Вандангийн Пүрэвсүрэн: Тарваган тахлын голомтонд хоёр удаа ажилласан...

Вандан овогтой Пүрэвсүрэн миний бие 1949 онд Баянхонгор аймгийн Галуут сумын “Хоолой худаг” гэдэг газарт Вандангийн гэр бүлд айлын 3-р хүү болон мэндэлсэн.
1956 онд Баянхонгор аймгийн Галуут сумын бага сургууль
1963 онд Баянхонгор аймгийн Галуут сумын дунд сургууль
1963-1967 онд Улаанбаатар хот, АУДуСургууль
1979-1985 онд АУДээдСургууль
1990-1991 онд ОХУ-д Хүүхдийн амьсгалын замын нарийн мэргэжилээр тус тус суралцаж төгссөн.

Мэргэжил:
1967 онд АУДуСургууль Эх баригч бага эмч
1985 онд АУДуСургууль Хүүхдийн эмч
1986 онд АУИСургууль Халдвартын мэргэшил олгох, дээшлүүлэх
ОХУ-ын Москва хотын Студеникийн нэрэмжит институтэд- Хүүхдийн амьсгалын замын халдвартын нарийн мэргэжил
1996 онд ЭМШУИС, УАУ-ны зүү төөнө засал, дотор заслын мэргэжил эзэмшсэн
1996 онд Халдвартын тэргүүлэх зэргийн эмч
1999 онд АУ-ны магистр
2000 онд ЭМШУИС, УАУ, Зүү төөнө заслын мэргэжил дээшлүүлсэн
2001 онд Халдвартын тэргүүлэх зэргийн эмч
2002 онд Зүү заслын мэргэжлийг дээшлүүлсэн
2017 онд THE FIRST MONGOLIAN INTERNATIONAL ACUPOTOMOLOGY TRAINING CLASS буюу олон улсын эмч нарын зүү мэсийн мэргэжил олгох, дээшлүүлэх монгол дох анхны сургалтыг төгссөн.

Ажлын туршлага:
1967-1970 он хүртэл Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 1-р бригадын бага эмч
1971-1977 он хүртэл Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын сум дундын эмнэлгийн эх баригч бага эмч
1977-1979 он хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Хүний их эмчийн салбарт дүн бүртгэгч, бага эмч
1985-2003 он хүртэл ХӨСҮТөвд халдвартын эмч, тасгийн эрхлэгч, элэгний архаг өвчний тасагт болон эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасагт их эмчээр, амьсгалын замын халдварт өвчний тасаг болон Бруцеллёз өвчний тасагт тасгийн эрхлэгчээр тус тус ажилласан
1985-2003 онуудад Халдвартын эмчээр ажиллаж байх үедээ хот, хөдөөгийн дуудлаганд 16 удаа явсан
Улсын онцгой комиссын шийдвэрээр 2 удаа тарваган тахлын голомтонд ахлах эмчээр орж ажилласан, холер өвчний үед 1 удаа орж ажилласан.
2003- 2018 он хүртэл “Сэрсандимэд” дотор, уламжлалтын хувийн эмнэлгийн ерөнхий эмч
2018 оноос одоог хүртэл “Сэрсандимэд” нэгдсэн эмнэлгийн захирлаар ажиллаж байна.
Эрдмийн болон, мэргэжлийн зэрэг, цол:
АУ-ны магистр
Тэргүүлэх зэргийн эмч

Гавъяа шагнал:
1976 он Баянхонгор аймгийн хөдөлмөрийн аварга эмч
1978 он Эрүүлийг хамгаалах яамны жуух бичиг
1992 он Халдвартын клиникийн төв эмнэлгийн хөдөлмөрийн аварга эмч
1998 он Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагын тэргүүний ажилчин цол, тэмдэг
2006 он Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол, тэмдэг
2011 он Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны тэргүүний эмч
2015 он Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дэмжих, судлах төвийн нэрэмжит “Цагаан сүлд” одон
2016 он Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон
2019 он Баянхонгор аймгийн иргэдийн хурлын “Соёрхол одон”

Бүтээл туурвил:
Илтгэл, өгүүлэмж 20 гаруй
1999 онд “Амьсгалын халдварт өвчнүүд” гарын авлага
2003 онд Монгол Улсын Гавъяат зөвлөх эмч Т. Дэлгэр багшийн хамт “Мэнэн бөмт” – Менин гококк халдварын үеийн оношлогоо эмчилгээний зааврыг боловсруулсан
2005 онд Эмч, оюутанд зориулан гаргасан “Амьсгалын замын халдварт өвчний эмхэтгэл ”
2009 онд “Хүүхдийн асаргаа сувилгааны аргачилсан зөвлөмжүүд” ном
Элэгний архаг үрэвслийн үеийн “Эрднийн эмийн эмчилгээ, үр дүн”
Цөсний хүүдийн архаг үрэвслийн үеийн ионофорез
2015 онд “Хар ба цагаан хэрэх өвчний үеийн туйплан эмчилгээ хийсэн үр дүн”
2016 оноос “Сийвэн эмчилгээ хийх зарчим, аргачлал”
2017, 2018 онуудад “Зүү мэс эмчилгээний аргачлал, чихэр шижин, тураах зорилготой хийх эмчилгээ - аргачлал”
2018 онд “Органик ногоон алхаар тэгшлэх эмчилгээний арга, аргачлал”
2019 оноос “Зүү булах эмчилгээний аргачлал”
2020 онд “Бүслүүр үлд ” өвчний үеийн самсоруул эмчилгээний аргачлал
2018-2020 он Элэгний архаг үрэвсэл, элэг бүдүүрэх, элэгний дэлгэрэх өвчний үеийн хануур засал
2018 онд “Зүү эмчилгээ, үе мөчний өвчний зүү”, “Зүү мэс эмчилгээний аргачлал” зөвлөмжүүдийг тус тус боловсруулсан.

Сонгуульт ажил:
Ардын Хянан Шалгах хорооны гишүүн,
Сумын залуучуудын эвлэлийн хорооны гишүүн,
ХӨСҮТөвийн намын үүрийн орлогч дарга
1967 онд АУДуС-н дөнгөж төгссөн жил Бичин жилийн зуд болж байлаа. Хүрээмарал сумын Хөх бүрдийн бригадад хувиарлагдан нийгмийн хонгор морио ташуурдаж, орилоо тэмээтэй тэшүүлэн өвөл, зун, цас бороо, салхи шуургыг үл ажиран хол ойр, өдөр шөнийг ялгалгүй хөдөөгийн малчид, хөдөлмөрчдөд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж 1256 хүүхэд эх барьж авч байсан.
Ажиллаж байх хугацаандаа ажил мэргэжилээрээ шалгаран ажиллаж Монголын эмч нарын 3-р их хурлын төлөөлөгчөөр сонгогдон Улаанбаатар хотод ирж оролцож байлаа.
1975 онд сумын эх баригч бага эмч, дүн бүртгэгч эмчээр ажиллаж байхдаа аймгийн Хөдөлмөрийн аварга эмчээр шалгаран шагнуулж байлаа.
1979 онд АУДэС-д элсэн орж 1985 онд хүүхдийн их эмчээр төгсөж ХӨСҮТ-д ажиллаж байгаад Халдвартын олгох, дээшлүүлэх курс төгсөж ХӨСҮТөвд Халдвартын эмчээр 18 жил ажилласан. 1989-1991 онд ОХУ-д хүүхдийн халдварт өвчнөөр нарийн мэргэжил эзэмшсэн, 2001-2003 онд Уламжлалт анагаах ухааны олгох, мэргэжил дээшлүүлэх курст суралцаж төгссөн.
1985 оноос Халдвартын клиникийн төв эмнэлэгийн Сэхээн амьдруулах тасаг, Элэгний архагын тасаг, Бруцеллёзын тасаг, Амьсгалын замын халдварын тасгийн эрхлэгчээр тасралтгүй ажиллаж байх үедээ Ховд аймгийн Мөст суманд гарсан тарваган тахлын голомт, Багануур дүүрэг гарсан тарваган тахлын голомтонд, Улаанбаатар хотод гарсан холерын голомтонд тус тус 3-н удаа орж ажиллаж байсан.
Ажиллаж байх хугацаандаа 1989 онд анагаах ухааны магистр,1992,2012 онд халдвартын тэргүүлэх эмчийн зэргийг амжилттай хамгаалсан.
1998 оноос “Сэрсандимэд” /Манла Бурханы 3-р Манла бурханы нэр/ эмнэлэгийг үүсгэн байгуулж ажиллаж эхэлсэн бөгөөд одоогооор дотор, уламжлалт, хүүхэд, ерөнхий мэс засал, эмэгтэйчүүд, арьс-БЗХӨ, лаборатори, оношлогооны чиглэлээр үйл ажиллагаа явуулан 2018 оноос “Нэгдсэн эмнэлэг” болон өргөжиж их эмч 8, сувилагч 6 бусад мэргэжлийн ажилчид нийлээд 22 ажилчны орон тоотойгоор ажиллаж эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээ, зөвөлгөөг нэг дороос авах боломжийг бүрдүүлэнн ажиллаж байна.
Сэрсандимэд эмнэлгийн танилцуулга

Эмнэлгийн үүсэл:
Манай эмнэлэг 1998 онд үүдэн эмнэлэг хэлбэрээр КН II эмнэлгийн хүүхдийн больницийн 1-р давхарт Дотор, УАУ-н чиглэлээр , Үе мөчний өвчнүүд, Элэг цөсний өвчнүүд, Халдварт өвчний дараах үлдэцүүдийг оношлож эмчлэх чиглэлээр байгуулагдан ажиллаж эхэлсэн.
Их эмч Г.Чимэд-Очир, КН II эмнэлгийн нөхөн сэргээх тасгийн бариа заслын сувилагч С.Алтанчимэг нарын хамт эмнэлгийн тулгын чулууг тавилцан шинжлэх ухааны чиглэлтэй эмнэлэг болон ажиллаж эхэлснээс хойш 23дах жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.
Нийслэлийн засаг даргын 2001 оны 3-р сарын 7-ний өдрийн 116 тоот захирамжаар дотрын өвчнийг оношлон эмчлэх 10 ор ажиллуулах зөвшөөрөл олгогдсоноор хэвтүүлэн эмчлэх үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Байгууллагын эрхэм зорилго
Хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, соёлтой, хүртээмжтэй үзүүлэн эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлж, эмнэлэг үйлчлүүлэгчдийн уялдаа холбоог бэхжүүлэхэд оршино.
“Сэрсандимэд” хэмээх нэрийн учир:
Сэрсандимэд хэмээх нь Долоон Манла бурханы 3-р Манла-н нэр (Сэр- алт сан-сайн димэд-хиргүй) бөгөөд зүүн зүгт ганга мөрний хэдий чинээ байгаа тавыг өнгөрвөөс хүжсээр дүүрсэн эрдэнэс давхарласан хэмээх бурханы оронд живаа, наяд, зуун мянган садва олон мянган нөхөр сэлтийн хамт залардаг.
Лагшины өнгө нь замбуу тивийн алт адил өнгөтэй,
Хоёр мутар нь ном үзүүлэгчийн чагжаатай,
Амгаланд оршиж өнгөрсөн, одоо, ирээдүйд номыг номлох бөлгөө.
Энэхүү бурхан бээр дөрвөн их ерөөлийг амьтан бүгдийн тусын тулд талбисан байдаг.

Манай эмнэлэг нь:
2001 онд магадлан итгэмжлэгдсэн
2003 онд магадлан итгэмжлэгдсэн
2004 онд нийслэлийн найдвартай түнш хамт олон
2005 онд магадлан итгэмжлэгдсэн
2006 оны улсын шилдэг 10 байгууллагын өргөмжлөл
2007 онд магадлан итгэмжлэгдсэн
2008 онд МХХЭМНХ-ны 15 жилийн ойн баярын бичиг мөнгөн шагнал
2009 онд БЗД-н засаг даргын шийдвэрээр баярын бичиг мөнгөн шагнал
2010 онд магадлан итгэмжлэгдсэн
2011 онд шилдэг татвар төлөгч байгууллага зэрэг өргөмжлөл шагналыг тус тус хүртсэн.
2012 онд 3 жилээр магадлан итгэмжлэгдсэн.
2015 онд 4 жилээр магадлан итгэмжлэгдсэн.
2019 онд 3 жилээр магадлан итгэмжлэгдэн ажиллаж байна.

Тарваган тахалын голомтод орж ажилласан нь
Багануур хот, Ховд аймагт гарсан тарваган тахлын голомтонд ажиллахдаа оношлогоо, эмчилгээг оновчтой түргэн шуурхай хийж, 70 гаруй хүнийг эмчилж эдгэрүүлсэн тухай орон нутгийн удирдлагууд улсын онцгой комисс амжилттай ажилласныг мэдээлж байлаа.
Улсын онцгой комиссын шийдвэрээр 2 удаа Тарваган тахлын голомтод орж ажиллан эмчийн мэдлэг мэргэжлийн нэр төртэй үүргийг чадварлагаар биелүүлж 1986 онд гарсан Багануур хотод дэлгэрсэн Булчирхайн халдварын голомтод Багануурын эмнэлгийн дотрын эмч Шүрэнцэцэг болон сувилагч үйлчлэгч нарын хамт АУДэСургуулийн багш Чулуунбаатарын удирдлага, зөвөлгөөн дор орж тахалд нэрвэгдсэн 43хүн лаборант Б.Отгонсүрэн болон түүний хавьталууд, 1993 онд Ховд аймгийн Мөст, Булган, Манхан суманд Уушигны тахалд нэрвэгдсэн С.Баатар, түүний гэр бүл ах дүү нийт 6 айлын 28 хүнийг эдгэрүүлж эмчийнхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн.
Ховд аймгийн Мөст сумын Даянпангийн нуруунд 21 хоног ажиллах хугацаандаа байгалийн голомтот халдварт өвчнийг эмчлэх төвийн эмч, лаборант, сувилагч, Ховд аймгийн эмч, сувилагч нар голомтод ажиллаж халдварын голомтыг бүрэн таслан зогсоож чадсан. Мөн Улсын онцгой комисс-т Ховд аймгийн онцгой комисст 2 цаг тутамд мэдээ өгч айл бүрийн гэрээр орж голомтод 1, 2-р зэргийн хавьтагч нарт сэтгэл санааны болон оношлогоо эмчилгээний талаар зөвлөлгөө өгч нийт 70 хүнийг оношлож эмчилж байсан.
Тахал өвчний голомтонд ажиллана гэдэг тангараг өргөсөн эмч хүний хувьд нэр төртэй, хүндтэй ажил байсан. Анх Улаанбаатар хотоос гарахад Эрүүл Мэндийн Яамны Халдварт өвчний зөвлөх эмч Жанцан, Төрийн нарийн бичгийн дарга Дашзэвэг нар болон улсын онцгой байдлын газрын мэдээлэл сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, халдварт өвчин судлалын төвийн их эмч Бүтэд, Зоонозын өвчин судлалын төвийн эмч Жамьянсүрэн болон үйлчлэгч нарын хамт бортелет онгоцны экипажийн хамт олны хамтаар Ховд аймгийг зорьж байлаа.
Агаарын нөхцөл тааламжгүй байсан учраас замдаа Хөвсгөл аймагт хоноод маргааш нь цааш явж Ховд аймгийн төвөөс 3-4кмийн зайд хээрийн буулт хийж аймгийн Онцгой байдлын дарга, удирдлагуудтай уулзаж тухайн цагүеийн байдлын мэдээлэл авсан. Тэгээд тэр оройдоо бид нар Ховд аймгийн Мөст сумын Даянпангийн нуруу гэдэг газар мөн л бортелетээрээ буулт хийж зоонозын өвчин судлалын зориулалтын машинд шилжин сууж яг тахлын голомт болох Баатарынх болон Сүү тосны төлөвлөгөө биелүүлдэг 7,8н айлуудын хажуугаар гарч салхины урсгалын дээр 500 метр газарт лабраторио босгож 1 гэр, 2 майханаа барьж байлаа.
Ингээд айлууд дуудлага өгөхдөө төмөр хувин дүүжлээд цохиж чимээ гаргадаг байлаа. Биднийг ирэхэд халдвар авсан Б нас барчихсан түүнийгээ гэрийнхэн нь нэг гэртээ байлгаж нөгөө гэртээ гэр бүлийнхэн нь сэтгэл санааны хямралтай байж байлаа. Анхны дуудлаганд Жамьянсүрэн эмч, сувилагч бид 3 тахлын хувцасаа бүрэн өмсөөд нэг нь гартаа хувинтай лизолоо бариад нөгөө нь шинжилгээний материалуудаа авч 3дах нь бүртгэлээ бариад харанхуй шөнө алхаад явж байлаа. Тэр үед биднийг харсан сарлагууд нь мөөрөлдөж мөргөх шахаад, ноход нь хуцалцаад, үхрийн баасан дээр хальтарч унах дөхөөд нэг бодлын айдастай ч юм шиг бүх айлуудаар орж хүмүүсийг нэг бүрчлэн үзэж, шинжилгээ авч явсаар өглөө 5 цагийн үед буцаж ирээд би мэдээгээ улсын болон аймгийн онцгой комисст өгч байсан нь саяхан юм шиг л тод санагдаж байна. Ингээд өвчтөнөөс авсан шижигтэй шинжилгээнүүдээ 4н хулганад тарьж тусгай хайрцагт хийгээд лабраторит байгаа эрүүл хулганаасаа тусд нь майханд байлгаж ажиглах явцад нэг ч хулгана өвдөөгүй. Тэгэхдээ сорил тавьсан хулгануудаа бүгдийг нь устгаж, халдваргүйжүүлэлт хийж байлаа. Жамьянсүрэн эмч, эмгэг антомын эмч, лаборант, сувилагч нарын хамт нас барсан хүнд задлан шинжилгээг гэрийн нөхцөлд хийж байлаа, ингээд тэр хүний шарилыг шатаах шаардлагатайг гэр бүлийнхэнд нь ойлгуулж, айл бүрээс нэг нэг хүн шарилын нүхийг ухахаар болж бас айл болгон 1-2 шуудай аргал түүж байлаа. Нүхнийхээ доод талд 10см аргал хийгээд дээр нь 10см орчим хлорын шохой хийгээд шарилаа тавиад дээр нь аргалаар хучаад дахин дээгүүр нь бензин хийгээд хлорын шохойгоо хийгээд шатааж байлаа. Ингээд дуусахад нь дахин чандар дээр нь хлорын шохой хийж шороогоор булаад оршуулах ёсыг гүйцэтгэж байлаа. Энэ бүгдийг тэнд байсан айлын хүмүүс бидэнтэй хамтран хийж гүйцэтгэж байсан юм. Ингээд 14 хоног тэнд тасралтгүй ажиллаж байхад эмнэлгийн ажилчдын баяр тохиолоо. Тэр үед Нямдаваа гуай сайд байлаа. Тахлын голомтонд байгаа бидэнд талархал илэрхийлж баяр хүргэж байхыг үзээд сэтгэл санаа сэтгэж сайхан болж байлаа. Ингээд бид буцах болж халатаа тайлав аа. Хэн, ямар царайтай, ямар хүн гэдэг нь мэдэгдэхгүй л бүтүү эмнэлгийн цагаан халаттай байдаг байлаа. Маргааш нь Ховд аймгийн төвд ирж “Буянт” зочид буудалд байрлан, Улсын онцгой байдлын газрын шийдвэрээр Улаанбаатар хотруу буцаж ирсэн.
Энэ үед Халдвартын клиникийн төвийн ерөнхий эмч Д. Сүх дарга Бүтэд эмч бид хоёрыг хүлээн авч амжилттай ажилласныг сайшаан нэг сарын цалингаар шагнаж урамшуулж байлаа.
Эргэн дурсахуй, мөнхөд дурсагдахуй
Эрүүл мэндийн манаанд зүтгэхээр эрдмийн ширээнээ тохой нийлүүлэн хамтдаа ном эрдэмд шамдан суралцаж, хөгжилдөн инээлдэж, бие биеэ урмын үгээр тэтгэж, дэмжиж, хамтран хөдөлмөрлөж байсан цаг саяхан мэт санагднам.
Урсан өнгөрөх түүхэн он жилүүдэд бид үр хүүхэд, гэр бүл, нийгэм, улс эх орондоо хийж бүтээж ирсэн үйл хэрэг, ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө зүтгэх хүндтэй үүргийг хүлээж явснаараа бахархахгүй байхын аргагүй.
Аливаа олныг хамарсан зүйл хамтын идэвхи зүтгэлээр бүтдэг болохоор хамтсурч, үерхэж байсан нөхдийнхөөтухай дурдахгүй байхын аргагүй.
1979 оны АУДэСургуулийн Хүүхдийн ангийн хамт олондоо талархал дэвшүүлье.

 

Ярилцсан С.Бадамжав

70 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш