Ж.Баяржаргал: Арга билгийн ертөнц

Миний хүн болж төрсөн утга
Хөхөмдөг манант ертөнцөд сэтгэхүйн тулааныг өдөө гэж
Хүн сүмбэ гүрнээс эзэн богдын зүг давалгаа хаясан


Хүрэн улаан тамлага цус ихтэй тэнгис
Булгилж түрхрэн байж намайг төрүүлсэн юм Бурхан нь эзэнгүй юм шиг шивээ хялганатай тал нутаг
Өргөслөн тарчлааж тосч авсан
Түүхийн буцаах хүрдийг Архимед шиг хөшнө гэж
Төмөр хаан Бураншанинтай нийлж овоолсон хүний араг яс
Нурж шаргин байж намайг төрүүлсэн юм
Номын мэргэд нь эзэнгүй мэт шиг
Шиминус чөтгөрийн тогоо хөмөрсөн гүйдэл дундуур өсөн торнисон
Амьд байгалийн цус, нулимс хар хөлсийг мэдэр гэж
Ассурын орны цохилтын тэрэгт долгион уулзаж тэсэрнэ
Дорнын хээр талыг цөмлөхөд би төрсөн
Угаасаа эзэнгүй их нутгийн
Хайлмаг нарны гэрэлд
Дэлхийн явдлыг гэрлийн жилтэй харьцуул гэж
Дайсуний бөмбөрцгөөс гадагш тийрэлтийн үзэгдэх зуураа
Цацран соёрхож төв Азийн үүрийг мандуулахад би төрсөн
Тэнгэрийн сүүн зам эх барьсан эл өндөрлөгт
Тэнгисийн шуугиан хүрч иртэл эх нутагтаа би амьд явна

45 удаа уншсан

Сэтгэгдэл үлдээх

(*)-оор тэмдэглэсэн хэсгүүдийг заавал бөглөнө үү. HTML код дэмжихгүй.

Дээш