Шинэ мэдээ

Эмч нараас асуухад хүсэл сонирхлоороо мэргэжлээ сонгосон гэх нь олонтой, эмч болсон нь тохиолдлын хэрэг үү эсвэл...?
Эцэг эх минь намайг Туулай жилийн хавар ногооноор төрсөн л гэдэг юм. Би тэгээд 1951 оны дөрөвдүгээр сарын 15-нд төрсөн гэж намтартаа бичдэг болсон. Би Ховд аймгийн Цэцэг сумын Сутай хайрхан уулын бэлд “Хуудасны цагаан хад” гэдэг сайхан нутагт төрсөн.

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон

Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр минь хичнээн увидастай төрсөн юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа
Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж

Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
“А” үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш минь
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж маань уншсан лам аа…
Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө

Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана аа
Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие чинь түүнээс ч олон гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла!

Бидний 25-ны агт араа хэмээн нэрлэдэг агт араа шүд нь шүдний эгнээний хамгийн ард байрлах их араа юм. Ихэвчлэн 18-25 насанд ургадаг учраас 25-ны араа гэж нэрлэгджээ. Агт араа ургахгүй байна, ургахдаа яагаад зовиуртай байдаг юм бол, заавал авахуулах хэрэгтэй юу зэрэг асуултуудад Prodent шүдний эмнэлгийн эмч нар ийн зөвлөж байна.

Нойр булчирхай бол хоол боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдгээс гадна олон үйл ажиллагааг зэрэг гүйцэтгэдэг эрхтэн юм. Нойр булчирхайн ялгаруулдаг шүүрлүүд нь ходоод цөсний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгах, шүүрлүүдийг ялгаруулдаг эрхтэн юм. Нойр булчирхай хүндэрсэн тохиолдолд хүн ердөө 5-6 сарын насалдаг байна. Тиймээс та үүнээс сэргийлж муу зуршлуудаа багасгаж, биедээ хэрэгтэй хоол хүнсийг сонгож хэрэглэх хэрэгтэй.

Амьсгалын замын цочмог халдвар, ялангуяа томуу, томуу төст өвчний үед гэрийн нөхцөлд хийх асаргаа сувилгаа болон эмчилгээний арга замуудын талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан энэхүү зөвлөмжийг хүргэж байна.

 

Намтарын товч тунгаамал:

Багш, профессор Н.Мөнхтүвшин, аав ээждээ ачлалаан, элгэн түмэндээ энэрэлээн, эх орондоо зүтгэл юугаан өргөхөөр, 1949 оны өвлийн эхэн сарын хууч, анхны цаснаар өөлд түмний газар шороо, уул усны ундарга, огторгуйн зулай Цамбагарав хайрханы өвөр энгэрийн ээвэр бэлд, аугаа их дээдэс, ойрдын баатар, ялгуусан хутагт Бошигт Галдан хаан суу билэг, совин сэрэмжээрээ шүншиглэж, цус, ясаараа тамгалаж үлдээсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 5 дугаар багийн нутаг “харганат” гэдэг газар, арга, билэг, дуугаан хадааж мэндэлсэн ажаам. Одоо хань, ач нарынхаа хамт амьдардаг.

Өдөр бүр нэг аяга ногоон цай уух нь долоо хоногт 2,5 цаг бэлтгэл хийсэнтэй тэнцэнэ. Гэхдээ ногоон цай нь зөвхөн жин хасаад зогсохгүй, сэтгэл санаанд хүртэл таатайгаар нөлөөлдөг аж. Өдөрт 100 мл-ийг уухад л сэтгэл санаа өөдрөг болж, хүн дэлхий ертөнцийг эергээр харж эхэлнэ. Үүнээс гадна ногоон цай нь цусан дахь кортизол буюу стрессийн дааврын хэмжээг багасгаж, сэтгэн бодох үйл ажиллагааг хөгжүүлдэг байна. Гэхлээ аливаа зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь муу талтай байдагчлан ногоон цайг ч гэсэн хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд хор хөнөөлийг авчирдаг аж. Ингээд ногоон цайг хэзээ, хэрхэн, ямар хэмжээтэй хэрэглэх талаар зөвлөгөөг танд хүргэе.

Дээш