэлхийн хүн амын нүүдэл, хүн судлал, угсаатны судалгаанд өргөнөөр ашигладаг. Хүн төрөлхтөн үүсч хөгжсөн цагаас эхлэн Хеликобактер пилорийн халдвар зэрэгцэн оршиж хувьсан өөрчлөгдөж ирсэн. Хеликобактер пилорийн удмын генийн хувьсамхай шинж чанар, рекомбинацад орох өндөр чадавхи нь эртний хүн төрөлхтөний нүүдэл суудал хийгээд өнөө үеийн угсаатан зүйн судлалд мэдээлэл авах чухал объект юм. Японд ажиллаж байсан лабораторид минь энэ чиглэлийн судалгаа голлон хийгддэг байсан. Япон багш минь лаборатороо 10 гаруй жил тасралтгүй хөгжүүлж, дэлхийн олон улс орнуудад судалгаа явуулж Хеликобактер пилорийн их хэмжээний удмын дата сан үүсгэсэн байдаг. Тэнд ажиллаж сурч байх хугацаандаа дэлхийн олон орноос ирсэн шилдэг судлаачидтай санал солилцож, тэднээс суралцаж хамтран ажиллах боломж олдсон юм. Энэхүү мэдлэг, технологид суралцсаны ачаар Монгол хүний ходоодонд орших Хеликобактер пилорийн онцлогыг дэлхийн өнцөг булан бүрт тархсан байгаа бусад Хеликобактер пилорийн халдвартай харьцуулан судлах ажлыг сонирхож, судалгааны ажилд ханцуй шамлан орсон. Судалгааны явцад Монголчуудын дунд тархсан байгаа Хеликобактер пилорийн халдвар дэлхийд хараахан бүртгэгдээгүй байгаа шинэ популяци болохыг олж тогтоосон. Монголчуудын дунд тархсан байгаа Хеликобактер пилорийн популяци нь дэлхийд бүртгэгдсэн Хеликобактер пилорийн нийт популяцуудаас уугуул Америкийн иргэдээс олддог популяцитай хамгийн ойрхон байгаа нь тогтоогдсон. Одоогоос 10,000 гаруй жилийн өмнө төв Азиас Берингийн хоолойгоор хүмүүс нүүдэллэн Америк тивд суурьшсан гэсэн судалгаа бий. Угсаатан зүйн хувьд уугуул Америкчууд чухам хэн байсан бэ гэдэг тодорхой болоогүй байгаа асуудал. Судалгааны эхний үр дүн Монголчууд бид уугуул Америкчуудын өвөг дээдэс байх боломжтой болохыг харуулсан.
Хеликобактер пилори судлалаас гадна Японд байх хугацаандаа Монголчуудын ходоодны хавдрын онцлог, түүний урьдал эмгэгийг тогтоож, эрсдэлт хүчин зүйлсийн хамтаар судалсан. Ходоодны хавдар үүсэхэд Хеликобактер пилорийн халдвараас гадна давстай хоол цай ихээр хэрэглэх, тамхи татах, хэт халуун хоол цай тогтмол хэрэглэх, шинэ жимс ногоо бага хэрэглэх нь хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байлаа.
Мөн ард иргэдийн дунд инвазив бус аргаар ходоодны хавдар болон хавдрын урьдал эмгэгийг эрт хугацаанд сэжиглэж илрүүлэх сийвэнгийн маркер болох пепсиноген дааврын босго хэмжээг Монгол хүмүүсийн дунд тогтоосон.
Олон улсын эрдэмтэд Хеликобактер пилорийг анх нээж илрүүлэх хүртэл ходоодыг харьцангуй ариун эрхтэн гэж үзэж ирсэн. Учир нь ходоодны салст бүрхүүлээс давсны хүчил ялгарч маш хүчиллэг орчинг бий болгосон байдаг тул нянг устгадаг гэсэн үзэл баримтлал байсан. Түүний дараачаар ходоодны хүчиллэг орчинд амьдрах чадвартай цөөн хэдэн нянгийн халдвар байдгийг өсгөвөрийн аргаар тогтоосон байдаг. Сүүлийн үед шинжлэх ухааны практикт өсгөврийн бус аргаар нянгийн халдварыг илрүүлэх технологи нэвтэрснээр ходоодонд цөөн хэдэн бус олон төрлийн нян оршиж байдгийг тогтоосон байдаг. Японд байх үед энэ салбар их сонирхолтой санагдаж улмаар ходоодны хавдартай болон хавдаргүй Монгол хүмүүсийн дунд микробиомын судалгааг хийсэн. Судалгааны дүнд ходоодны хавдартай хүмүүст Хеликобактер пилорийн халдвараас гадна шинээр хэд хэдэн нянгийн халдвар байгаа болохыг илрүүлсэн. Эдгээр нянг ялган дүйж цэврээр ялган авсан бөгөөд одоогоор уг шинэ бактерын хоруу чанарын судалгаан дээр ажиллаж байна.

Нутаг усныхаа талаар...?
Би Улаанбаатар хотод төрж, өссөн. Аав, ээж маань мөн хоёулаа хотод төрж өссөн хүмүүс байдаг. Нутаг усны хувьд аав минь Дорноговь, ээж минь Увс аймгаас гаралтай.

Гэр бүлээ танилцуулна уу?
Одоо нөхөр, 3 хүүхдийн хамт амьдарч байна. Нөхөр маань байгал хамгааллийн чиглэлээр ажилладаг.

Ямар сонгуульт ажил эрхэлж байв даа. Одоо ч гэсэн төдий олон уу?
Ямар нэг сонгуульт ажил эрхэлж байгаагүй, нам бус.

Хэдэн төрийн нүүр үзлээ гэдэг шиг, хэдэн захиралтай хамт ажиллаж байсан билээ дээ?
Ц.Лхагвасүрэн, Г.Батбаатар, Ж.Цолмон, Н.Хүрэлбаатар гээд 4 захирлын удирдлаган доор ажилласан.

Манайд хэдэн мянган эмч бэлтгэж байна, Ийм хэрэгцээ хэр байдаг юм бол?
Aнагаахын сургуулиуд ийм олноор оюутан элсүүлж эмч бэлтгэх хэрэгцээгүй гэж үздэг. Эмч мэргэжлийг одоо бэлтгэгдсэн байгаа боловсон хүчний нөөц судалгаан дээр үндэслэж ажлын байрны нөхцөл байдлыг тооцон үзэж жил бүр харилцан адилгүй тооны оюутан элсүүлэн авах нь хүний нөөцийн илүүдэл үүсэхээс сэргийлнэ. Жишээ нь 126 сая орчим хүн амтай Япон улсад улсын болон хувийн хэвшлийн нийт 80 орчим анагаахын их сургууль, 50 гаруй сая хүн амтай БНСУ-д 40 орчим анагаахын сургууль байна гэсэн тоо байна. Үүнээс үзэхэд эрүүл мэндийн систем сайн хөгжсөн улс орнуудад 1.4-1.6 сая хүн амд нэг анагаахын сургууль ноогдож байхад 3.3 сая гаруй хүн амтай манай улсад АШУҮИС, Ач, Энэрэл Этүгэн, Шинэ Анагаах Ухаан, Оточ Манрамба зэрэг 6 анагаахын их сургуул байгаа нь 0.5 сая хүн амд нэг анагаахын сургууль буюу 3 дахин их сургууль байна. Ийм байдлаар жил бүр улсын болон хувийн хэвшлийн анагаах ухааны сургуулиудад мянга мянгаар нь оюутныг элсүүлж төгсгөх нь боловсон хүчний илүүдлийг үүсгэж болохоор харагдаж байна.

Орчин үеийн шаардлага хэрэгцээ хангасан нэр хүндтэй эмч бэлтгэхэд юуг анхаарах ёстой юм бэ?
Оюутан элсүүлэх тоонд биш чанарт анхаармаар байна. Хэт олон оюутан элсүүлэн сургах нь бааз эмнэлэг буюу их сургуулийн эмнэлгийн тогтолцоо сайн хөгжиж, хууль дүрэм нь батлагдаагүй манай улсад чанаргүй олон эмч нар төгсөх эрсэлийг улам нэмэгдүүлж байна. Онолын буюу танхимын сургалтыг анагаахын сургуулиуд боломжийн хэмжээнд заадаг гэж үздэг. Харамсалтай нь эмнэлгүүдээр дадлагын хичээл орох гэдэг асуудал их хүндрэлтэй болсон. Одоогоос 10-15 жилийн өмнө анагаахад сурч байхад улсын 3-р шатлалын том эмнэлгүүдэд тасаг бүр дээр багш нараа дагаад л тасаг дээр янз бүрийн тохиолдлын шинэ шинэ өвчтөнүүдийг үзэж, жижүүрт хонож онолтойгоо холбон бодитойгоор дадлага хичээл ордог байсан.
Эмч мэргэжлийг эзэмшихэд онолын мэдлэгээс гадна практик ур чадвар эзэмших зайлшгүй хэрэгцээтэй тул оюутнуудийг дадлагашуулах талын нөхцөл бололцоог хангасан эмнэлгийн таатай эрхзүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Үлдээх санал?
Эмч мэргэжил гэдэг өвчтэй хүмүүст амьдрал бэлэглэхээр заяагдсан бурханлаг ажил үйлс юм. Хүний амьдралд онцгой анхаарал, халамжийг сэтгэл зүрхнээсээ тавьж хэрэгцээт мэдлэгийг оюундаа шингээж, ур чадварыг гартаа эзэмшсэн эмч хэмээх мэргэжлийн боловсон хүчин нь нийгмийн үнэт капитал билээ. Энэхүү хүндэтгэл, хариуцлага хүлээсэн мэргэжилтэнг бэлтгэх анагаах ухааны сургуулиуд шигшидмэл чанартай мэргэжилтэн бэлтгэхийн тулд оюутны тоонд бус чанарт анхаарах шаардлагатай байна.

Ярилцсан: С.Бадамжав

66 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш