Шинэ мэдээ

Цус нь зүрхээр шахагдан цусны судсаар дамжин бие махбодын бүхий л эрхтэн эд эсэд хүчилтөрөгч тэжээлийн бодисыг хүргэж байдаг. Цусны даралт гэдэг нь судасны хананд үзүүлж буй цусны урсгалын хүч юм. Судасны ханын бүтэц хэвийн, уян хатан чанар сайн байвал цусны даралт хэвийн байна. Насанд хүрсэн хүний хэвийн дундаж даралт 120/80 байдаг. Даралт ихсэх нь бидний хооллолтын байдал, таргалалт , хөдөлгөөн дутагдлын улмаас үүсэх нь түгээмэл. Тухайлбал хэт их өөх тостой хоол удаан хугацаанд хэрэглэснээс, цусан дахь өөх тосны хэмжээ байнга их байснаар өөх тос нь судасны хананд очиж суун, цусны урсгалд саад учруулж улмаар судасны уян хатан чанар алдагдан даралт ихсэж эхэлдэг. Та цусны даралтаа байнга хянаж байх хэрэгтэй учир нь энэ өвчин нь ихэнх тохиолдолд ямар ч шинж тэмдэггүйгээр удаан хугацаанд үргэлжилж хүндэрдэг тул /чимээгүй алуурчин/ ч гэж нэрлэдэг.

Хүүхэддээ юу үзүүлж, сонсгох нь эцэг, эхчүүдийн хувийн асуудал, телевиз, радиогоор ямар нэвтрүүлэг бэлтгэж, интернет, сошиал орчинд юу түгээх нь контент үйлдвэрлэгчдийн эрх төдийгүй олон үзэгч татаж, хандалтаа өсгөх маркетинг бизнесийн амин чухал асуудал гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг.

Эмч нараас асуухад хүсэл сонирхлоороо мэргэжлээ сонгосон гэх нь олонтой, эмч болсон нь тохиолдлын хэрэг үү эсвэл...?
Эцэг эх минь намайг Туулай жилийн хавар ногооноор төрсөн л гэдэг юм. Би тэгээд 1951 оны дөрөвдүгээр сарын 15-нд төрсөн гэж намтартаа бичдэг болсон. Би Ховд аймгийн Цэцэг сумын Сутай хайрхан уулын бэлд “Хуудасны цагаан хад” гэдэг сайхан нутагт төрсөн.

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон

Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр минь хичнээн увидастай төрсөн юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа
Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж

Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
“А” үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш минь
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж маань уншсан лам аа…
Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө

Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана аа
Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие чинь түүнээс ч олон гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла!

Бидний 25-ны агт араа хэмээн нэрлэдэг агт араа шүд нь шүдний эгнээний хамгийн ард байрлах их араа юм. Ихэвчлэн 18-25 насанд ургадаг учраас 25-ны араа гэж нэрлэгджээ. Агт араа ургахгүй байна, ургахдаа яагаад зовиуртай байдаг юм бол, заавал авахуулах хэрэгтэй юу зэрэг асуултуудад Prodent шүдний эмнэлгийн эмч нар ийн зөвлөж байна.

Нойр булчирхай бол хоол боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдгээс гадна олон үйл ажиллагааг зэрэг гүйцэтгэдэг эрхтэн юм. Нойр булчирхайн ялгаруулдаг шүүрлүүд нь ходоод цөсний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгах, шүүрлүүдийг ялгаруулдаг эрхтэн юм. Нойр булчирхай хүндэрсэн тохиолдолд хүн ердөө 5-6 сарын насалдаг байна. Тиймээс та үүнээс сэргийлж муу зуршлуудаа багасгаж, биедээ хэрэгтэй хоол хүнсийг сонгож хэрэглэх хэрэгтэй.

Амьсгалын замын цочмог халдвар, ялангуяа томуу, томуу төст өвчний үед гэрийн нөхцөлд хийх асаргаа сувилгаа болон эмчилгээний арга замуудын талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан энэхүү зөвлөмжийг хүргэж байна.

Дээш