Яруу найрагч  Т.Очирхүү

Болор цомын эзэн, Д.Нацагдоржийн шагналт, Монголын Зохиолчдын Эвлэлийн болон Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт яруу найрагч, хүний их эмч Тоомойн Очирхүү

Урам хайрла

Хүмүүсээ бие биендээ урам хайрла
Хүсэл зориг бадраах халуун
дулаан үг хайрла
Анх хөлд орж байгаа алдрай
жаахан хүүд
Алхаарай, алхаарай гэж дэм хайрла
Эрдэнийн үсэг хэлхэж суугаа
сургуулийн жаахан охинд
Эрдэмтэй хүн болноо хичээ! гэж
урам хайрла
Анхны цалингаа аваад баярлаж
яваа хөвүүнд
Аавын хүү эр хүн болж гэж шан
хайрла
Амьдралд нэг эндээд гэмшиж
байгаа хүнд
Ахиад алдахгүй ээ хө гэнэдэж гэж
ухаан хайрла
Өдий жил ч хол байна даа гэж
хүлээж суугаа амрагт
Өө юухан байхав! гэж итгэл хайрла
Өндөр нас ч дарлаа даа гэж
гуньсхииж суугаа бууралд
Өвөө та ануухан байна гэж урам
хайрла.
Хүмүүсээ бие биендээ урам хайрла
Хүч тэнхэл өгөх булээн дулаан
сэтгэлээ хайрла.

 

Туждаа бодогдох аав

Зуудлээд зүудлээд сэрдэг гол байснаа
Зуслээд зуслээд харагддаг хулэг байснаа
Хөтлөор хөпглөөр харуулддаг хуухэд байснаа
Хөтөлгөө морыпой ирдэг аав минь байснаа
Биенээ биенээ тушдэг энгэр байснаа
Билуу нь билүүгээ хурцалдаг уулс байснаа
Ганцаар ганцаар гэгддэг эр байснаа
Галууны дэгдээхэй шиг дагадаг ур нь байснаа
Халиад нисээд одох шувууд байснаа
Хайрлаад мэлмэрээд хоцрох нуур байснаа
Тоосроод тоосроод алсрах зам байснаа
Торойгоод торойгоод улдэх аав минь байснаа
Урсаад урсаад дундрахгуй ус байснаа
Уйлаад уйлаад тайтгарахгуй нас байснаа
Туулаад дуулаад өнгөрөх орчлон байдагаа
Туждаа дандаа бодогдох нь аав л байдагаа

 

Оюутан цагаа дурсана уу

Эрдэм номын ширээн дээр
Тохой залган суусан
Ээжийн хоёр хүү шиг
Тоглон наадаж єнгєрєєсєн
Оюутан ахуй цагаа
Эргээд чи минь дурсана уу
Олон хаврын єдрvvдийг
Сэргээж нэг санана уу
Гоёлын хувцасаа ємсєж
Үдэшлэг наадамд очсон
Гомдол баяраа хуваалцаж
Үерхэж нєхєрлєж явсан
Насны таван хавраа
Эргээд чи минь дурсана уу
Намрын тэр л єдєр
Сургуульд орсноо санана уу
Єргєн сэлэнгийн хєвєєн дээр
Будаа тариа хураалцаж
Ємнийн цэнхэр говьд
Худаг ус гаргалцаж
Ногоон зилийн тэвшин дээр
Шуугилдаж явснаа дурсана уу
Номин талын энгээр
Дуулалдаж явснаа санана уу
Удахгvй тєгсєх сургуулиа
Уяран хайрлан ширтэж
Угтах ирээдvйгээ зєгнєн
Хєєрч догдолж явсан
Хаврын тэр л єдрvvдийг
Эргээд чи минь дурсана уу
Халуун бvлийн сэтгэл
Ангийнхаа нєхдийг санана уу

 

Аргамжааны чулуу

Төө зайгүй хайртай эх орноо санаж
Түмэн бээрийн чанадаас бодол бэлчээн суухад
Таталт сайтай дуран шиг нэхэн дурсах сэтгэлд минь
Танхил багын нутаг нэгд нэгэнгүи тодрох юм
Өргөн Ширэгийн зуслан нүдний өмнө илхэн
Өвст судгийн эхэнд аргамжааны чулуу тодхон
Гучин-жилийн тэртээ ягл байсан газраа
Гурвалжин хөх чулуу хөдөлсөн ч үгүй янзаараа
Хэн нэгнии морин аргамжаатай байгаа санагдана
Хэнзхэн ногооны үнэр анхилж байх шиг бодогдоно
“Унаа морио бөхлөхтэйгөө болж дээ хүү минь” гэж
Урамшуулж хэлсэн эцгийн үг
Бядгүй балчирхан насны минь бяцхан гарын оромтой цуг
Аргамжааны тэрл чулуунд арилшгүй үлдсэн бий
Ширхэгхэн ганц чулуу нь ч сэтгэлийн угт уяатай
Сэрүүн Алтай нутагтаа би хүлэг моръ шиг аргамжаатай
Аргамжааны тэрхэн чулууг тойрон идэшлэх хүлэг шиг
Аяа эх орон чамдаа би тоосны үзүүрээс эргээстэй

 

Нутгаа би их санаж байна

Уушиг тэлсэн агаараа үлдээсэн
Уйлж чимээлсэн дуугаа үлдээсэн
Хүй дарсан чулуугаа үлдээсэн

Сүү амалсан гэрээ үлдээсэн
Нутгаа би их санаж байна
Нуухад багадаж уйлахад ихдэж
Нутгаа би тун их санаж байна

Өөдөсхөн багын мөрөө үлдээсэн
Өрж наадсан тоглоомоо үлдээсэн
Цуваад хальсан буурлуудаа үлдээсэн
Цуглаад ижилдсэн андуудаа үлдээсэн
Хайртай бүхнээ үлдээсэн
Хамаг бүхнээ үлдээсэн
Хаваржаа намаржаа, хадтай толгой, борогтой жалгаа
Хан Алтай, төрсөн нутгаа би их санаж байна.

Арван зургаа хүрээд өргөж анх тавъсан
Аргамжааны бор чулууг санаж байна
Алсын аянаас өндөлзөж намайг угтсан
Аргалантайнхаа өндөр хөх овоог ч санаж байна

Эрвээхэй элдсэн алдрай нас минь
Эргээ дагаж холдоод байна
Инээгээд үлдсэн анхны хайр минь
Энгэрээ норгож мэлмэрээд байна.

Насны хяруу санчигийн усанд унаад ирэхээр
Наадмын чулуу сарны туяанд тодроод ирэхээр
Холдож ойртох хорвоогийн зайцаар
Хонгор сэтгэл гэгэлзээд байна

Улирч шинэдэх насны жамаар
Ус нутаг санагдаад байна:
Эргэх дэлхий дэндүү уудам
Эх орон гэдэг ганцхан гэлээ ч

Галт шил нарны гэрлийг иуглуулах адил
Газрын хаанаас ч хүн төрсөн нутгаа л гэх юм
Умрын далаи дэндүү хол
Усны шувууд дэвэн дэвсээр буцлаа ч

Нутгаа гэсэн хүн шигляарч
Нуур усандаа хавар хавартаа л эргэх юм
Ай хөөрхий тэхлээр
Алтан нутгаа гэж

Хүний газар сүнс нь ч тогтохгүй
Хүин холбоотой диваажин юмдаа

Төрөлх Монгол минь уужим болохоор
Төөрсөн эрэлчин шиг би чимээлж явна
Төөхөн газар нь төрсөн болохоор
Төөрөг тавиландаа итгэж явна

Ургаа ганцхан хайлаас байлаа ч би
Уул Алтайруугаа бөхийж ургана.
Урийн бяцхан гол боллоо ч би
Урсгал Хулдруугаа нийлж очно

Эргийн нь шороо нурахад
Үдшийн саран дайвалздаг
Эххүний нойр шиг соргогхон
Хулдын тунгалаг голоо би их санаж байна.

Саахалтын газраас бараа нь харагдаад харагдаад байснаа
Салхин нөмөрт хярсан туулай шиг нуугдсан
Эхээс миний мэндэлсэн эцгийн гэриин буурь
Ээвэр нөмөрхөн “Балбархайнхаа” хаваржааг би их санаж байна
Нутгаа би их санаж байна
Нуухад багадаж, уйлахад ихдэж
Нутгаа би тун их санаж байна.

427 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш