Оюутны шүлэг

Д.Нацагдоржийн шагналт, Монголын Зохиолчдын Эвлэлийн болон Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт яруу найрагч, 1992 оны Болор цомын эзэн, хүний их эмч Тоомойн Очирхүү агсаны нэрэмжит «Урам хайрла» яруу найргийн наадамд оролцсон оюутнуудын шүлгийн дээжис

Дуурсах бага нас
Хаврын салхи салхилсан намуухан орой
Ээжийнхээ гараас атган
Хонгор үсээ намируулан алхах
Эгэл танхи бяцхан охиныг санана
Тэртээ жилүүдэд дурсамжаа дайн
Энэ л цаг мөчид бүхнийг даатган
Тэнгэр ширтэн түрүүлж алхсан ч
Өнгөрсөнд цоожлогдсон бяцхан охиныг санана
Уйлагнан гуйсан бүхнээ тэврэн
Аавынхаа ардаас инээмсэглэн зогсох
Улаахан хацартай тэр нэгэн охиныг
Асгарах борооны дусал бүрээр санана

Балчир насааа тоолгүй хаясан
Тэдгээр өдрүүдийг буцаахыг хүснэ
Эргэж ирэхгүй гэж шивнэн хэлсэн ч
Улам томрох хүслийг яалтай

Доголон нулимс гялтагнуулан инээх
Гэнэн томоогүй тэр л охин
Дурсамжинд үнгэгдэн алга болсон ч
Дахин сэдэрч түүнийг санана

Мэдээгүй бүхнээ мэдэхийг хүснэ
Тэртээ он цагуудад буцахыг хүснэ
Мөрөөдлөөс өөр юу ч үгүй хоосон
Тэдгээр өдрүүдийн үнэ цэнийг яалтай
Яагаад одоо л чамайг санана вэ?
Хамгийн нандин тэр л цаг мөч
Эргээд ирэхгүй тэр л охин
Дуурсаад ч буцахгүй тэр л охин

Найз нөхөд биш эцэг эх
Нүүрний будаг биш хайртай тоглоом
Бат бөх гэгч нь бяцхан хөлөөрөө алхах
Дэрвэгэх даашинзтай тэр л охиныг санана

АШУҮИС-А137 Б.Болоржин

 

Би даарч байна
Гадаа нартай дулаахан байвч
Гарыг минь атгах тэр минь
Гарцаагүй хол байгаа болохоор
Гал шиг сэтгэл хөрч би даарч байна
Сэтгэл минь баясгалантай байвч
Санаа бодлоо хуваалцах тэр минь
Сар шиг хол байгаа болохоор
Цохилох зүрх минь шаналж би даарч байна
Зүрх минь эзэнтэй байвч
Зүүдлээд сэрэхэд тэр минь
Зүс нь харагдахгүй хол болохоор
Зовлонгийн шуурганд автан би даарч байна
Харц минь цовоо байвч
Хайрлан энхрийлэх тэр минь
Холын холд байгаа болохоор
Хархан нүднээс асгарах нулимс минь хүйтэн байна
Бодол минь гэгээхэн байвч
Булгилах хайрын минь эзэн тэр минь
Буцалтгүй холд байгаа болохоор
Бие минь жиндэж би даарч байна

Эм зүй-М.Сэржмядаг

 

Найз
Найзууд олон янз байна аа
Наргиж цэнгэх нэгэн ч байна
Намбалаг даруу нэгэн ч байна
Аль эсвэл ашигч найз ч байна
Амьдралын түшиг болох найз ч байна
Энэ олон найз дунд
Эргүүтэх үе ч байна
Эвлэрэх үе ч байна
Эцэст нь харин би бодохдоо
Намайг гэж гүйн ирэх
Үгийг өртөл болгохгүй
Үгэлсэн ч дэргэд минь байх
Үнэнч найзыг
Өөрөө хайх биш
Өөрөө байх нь гол юм.

АШУҮИС А-124 П.Норовням

 

Амьдрал
Амьдрал гэж чи
Алдаж эндэхийн зам юм уу
Амьдрал гэж чи
Алтан дэлхийг цогцлоох суурь юм уу
Амьдрал гэж чи
Нүгэл буяны өлгий юм уу
Амьдрал гэж чи
Үхэл хагацлын жам юм уу
Амьдралд алдаа л гэнэ
Аавын хүү ээжийн охин алзах ёсгүй
Үхлээ хагацлаа л гэнэ
Үнэн худлын орчлонд
Үүрд амьд явах биш дээ
Хүний хорвоод мэндэлсэн учраас
Хэзээд ч явах жамтай
Хүний ертөнцөд төрсөн болохоор
Хүний зэрэгтэй амьдрах ёстой

АШУҮИС Сувилахуй СБ1-2 П.Амаржаргал

 

Эжий минь дээ та
Ариухан хэвлийдээ
Арван сар тээж
Амирлангуй ертөнцөд
Алтан заадас салган
Амаржихдаа та минь
Алаг үр минь гэж намайг харан мишээсэн
Аугаа их ачтан атлаа
Өртэй юм шиг бүртэлзэж
Өвчтэй юм шиг салганах хэрэггүй дээ
Эжий минь та
Гарыг минь атгаж
Хөлийг минь хучих хэрэггүй
Ганцхан та миний л
Дэргэд ургасан сарнай
Дэлхийд мандсан наран учраас
Тээгээд л төрүүлчихсэн юм чинь болоо
Тэврээд л бүүвэйлсэн юм чинь хангалттай буян
Эжий минь
Тэр битгий л та минь
Тээглэж унаад шалбарсан шархыг минь
Шүлсээрээ анагаадаг шидтэн
Заяаг минь түшиж
Замыг минь тэгшилдэг ламтан
Бүлээн сүүгээрээ өсгөсөн ачтан
Бүүвэйн дуутай дуучин
Өлгийтэйгөөс минь өдийг хүртэл явсан тань
Таньд гавъяат болохуйц хөдөлмөр
Атлаа та минь
Амс хийх завгүй арга ядан үрээ тойлох юмдаа эжий минь...

Этүгэн ИС 4-р курс О.Бямбадолгор

 

Би
Зэл эзгүйрсэн тэр л намрын унага тавьсан өдөр
Зэллээд буцсан шувууд сөл дагуулжил гарсан сан
Зэргэлдээ нуур минь сэнжээ тасартал мэлтрэх нутгийн минь цэнхэр нуур
Зээртэй говийн цангаа тайлах гэж зулайдаа шургасан
Би... Надад тэмүүлэх нутагтай болохоор
Нутагтаа л ургах үндэстэй хүн
Би... Наранд залбирдаг ижий аавтай болохоор
Насаараа шүтэх бурхантай хүн
Омог хөх монголын хойморь олж төрсөн
Орчлон шиг цагаан гэрийн бүслүүр дамнаж дэлхийн тэг тойрсон
Одтой харвадаг харцаараа охин чиний
Нулимстай хамт эмтэрдэг уян эр хүн
Тэнгэрийн тамгатай хонгондоо ааваасаа сур аваагүй ч
Тэнэглэл,эрхлэл хоёроосоо ижий алганы амттай
Тэргэний таталганд
тоотой,тулгатайгаа даруулсан
Тиймээ би нүүдэлчин гэрийн эзэн хүн
Би...Надад тэмүүлэх нутагаа бодохоор
Нутагтаа л ургах үндэстэй хүн
Би... Наранд залбирдаг ижий аавтай болохоор
Насаараа шүтэх бурхантай хүн


АШУҮИС НАСС-НАТ Д.Бат-Очир

 

Усан нулимс
Үе тэнгийн залуу чи анх надтай учрахдаа
Үе үехэн болзоонд урьж,үгсийн сайхныг хэлдэг байлаа
Үлгэрийн гэмээр тэр хайранд чинь би
Үнсгэлжин мэт л жаргадаг байлаа
Хайртай гэж хэлэхдээ эхнэрээ бодсон уу? Чи
Амьдрана гэж амлахдаа үрээ бодсон уу? Чи
Хамт хоночихоод харихдаа тэдэндээ юу гэж хэлсэн бэ?
Ажил гэдэг үгээр л амыг нь тагласан уу? Чи
Энд намайг хуурч гоонь эр царайлаад
Тэнд эхнэрээ хуурч халамжит ханьд жүжиглээд
Эхнэртээ эрхлэх үрдээ аварлын бурханд хувираад
Тиймээ чи чадсан,тэрүүхэндээ бас сэтгэсэн
Гэхдээ чи илэрсэн,гэмгүй гөлөг шиг гэлбэлзсэн
Усаар уйлсан ч би чамтай дахин эхлэхгүй ээ
Гэргийг чинь,гэрт чинь бүлтийх үрийг чинь
Усан биш цусан нулимсаар уйлуулмааргүй байна
Ижил заяатай төрсөн эмэгтэй хүнийхээ хувьд
Чамайг биш,эхнэр хүүхдийг чинь бодоод
Итгэл хүлээлгэсэн ханийн чинь сэтгэлд сэв суулгахгүйгээр орхиод
Чив чимээгүйхэн дотроо уйлаад би явлаа
Элдэв бодлоо дотроо нуугаад
Энгэсэг юугаар гунигаа далдлаад
Чамтай огт учраагүй мэт
Чанх урагшаа л алхаж амьдарна аа.

Э.Отгончимэг

 

Хайр
Алаг хорвоод
Анд нөхдийн хайр
Андгай тангарагаар холбогдох
Асах сэтгэлийн хайр билээ
Буугих хорвоод
Бурханлиг багшийн хайр
Булгих сэтгэлээр холбогдох
Бадрах сэтгэлийн хайр билээ
Ээлжлэх хорвоод
Эцэг эхийн хайр
Энэрэл нигүүсэлээр холбогдох
Эгэлгүй сэтгэлийн хайр билээ
Алдах хорвоод
Амраг хосын хайр
Асран амирлахуйгаар
Ариун сэтгэлийн хайр билээ
Эргэх хорвоод
Эх орноо гэх хайр
Ээнэгшин дасахуйгаар холбогдох
Эцэсгүй сэтгэлийн хайр билээ
Харагдах,үзэгдэх бүхнээ би
Хайрлах нүдээр хардаг учир
Халуун дулаан бүхнийг би хайрлах сэтгэлээр мэдэрдэг учраас
Хорвоод орших хайр бүгдийг харамгүй сэтгэлээр хайрладаг юм

Нансалмаа

9 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш