Доторын Долгор олондоо хүндтэй эмч дээ...

Миний бие 1945 оны 7-р сарын 6-нд Төв аймгийн Бүрэн сумын нутагт төрсөн. 1964 онд төв аймгийн 10 жилийг, 1969 онд АУДС-ийн эмчилгээний ангийг дүүргэж хүний их эмчийн мэргэжилтэй болсон.
1975-1976 онд сурганы, 1977- 1978 онд дотрын эмчийн, 1985- 1987 онд гастроэнтерологийн нарийн мэргэжлийн, 1992 онд Төвд монгол эмнэлгийн онолын үндэс оношлогоо, эм судлалын, 1993 онд зүү төөнүүр заслын, хэт авиа оношлогооны эмчийн мэргэжил эзэмшсэн.
1994 онд Эрүүл ба элэг ходоодны өвчтэй хүмүүсийн цусны ийлдсэн дэх B12 аминдэмийн агууламж сэдвээр анагаах ухааны магистрын зэрэг хамгаалсан.

Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн хамт олон (2006). Баруун гараас өвөр эгнээнд: багш Л.Долгор, тэнхимийн эрхлэгч дэд профессор Г.Энхдолгор, багш Н.Бира, Ар эгнээнд: багш Б.Оюунцэцэг, Н.Баярмаа, С.Бадамжав, Ц.Сарантуяа


1969-1975 онд АУДС-ийн анатомийн тэнхимд багш, 1975-2003 онд ЭМШУИС-ийн дотрын тэнхимд багш, 1991 оноос одоо хүртэл ОМДС-д багшаар ажиллаж байна.
Оюутнуудад зориулж дадлагын хичээлийн гарын авлага 2, сурах бичиг 1-ийг багш нартайгаа хамтран бичиж хэвлүүлсэн. Эрдэм шинжилгээний илтгэл 14, өгүүлэл 23, нийтэд зориулсан зөвлөгөө 4-ийг бичиж, оновчтой санал 1-ийг нэвтрүүлж гэрчилгээ авсан, эмчилгээ оношлогооны 4 аргыг клиникт нэвтрүүлж, 890 мянга гаруй хүнд үзлэг хийж, хичээлийн хөтөлбөр, стандарт, мэдлэг шалгах сорил боловсруулсан.
1975 оноос УКТЭ-ийн дотор, эрүү нүүр, мэдрэлийн тасгуудад зөвлөгөө өгч, 1998 оноос БЗД-ийн эмнэлэгт, 2003 оноос Мамба дацан эмнэлгийн зөвлөх эмчэзр ажиллаж байгаа.
1981 онд ахлах багш, 1995 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1999 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан,
2001 онд АУИС-ийн хүндэт профессор, 2006 онд Алтан гадас одонгоор шагнагдсан.
Долгор багштай 30-аад жил хамт ажилласан байна. Хийнэ гэсэн ажлаа яг л номоор нь хийнэ. Илүү дутуу үгэнд огт ордоггүй. Өвчтөн бүрээс талархлын үг байнга сонсоно. Хамт ажиллахад их л өгөөжтэй түшигтэй хүн дээ миний багш. Бид Б.Рагчаа, Б.Дагвадорж, Л.Долгор, Б.Цэрэндаш багш нараараа байнга бахархдаг юм даа.
С.Бадамжав

60 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш